Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00529

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Д. Хаяг:Б  аймаг, Ө  сумын 6 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: М. Хаяг:Б  аймаг, Ө  сум, 10 дугаар багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ болох 536,800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч М т холбогдуулан зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ болох 536,800 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.  Үүнд:

1.1 Миний бие барилгын материалын бөөний дэлгүүрт худалдагч хийдэг. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ө  сумын 6 дугаар багийн иргэн М  гэгч залуу 536800 төгрөгийн барааг зээлээр авч явсан.

1.2 Удалгүй өөрөө биеэр авч ирж өгнө гэж хэлсэн боловч одоо утсаар залгаж асуухад өгсөн гэж худлаа хэлж өгөхгүй байна. Сүүлд утсаа ч аваагүй.

1.3 Иймд зээлээр авсан барилгын материалын үнэ болох 536,800 төгрөгийг М ээс төлүүлж өгөхийг хүсье гэжээ.

 

2. Нэхэмжлэгч М.Д гийн шүүхэд ирүүлсэн тайлбарт:

2.1 Миний бие Д  шүүхэд М т холбогдуулан 536,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа М  надад уг 536,800 төгрөгийг төлж өгсөн.

2.2 Иймд хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч М.Д гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М т холбогдох зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ болох 536,800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, уг 536,800 төгрөгийг нэхэмжлэгч М.Д д төлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,754 төгрөгийн тал нь болох 8377 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 8377 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 8377 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Д д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М  нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ болох 536,800 төгрөгийг нэхэмжлэгч М.Д д төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч М.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,754 төгрөгийн тал нь болох 8377 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 8377 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 8377 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Д д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.




 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ