Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01414

 

 

 

 

 

 

2024 04 09 181/ШШ2024/01414

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

Нэхэмжлэгч: С

Зээлийн гэрээний төлбөрт 1,979,100.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2022 оны 04-р сарын 20-ны өдөр ЗГ2221523х тоот зээлийн гэрээ байгуулж 1,549,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 02-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,267,922.20

Төлөх ёстой хүү: 663,369.67

Нэмэгдүүлсэн хүү: 47,809.06

Нийт: 1,979,100.93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Алтангарьд овогтой Амартүвшин нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 409 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд А.Амартүвшингээс зээлийн гэрээний үүрэгт 1,979,100.93 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч снь хариуцагч ё холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 1,979,100.93 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах байдлаар буюу

-2024 оны 03 сарын 26-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 789,550.465 төгрөг,

-2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 789,550.465 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч снь хариуцагч ё холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 1,979,100.93 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах байдлаар буюу

-2024 оны 03 сарын 26-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 789,550.465 төгрөг,

-2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 789,550.465 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч А.Амартүвшингээс 23,308 төгрөг, төсвөөс 23,308 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД