Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00531

 

Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б. Хаяг: Б аймаг, А сумын 02 дугаар багт орших

 

Хариуцагч: Х. Хаяг:Б аймаг, Ө сум 13 дугаар багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөлийн газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч С.Х ад холбогдуулан өмчлөлийн газар албадан чөлөөлүүлэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б нь Ө сумын 13 дугаар баг, Ж  ауыл, Т нуур-16 гудамжны 1612 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00  дугаартай, 533 м.кв газрын хууль ёсны өмчлөгч юм. Тухайн газарт блокоор барьсан жижиг амбаартай. Б нь тухайн газартай залгаа 500 м.кв газрыг өмнө мөн өмчилж байсан бөгөөд тухайн газраа 2021 онд иргэн С.Х ад худалдаж, холбогдох тооцоог хийж дуусгаж, түүний нэр дээр нь шилжүүлж өгсөн байна.

1.2 Дээрх хоёр залгаа газар гадна талдаа нэг хашаатай, орох гарах нэг хаалгатай байгаа ба С.Х  нь өөрийн худалдаж авсан 500 м.кв газарт саарал тоосгоор гадарласан, төмөр дээвэртэй, нэг давхар өвлийн байшин барьж одоо тухайн байшинд амьдарч байна.

1.3 С.Х  нь анх газар худалдаж авах үед Б.Б ийн нэр дээр байгаа 533 м.кв газрыг мөн худалдаж авна, гэхдээ одоохондоо мөнгө төгрөгийн боломж тааруу байна, саяхан зам тээврийн хэрэгт холбогдож их хэмжээний мөнгө төлсөн, үнийг явц дунд төлж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авья гэж тохирч байсан боловч одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хийгээгүй байна.

1.4 С.Х  нь хоёр ачааны том машинтай, холын тээвэр хийдэг учир Б.Б ийн 533 м.кв өмчлөлийн газарт хоёр машинаа тавиад энд тэнд тос гоожуулж, элдэв хог хаягдал хаяж газрыг дураараа ашиглаж байна. Б нь одоо газраа танд худалдахгүй, газрыг суллаж өг гэж шаардлага тавихад түүнийг хэл амаар доромжилж, газрыг суллаж өгөхгүй байна.

1.5 Б нь өөрөө хөдөө мал дээр байдаг малчин хүн учир энд хэд хэдэн удаа ирж С.Х тай уулзаж газрыг суллаж өгөхийг хүссэн боловч суллаж өгөөгүй байна. С.Х ын дээрх хууль бус үйлдлээс болж Б нь өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж эрх ашиг нь зөрчигдөж байна.

1.6 Б нь энэ асуудлаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/Ш32024/00718 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгуй болгосон.

1.7 Шүүгчийн захирамжид хариуцагч С.Х ын хаягийг тодруулж, шүүхэд түүнд холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгуй гэж дурдсан тул түүний хаягийг тодруулж дахин нэхэмжлэл гаргаж байна.

1.8 Иймд түүний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Б.Б ийн өмчлөлийн Ө сумын 13 дугаар баг Ж  ауыл Т нуур-16 гудамжны 1612 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00  дугаартай, 533 м.кв газрыг хариуцапн С.Х ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээнд:

2.1 Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч С.Х  бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулав.

2.2 Хариуцагч С.Х  нь нэхэмжлэгч Б.Б ийн өмчлөлийн газарт байгаа тээврийн хэрэгслүүдийг гаргаж, тухайн газрыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны дотор суллаж цэвэрлэж хүлээлгэж өгнө.

2.3 Нэхэмжлэгч Б нь газрыг суллаж хүлээлгэж өгсөний дараа кадастрын хэмжилт хийлгэж өөрийн өмчлөлийн газрыг тусгаарлаж хашаа татна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х ад холбогдуулан өмчлөлийн газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч, хариуцагч С.Х  нь нэхэмжлэгч Б.Б ийн өмчлөлийн газарт байгаа тээврийн хэрэгслүүдийг гаргаж, тухайн газрыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны дотор суллаж цэвэрлэж хүлээлгэж өгөхөөр болж, Нэхэмжлэгч Б нь хариуцагчаас уг газрыг суллаж хүлээлгэж өгсөний дараа кадастрын хэмжилт хийлгэж өөрийн өмчлөлийн газрыг тусгаарлаж хашаа татаж авахаар болж талууд эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулж, шүүхэд ирүүлсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Зохигчдын эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00  дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч С.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б өд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч, хариуцагч С.Х  нь нэхэмжлэгч Б.Б ийн өмчлөлийн газарт байгаа тээврийн хэрэгслүүдийг гаргаж, тухайн газрыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны дотор суллаж цэвэрлэж хүлээлгэж өгөхөөр болж, Нэхэмжлэгч Б нь хариуцагчаас уг газрыг суллаж хүлээлгэж өгсөний дараа кадастрын хэмжилт хийлгэж өөрийн өмчлөлийн газрыг тусгаарлаж хашаа татаж авахаар болж талууд хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00  дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч С.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б өд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.




 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ