Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2023/04738/И |
Дугаар | 181/ШШ2024/01304 |
Огноо | 2024-03-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/01304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:ё миний бие 2021 оны 10 сарын 21-ний өдөр ётай Зээлийн гэрээ, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1947 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 180.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай буюу 2021.10.21-ний өдрөөс 2022.04.21-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 1947 дугаартай Барьцааны гэрээгээр зээлдэгч ёы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206070694 дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо Стадион Оргил /17012/ 532 байр 203 тоот хаягт байршилтай 106 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч ё нь зээлийн хүүд нийт 16.200.000 төгрөгийг төлсөн. Улмаар ё нь зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасны дагуу бид зээлийг гэрээг 2022.04.21-ний өдрөөс 2022.12.21-ний өдрийн хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хугацаа сунгаснаар хойш зээлдэгч нь зээлийн гэрээний хүү болох 9.000.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж утсаар холбогдож хэлдэг байсан боловч сүүлийн үед утсаа авахгүй гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачилга гаргахгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч ёаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 180.000.000 төгрөг, хүү 13.160.000 төгрөг, алданги 96.580.000 төгрөг, нийт 289.740.000 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 1947 дугаартай барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ё ньётой байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөгийн төлбөрөөс үүрэг гүйцэтгээгүй тул 180,000,000 төгрөгийн зээлийн үндсэн үүрэг, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 13,160,000 төгрөгийн асуудлаар маргахгүй. Мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1947 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан, гэрээний хчүин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Харин алдангид 96,580,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хэт их хэмжээтэй байх тул алдангийг бууруулах, багасгуулах боломжтой тул алдангийн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ сунгах тухай хүсэлт, хур системийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, дансны хуулга, банк хоорондын гүйлгээ, өр төлбөр барагдуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчё нь хариуцагч холбогдуулан талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага гаргажээ.
3. Хариуцагч ё ньётой байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөгийн төлбөрөөс үүрэг гүйцэтгээгүй тул 180,000,000 төгрөгийн зээлийн үндсэн үүрэг, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 13,160,000 төгрөгийн асуудлаар маргахгүй боловч алдангид 96,580,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хэт их хэмжээтэй байх тул алдангийг бууруулах, багасгах боломжтой гэж, хариу тайлбар гарган маргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгчё, хариуцагч ё нар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №1946 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 180,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, зээлийн хүүг сарын 1,8 хувийн хүүтэй байхаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр харилцан тохирч зээлийн гэрээ, мөн энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1947 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
6. Тухайн зээлийн гэрээний үүргийг тохирсон хугацаандаа хариуцагч биелүүлээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №1946 дугаартай Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар талууд харилцан тохиролцож, сунгасан үйл баримт тогтоогджээ.
7. Ийнхүү талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үргэлжлэх хугацаа нь 2021.10.21-2022.12.21-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 14 сар үргэлжилсэн, энэ хугацаанд /14х3,240,000/ нийт 45,360,000 төгрөгийн хүүгийн төлбөр үүссэн, хариуцагч зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 32,200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хүүгийн төлбөрт 13,160,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй талаар, мөн үндсэн зээлийн төлбөрт 180,000,000 төгрөгийг төлөх талаар зохигчдын хэн алин нь маргаагүй байна.
8. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөг, зээлийн хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөгийг шаардсан бөгөөд Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн асуудлаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн тооцооллын хувьд хариуцагч маргасантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогджээ.
9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа үүссэн.
10. Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хугацаанаас хойш алданги шаардах эрх үүснэ.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан, гэрээний талууд үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор хэлцлээр харилцан тохиролцсон нь дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй байх тул гэрээний үргэлжлэх хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш /2022.12.21/ алданги шаардах эрх үүснэ.
12. Нэхэмжлэгч нь алданги шаардахдаа зээлийн үндсэн үүрэг болох 180,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний гүйцэтгээгүй хүүгийн үлдэгдэл төлбөр болох 13,160,000 төгрөгийн нийлбэрээс буюу 193,160,000 төгрөгөөс алданги шаардсан, улмаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуульд нийцүүлэн 96,580,000 төгрөгийг алдангид шаардсан гэж тайлбарласан байх боловч гүйцэтгээгүй байгаа зээлийн үлдэгдэл хүүгээс анз тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.
13. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь хүүгийн үлдэгдэл төлбөр 13,160,000 төгрөгөөс алданги шаардах эрхгүй юм.
14. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэ хугацаанд нийт 10 сарын хугацаа буюу 290 гаруй хоногийн хугацаа нэгэнт өнгөрсөн нь үндсэн зээлийн үүргээс давсан алданги хэдийн үүссэн гэх үндэслэл болно.
15. Хариуцагч ё нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл 180,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг тооцвол 90,000,000 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэв.
16. Иймд Зохигчийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 180,000,000 төгрөг, зээлийн хүү 13,160,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг, нийт 283,160,000 төгрөгийг нэхэмжлэгчё нь хариуцагч ёаас шаардах эрхтэй.
17. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул алдангийн хэмжээг багасгуулах байр сууринаас мэтгэлцсэн боловч зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.7 буюу алданги тооцох тухай гэрээний зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0,5 хувиас хэтрэхгүй гэсэн хэм хэмжээний хүрээнд нийцсэн байх тул анзын хэмжээг илт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
18. Түүнчлэн анзын хэмжээг багасгах хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй тул хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох хэсгээс 6,580,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчё болон ё нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1947 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зохигчдын хооронд байгуулжээ. /хх-36/
20. №1947 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу Улсын бүртгэлийн Ү-2206070694, №000815230 дугаарт бүртгэлтэй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Халиуны өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил/17012/, 532 байр, 203 тоот хаягт байрлалтай, 106 м.кв, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
21. №1947 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний үүрэг, хүчин төгөлдөр байдлын талаар зохигчийн хэн алин нь маргаагүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангажээ.
22. Нэхэмжлэгчё нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Халинуаас 283,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчёд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ё нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206070694, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000815230 дугаарт бүртгэлтэй, Боржигон овгийн Эрдэнэбаатарын Халиун/РД:УШ00281946/-ы өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил/17012/, 532 байр, 203 тоот хаягт байрлалтай, 106 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчёгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,676,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ёаас 1,643,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчёд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД