Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00342

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Х

Шүүгдэгч Ц.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ажилгүй,  эхнэр, хүүхдүүдийн хамт  оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 4 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл гэх Ц.У

Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ж-н гарыг мушгин хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг гадаа дарж унагаагаад гарыг нь ард нь гаргаад нэг удаа мушгисан нь үнэн. Бид хоёр муудалцаагүй хоёулаа согтуу байсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хашааны гадаа байж байхад Уламбаяр араас гарч ирээд намайг дарж унагаагаад гарыг маань ард нь гаргаад мушгисан. Тэгээд орой нь гар хавдаж эхэлсэн ба удалгүй миний баруун гар тэр чигтээ хавдсан. Тэгээд гэрээрээ эмчилье гэж бодсон чинь миний гар улам хавдаад байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хугарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 07 ху/,

-Гэрч Л.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж гаднаас орж ирээд Уламбаяр намайг дарж унагаад миний гарыг мушигчихлаа, гар эвгүй болоод байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх 08 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 720 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Ж-н биед баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал, баруун буглаганы мэдрэлийн ширхэгийн бүрэн бус язрал зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн мушгих, эргүүлэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 11 ху/,

-Ц.У-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 15-16 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөрЦ.Ж-ийн гарыг мушгин хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Ж “...У араас гарч ирээд намайг дарж унагаагаад гарыг маань ард нь гаргаад мушгисан. Тэгээд орой нь гар хавдаж эхэлсэн ба удалгүй миний баруун гар тэр чигтээ хавдсан. Тэгээд гэрээрээ эмчилье гэж бодсон чинь миний гар улам хавдаад байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хугарчихсан байсан” /хх 07 ху/ гэсэн, мөн гэрч Л.М  /хх 08/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал, баруун буглаганы мэдрэлийн ширхэгийн бүрэн бус язрал зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 720 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ц.У үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа   зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Ц.Ж нь шүүхэд “надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зургийг хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.