Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/01251

 

 

 

 

 

 

 

2024 03 28 181/ШШ2024/01251

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

Зээлийн гэрээний үүрэгт 15,296,257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н26-нд Р20112281 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-06-23-нд 7100592459 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 7,690,000 төгрөгийн зээлийг 2,1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021-06-23-нд 7100592718 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,310,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 277,042 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 82,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 359,699 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7100592459 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-06-12-нд, 7100592718 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-06-12-нд тус тус дууссан бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх нийт Цахим зээлийн гэрээ-ний үүргийн биелэлтэд үндсэн зээлийн төлбөрт 9,722,958 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 5,191,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 377,100 төгрөг, нотариатын төлбөрт 4,500 төгрөг, нийт 15,296,257 төгрөгийг зээлдэгч ёоос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.03.27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан, зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №7100592459 тоот, №7100592718 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 15,296,257 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ё бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах байдлаар буюу

2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4,796,257 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан, зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №7100592459 тоот, №7100592718 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 15,296,257 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ё бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах байдлаар буюу

2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4,796,257 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 234,432, төгрөгийг хариуцагч ёоос гаргуулж, нэхэмжлэгч ё-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД