| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03639/И |
| Дугаар | 182/ШШ2024/02859 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/02859
2024 06 20 182/ШШ2024/02859
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 3,970,000.15 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Х нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас авахтай холбогдуулан сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 1,999,900 төгрөг зээлж авсан.
Гэтэл зээлдэгч Б.Х нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Хд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Хгээс
1. Үндсэн зээл 1,999,900 төгрөгөөс 195,499.02 төгрөг төлж, үлдэгдэл 1,804,400.98 төгрөг,
2. 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1,161 хоногийн үндсэн хүү 2,011,556.59 төгрөгөөс 160,477.43 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,851,079.16 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүү 244,343.43 төгрөгөөс 23.55 төгрөгийг төлж, үлдэгдэл 244,320.01 төгрөг байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3,899,800.15 төгрөг, шүүхийг шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 нийт 3,970,000.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Х нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,970,000.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 568,000.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагчийн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 3,970,000.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,970,000.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 568,000.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,471 төгрөгөөс 39,235.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 39,235.5 төгрөг болон хариуцагч Б.Хгээс 39,235.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хд холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 3,970,000.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,970,000.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 567,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 568,000.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,471 төгрөгөөс 39,235.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 39,235.5 төгрөг болон хариуцагч Б.Хгээс 39,235.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ