Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/01256

 

 

 

 

 

 

 

2024 03 27 181/ШШ2024/01256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

эвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 12,929,010.9 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Уранцэцэг, О.Тэлмүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны ё-ийн Судалгаа хөгжлийн хэлтэст Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Уул уурхайн олборлолт, боловсруулалтын төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01608 шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, ё-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтсийн төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч албан тушаалд эгүүлэн томилогдсон. ё-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. ё нь Орон тоо хасагдсан, тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон тул ётэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгг зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. ё-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу ё-д уг ажын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно. ё-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огг хийгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэх болсон нь дараах хууль, эрх зүйн үндэслэл болон хэрэгцээ шаардлагад тулгуурлана. Үүнд: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс ё-ийн 2019 он, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салтгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн байдаг. Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 147 дугаар Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийг нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т ... шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн ё-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ё-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгасан. Дээр дурдсан ЗГХЭГ-ын Дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, "ё-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Бүтэц, зохион байгуулалт болон ё-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн. ... ё-ийн Гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч ёд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 01/441 дугаартай Мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарган өгч баталгаажуулсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/71 тоот тушаал гарч ёд 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэх хэсгээс компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд тус тус заасан байдаг. Д.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийн үндэслэл нь "..."Эрдэнэс Монгол" ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн..." гэснээс харвал нэхэмжлэгч нь өөрийн ажлын байр нь компанийн бүтцэд зайлшгүй байх шаардлагатай гэжээ. Гэвч тухайн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх, асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу Гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, тус хэлтсийн "Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй болно. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1, 81.1.2, 81.4-т заасныг хэрэгжүүлсэн. Хуулийн 81.3-т заасны дагуу 2022 оны 06 сарын 29-ны өдөр хэлэлцээ хийгдсэн. Бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтын аль нэг үндэслэлээр ажил олгогчын санаачилгаар ажлаас чөлөөлдөг туг нэхэмжлэгчийн дээрхи тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Иймд компанийн бүтцээс Хөрөнгө оруулалтын хэлтэс гэх нэгж татан буугдсан мөн тус хэлтсийн "Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ё шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ё нь 2022 оны 3 сард ажилд эгүүлэн томилоход Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах нэгдсэн төсөлд 2022 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсон эухайгаа ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогчийг хууран давхар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нөхцөл байдал үүссэн. ё нь 2022 оны 3 дугаар сараас сул зогсолттой байсан ч энэ талаараа үндсэн ажил олгогчид мэдэгдэлгүйгээр давхар ажил эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн. ё нь төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй талаар ажил олгогчид огтхон ч мэдэгдээгүй, мөн төрийн өмчит компани болон, төрийн үйлчилгээний салбараас давхар цалин авч ажилласан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Дээрхээс үзвэл Д.Болор-Эрдэнийг ажилдаа эргэн орох хүсэл эрмэлзэлгүй, сул давхар цалин, тэтгэмж авах хүсэлтэй байсныг илтгэж байна. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тап хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажилд томилогдсоны дараа 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хийсэн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймд Хөдөлмөрийн гэрээний дагуу ёд олгосон цалингийн олговор 5,092.454.12 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд ажил олгогчоос төлсөн 636.556.76 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй. ё нь ё-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дүгээр сарын 08-ний өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасны дагуу ё нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу ёд ажпаас халагдсаны тэтгэмж олгох үүрэг үүсээгүй буюу үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 7,200,000 төгрөгийг ёэс буцаан гаргуулна. Иймд ётэй байгуулсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ёэс нийт 12,929,010.9 төгрөг гаргуулж ё-д олгож өгнө үү гэжээ.

3.1. Хариуцагч ё нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байна. Тодруулбал, ётэй байгуулсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ёэс нийт 12,929,010.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар, мөн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасан үндэслэлээр шаардаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч ё сөрөг нэхэжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ё-д 2018 оноос Уул уурхайн олборлолт, боловсруулалтын төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/35 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01608 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн асуудалд шүүх дахин үнэлэлт, дүгнэлт өгөхгүй болно. ё нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсаар 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/15-ны өдрийн тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, учир нь ё-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/27 дугаар тушаалаар нийт компанийн хэмжээнд сул зогсолт зарласан тул намайг сул зогсолтонд хамруулж ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд зөвшөөрөл авах харилцаанд хамаарахгүй бөгөөд миний бие онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч буюу ё-д шууд өрсөлдөх байгууллагад ажиллаагүй болно. Нөгөө талаар сул зогсолтын хугацаанд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1, 57.3 дах хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн шийдвэрээ хүчингүй болгохоор заасан байх тул эрх зүйн үр дагаварын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох эрх зүйн үр дагавартай. Иймд ё-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, №Б/71, №Б/15, №А/27 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, тушаал хүлээлцэх акт, зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, орон тоо, чиг үүрэг баталсан тушаалын хавсралтууд /хуулбар хувь/, ажлын байрны тодорхойлолт /хөлсөөр ажиллах гэрэний нэгдүүгээр хавсралт/, 2022.08.29-ний өдрийн шүүгчийн захирамж, №181/ГХ2022/00092 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, №174 дугаар Засгийн газрын тогтоол, №А/49, 2022.06.03-ны өдөр, 2021.05.12-ны өдрийн №А/61, №Б/71, №А/181, №А/144 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам, №21 дугаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хавсралт 3 хуудас/, ё-ийн бүтцийн нэгжүүдийн ажлын чиг үүрэг, ё-ийн ажлын байрны нэр, албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, №01/441 дугаар албан бичиг, №01/509 дугаар албан бичиг /хавсралт 2 хуудас/, 2022.06.29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Монгол улсын Засгийн газрын хурлын тэмдэглэл, №01/545 дугаар итгэмжлэл, нөхөн амраах хуудас, №01/107, №01/776 дугаар итгэмжлэл, №01/441 дугаар албан бичиг, №01/1092 дугаар албан бичиг, хуулийн этгээдийг услын бүртгэлээс хассан тухай баримт /хуулбар хувь/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүгчийн захирамжаар:Албан тушаалын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, №Б/05 дугаар албан бичиг, гэрчийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдасан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ё нь "Эрдэнэс Монгол" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, энэ шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ё нь орон тоо хасагдсан, тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон гэж ётэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч ё-ийн бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон, шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн, мөн тус компанийн үндсэн ажил, чиг үүргийн хүрээнд миний ажиллаж байсан ажлын байр нь зайлшгүй хэрэгцээ шаардлагатай ажлын байр байснаас гадна орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй. Мөн ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огт хийгээгүй, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь хуульд нийцээгүй тул үндэслэлгүй ажлаас халагдсан гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

 

3. Хариуцагч тал нь Засгийн газар төрийн эрх бүхий байгууллагаас томилогдсон Ажлын хэсгээс ё-ийн үйл ажиллагаа болон охин компаниудад хийгдсэн хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг гаргасныг үндэслэн Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, компанийг нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрмээр ё-ийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу бүтцийн өөрчлөлтийг хийж, Хөрөнгө оруулалтын хэлтсийг татан буулгаж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан, ёд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд гардуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1-т зааснаар ажилтны төлөөлүүдтэй хэлэлцээр хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлаар хэлэлцээ хийгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хууль зөрчөөгүй, зохих журмын дагуу хөлөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

4. Хариуцагч ё дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. Үүнд: ё нь 2022 оны 3 сард ё-д ажилд эгүүлэн томилогдохдоо Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах нэгдсэн төсөлд 2022 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн тухайгаа ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогчийг хуурч давхар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байсныг сүүлд нь мэдсэн. ё нь 2022 оны 3 дугаар сараас сул зогсолттой байсан ч энэ талаараа үндсэн ажил олгогчид мэдэгдэлгүйгээр давхар ажил эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг зөрчсөн нь төрийн өмчит компани болон, төрийн үйлчилгээний салбараас давхар цалин авч ажилласан ёс зүйгүй үйлдэлд хамаарах ба ажилдаа эргэн орох хүсэл эрмэлзэлгүй, сул давхар цалин, тэтгэмж авах хүсэлтэй байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулна, үр дагаварт нь олгосон цалин 5,092.454.12 төгрөг, нийгмийн, эрүүл мэндийн даатгалд төлсөн 636.556.76 төгрөг, ажпаас халагдсаны тэтгэмж 7,200,000 төгрөг, нийт 12,929,010.9 төгрөг гаргуулна гэж маргажээ.

 

4.1. Хариуцагч ё нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ётэй байгуулсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, ёэс нийт 12,929,010.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 219.1, 219.2-т заасны гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцон гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулжээ.

 

5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд зөвшөөрөл авах харилцаанд хамаарахгүй бөгөөд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогчтой шууд өрсөлдөх байгууллагад ажиллаагүй болно. Нөгөө талаас сул зогсолтын хугацаанд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1, 57.3 дах хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн шийдвэрээ хүчингүй болгохоор заасан байх тул эрх зүйн үр дагаварын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох эрх зүйн үр дагавартай. Иймд ё-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

I. Урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

1. Нэхэмжлэгч ё нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №Б/15 тушаалаар "ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/71 тоот гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ё-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулангийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №Б/71 тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримтад маргасан ба орон тоо бодитоор хасагдаагүй байхад бүтцийн өөрчлөлт хийсэн гэх нэрийдлээр, мөн хэлэлцээр хийхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

1.2. Ажил олгогчоос ётэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг бүтцийн өөрчлөлтийн улмаас түүний ажлын байр үгүй болсон гэж тайлбарласан бөгөөд хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

2. Д.Болор-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21 тоот тогтоолоор Компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хассан... гэсэн үндэслэлийг тушаалд заажээ.

 

3. Тодруулбал, ё-ийн өөрчилж, шинэчилсэн бүтцээр Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдсан эсэх, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан эсэх нь маргааны гол зүйл болсон бөгөөд Д.Болор-Эрдэнийн гүйцэтгэж байсан ажил албан тушаал, буюу ажлын байр нь бүхэлдээ шинэ бүтцээр байхгүй болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

 

4. Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай ё-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №21 тогтоолоор тус хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийг баталжээ. /хх-50/

 

5. Улмаар, Компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг ё-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ын өдрийн №А/61 тушаалаар баталсан байна. /хх-54/

 

5.1. Д.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу компанийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар, /Гүйцэтгэх захирлын 2021.05.12-ны өдрийн №А61 тушаалын хавсралт/ /хх-67-69/

 

а/ Ажлын байрны зорилгын хувьд:

-Компанийн дангаараа болон хамтран хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалтын тооцооллыг гаргах, хөрөнгийн удирдлагын тогтолцоог сайжруулах шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах,

 

б/ Ажлын байрны үндсэн чиг үүрэг, түүний хүрээнд хийгдэх ажлуудын хувьд:

-Толгой болон охин компани дээр хэрэгжүүлэх, төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол боловсруулах,

-Урьдчилсан ТЭЗҮ болон ТЭЗҮ-ийн үр ашгийн тооцоолол боловсруулах, санал дүгнэлт гаргах,

-Санхүүгийн хэрэгслүүд болох бонд, хувьцаа, үнэт цаас, өрийн бичиг зэргийг зах зээлд гаргахтай холбоотой санхүүгийн тооцоо судалгаа хийх,

-Төрийн мэдлийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудын ирээдүйн мөнгөн урсгалын тооцооллыг боловсруулах, удирдах албан тушаалтанд танилцуулах,

-Хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч талуудаас компанид санал болгосон төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийж, санал дүгнэлт гаргах,

-Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөөс компанийн олж болохуйц ашгийг тооцоолох эдийн засгийн тооцооллуудыг боловсруулах, холбогдох төслийг санаачлах, тайлагнах,

Нэгдлийн хэмжээнд алдагдсан боломжийн өртгийг хамгийн бага түвшинд байлгах тал дээр анхаарч, шаардлагатай төслүүдийн эдийн засгийн тооцооллуудыг хийх, ....зэрэг үндсэн ажлууд тусгагджээ.

 

5.2. Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ё-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар, /хх-105/

 

а/ Ажлын байрны зорилгын хувьд:-Нэгдлийн хэмжээний хөрөнгийг зохистой удирдлагаар хангах, түүнтэй холбогдох төслүүд дээр хөрөнгө босгох, хөрөнгө үнэлгээ, судалгаа шинжилгээ хийх, компаниудын бизнесийн тогтвортой, тасралтгүй, үйл ажиллагааг хангах, хөрөнгө оруулалтын хэрэгцээг судлан хувьцаа, бонд, зэргээр хөрөнгө оруулалтын олон хувилбарыг судалж, дүн шинжилгээ хийж үр дүнг удирдлага танилцуулж шийдвэрлүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх...;

 

б/ Албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн хувьд-Компанийн гадаад дотоод үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад компанийн үнэт цаас /Хувьцаа бонд, үүсмэл Эргэх холбоог ханган санхүүгийн хэрэгсэл/ бүртгүүлэх ажлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн зохион байгуулж, эргэх холбоог хангах;

-Хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн санхүүжилтийн тайлан боловсруулах;

-Нэгдлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын хэрэгцээг судлан дүн шинжилгээ хийж, үрдүнгийн саналаа холбогдох газруудад хүргүүлэх;

-Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх;

-Хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн засгийн зардал, үр ашиг, хэтийн хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулах, хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн судалгааны санал авч боловсруулах,

 

5.3. ё-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар,/хх-108/

 

а/ Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хувьд -Компанийн богино болон урт хугацааны чиг хандлагад нийцсэн эдийн засаг, төлөвлөлтийн үр дүнтэй механизмуудыг хэрэгжүүлж, төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнесийн тогтвортой өсөлтийг хангах, төслийн эдийн засаг санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж бизнесийн орчин, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх,

 

б/ Албан тушаалын зорилтын хувьд:

-Төслийн нэгжүүдийн өнөөгийн болон хэтийн төлөв шинжилгээ хийж, бодпогын бичиг баримт боловсруулах;

-Төслийн бизнесийн орчинг судлан урт болон дунд хугацааны стратеги ерөнхий төлөвлөлт хийх, гүйцэтгэлд хяналт тавих...;

 

в/Албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн хувьд:

-Төслийн нэгжүүдийн өнөөгийн болон хэтийн төлөв байдалд судалгаа, дүн шинжилгээг хийж бодпогын бичиг баримт боловсруулах.

-Төслийн нэгжүүдийн урт хугацааны стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил үйлчилгээг зохион байгуулах;

-Төслийн нэгжүүдийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бусад хэлтэс, нэгж, охин болон хараат компаниудтай хамтран ажиллах.

-Төслийн нэгжүүдийн бизнесийн орчны судалгааг хийж, хууль эрх зүйн баримт бичгүүдийг судлан холбогдох саналыг удирдлагад танилцуулах;

-Гадаад дотоод төслийн төсөл, хөтөлбөрүүдийг судалж сургалт, зөвлөгөө зохион байгуулах,

-Төслийн нэгжийн урт болон дунд хугацааны стратегийн ерөнхий төлөвлөлт хийх,

-Толгой болон охин, хараат компаниудын үйл ажиллагааны тайлагналын уялдааг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан журам, гэрээний төсөл боловсруулах, санал, зөвлөмж өгөх зэрэг албан тушаалын дагуу гүйцэтгэх зэрэг үндсэн ажил, үүргүүд тусгагджээ.

 

6. Дээр дурдсан ё-ийн 2021.05.12-ны өдрийн А/61 тушаалын хавсралтаар баталсан ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамаарах ажил үүргүүд нь бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан 2022.06.03-ны өдрийн А/61 тушаалын хавсралтаар баталсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, мөн Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажил үүрэгт шилжсэн болох нь тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийн чиглэл, гүйцэтгэх ажлын цар хүрээ зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдсон,

 

6.1. Мөн өмнөх бүтцийн дагуу Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамаарах ажил үүргүүд бүтэц, орон тоог шинэчлэн батлахад хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.2. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох боловч Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн болон Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо нь ё-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.03-ны өдрийн №А/61 тушаалын Хоёрдугаар тушаалаар баталсан Ажлын байрны жагсаалт-ын №18. Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, №19. Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн болж Эдийн засаг судалгааны хэлтэс рүү шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв. /хх-60/

 

7. Түүнчлэн ё-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №01/441 албан бичгээр нэхэмжлэгч ёд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг хүргүүлжээ.

 

7.1. Уг мэдэгдэлд ...ё-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэн, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21 тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, зарим газар, хэлтсийг татан буулгах, нэгтгэх, зарим ажлын байр, орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр Тантай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн ... тоот гэрээг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр цуцлах мэдэгдлийг хүргүүлж байна гэжээ. /хх-70/

 

7.2. Энэхүү мэдэгдэлд ётэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж буй үндэслэлийн талаар тухайлан дурдаагүй байна. Үүний дараа буюу 2022.07.22-ны өдөр ё-иас №01/509 албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст ... нийт 23 ажилтын хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тухай мэдэгдлийг 2022.06.07-ны өдөр хүргүүлсэн талаар мэдэглэл хүргүүлж, албан бичгийн хавсралтаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй ажилчдын нэрсийг жагсаалтаар хүргүүлжээ. /хх-71-73/

 

7.3. Хавсралтын жагсаалтын №14-т Хөрөнгө оруулалтын хэлтсийн, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч ё-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай үндэслэлийг Ажилтны тоо цөөрүүлсэн, хэлтэс татан буугдсан гэж тэмдэглэсэн байх тул ё-ийн шинэчлэн баталсан бүтэц, орон тооны хувьд Д.Болор-Эрдэнийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа мэдэгдэлд дурдагдсан ажлын байрны орон тоог цөөрүүлэх бус, Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хассан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

9. Ийнхүү ажил олгогчийн санаачилгаар ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажлын байр хасагдсан эсхүл орон тоо цөөрсөн үндэслэлийн алинд нь хамааруулсан эсэх нь анхнаасаа эргэлзээтэй, тодорхойгүй байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасан "ажлын байр, орон тоо хасагдсан", "орон тоо цөөрүүлсэн гэх ойлголт нь өөр өөр үр дагавар үүсгэх юм.

 

10. Тодруулбал, "ажлын байрны орон тоо хасагдсан" гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгохоор байхад "орон тоо цөөрүүлэх" гэдэг нь хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгох юм.

 

11. Иймд Д.Болор-Эрдэнийг хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн гомдол хангагдах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

12. Нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.1.2.-т ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно гэж тус тус заасны дагуу Д.Болор-Эрдэнийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,800,000 төгрөг, /үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 4 сарын тэтгэмж 7,200,000 төгрөгөөс тооцон 1 сарын 1,800,000 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс нь /1,800,00:21/ =85,714 төгрөг болно.

 

14. Нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь /1,800,000 х 20 сар, 13 хоног/ буюу 37,114,282 төгрөг болсон, Д.Болор-Эрдэнийг ажлаас чөлөөлөхдөө 4 сарын үндсэн цалинтай тэнцэх 7,200,000 төгрөгийг тэтгэмж болгон ажил олгогчоос олгосон байх тул тэтгэмжид ногдох хэсгийг авах ёстой байсан хугацааны цалин хөлснөөс хасч, нийт 29,914,282 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч ёд олгохоор шийдвэрлэв.

 

15. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу ё нь нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.Болор-Эрдэнийг ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

                               II.        Хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 12,929,010.9 төгрөгийг ёэс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

1.    ё-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Д.Болор-Эрдэнийг Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч албан тушаалд эгүүлэн томилж, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч ё нь тухайн цаг хугацаанд буюу ажилд эгүүлэн томилогдохдоо Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл-д 2022 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан, энэ тухайгаа ажил олгогчид огт мэдэгдээгүй, ажил олгогчийг хууран мэхэлж, давхар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байсныг сүүлд нь мэдсэн.

 

1.2. ё нь 2022 оны 3 дугаар сараас сул зогсолттой байсан боловч төрийн өөр бусад байгууллагад ажил хөдөлмөрийг ажлын бүтэн цагаар эрхэлж байсан талаар үндсэн ажил олгогчид мэдэгдэлгүйгээр давхар ажил эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг зөрчсөн тул гэрээгээр тохиролцсон үүргийн зөрчил бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар ажлаас чөлөөлөгдөх хугацаанд ё-иас олгогдсон цалин 5,092.454.12 төгрөг, нийгмийн, эрүүл мэндийн даатгалд төлсөн 636.556.76 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 7,200,000 төгрөг, нийт 12,929,010.9 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

2.   ё нь ётэй 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үүргийг ажилтан зөрчсөнтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг байгуулсан хугацаанаас хойш, гэрээг цуцлах хүртэлх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд ё нь ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №Б/71 тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төсөл, хөтөлбөр хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хассан гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

3.   Тодруулбал, Д.Болор-Эрдэнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэлх хугацааны хооронд Хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас ажил олгогчид бодит хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, сөрөг шаардлагад дурдсан үндэслэлээр ажил олгогчоос ажилтанд холбогдуулан гэрээний үүрэгтэй нь холбогдуулан аливаа шаардлага гаргаагүй, нөгөө талаас ё нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэнтэй холбоотойгоор цалин хөлсөө авч байснаас гадна түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсний тэтгэмжийг олгожээ.

 

4. Иймд гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцож хөдөлмөрийн гэрээний дагуу нэгэнт ажилласан хугацааны ажилтны цалин хөлс, төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл, өөр үндэслэлээр чөлөөлөгдсөн ажилтанд холбогдуулан олгосон тэтгэмжийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол гэж буцаан шаардах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

5. Түүнчлэн ажил олгогчид гэрээний үүргийн зөрчлийн улмаас бодит хохирол учирсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас бодит хохирол учирсан гэх үйл баримттай холбоотойгоор зохигчид хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд маргасан, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үйл баримт тогтоодоогүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь өөр ажил, албан тушаал эрхэлж байсантай холбоотойгоор мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр өөрт учрисан хохиролд мөнгөн хөрөнгө гаргуулахаар хариуцагч ё нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийж, дээр дурдсан үндэслэлээр сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

7. Хариуцагч ё нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар ётэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварт 12,929,010.9 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар ётэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан, улмаар 12,929,010.9 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн байх тул татгалзсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Д.Болор-Эрдэнийг ё-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 29,914,282 төгрөгийг хариуцагч ё-иас гаргуулан нэхэмжлэгч ёд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ёд холбогдуулан, Хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 12,929,010.9 төгрөг гаргуулах тухай ё-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ё-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ёд холбогдуулан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар ётэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч ё татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ё нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 307,521 төгрөгийг хариуцагч ё-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД