| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04173/И |
| Дугаар | 184/ШШ2024/02904 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02904
2024 ******* 27 184/ШШ2024/02904
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* *******, ******* давхар, ************** тоот хаягт байрлах, ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,275,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч /регистрийн дугаар: / нь 20******* оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBI******* цахим зээлийн үйлчилгээнд №16762 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 100,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8,400 төгрөгийн шимтгэлтэй, 100,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8,400 төгрөгийн шимтгэлтэй, 600,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 45,900 төгрөгийн шимтгэлтэй, 480,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 34,500 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч О. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,278,753 төгрөг; зээлийн хүү 941,351 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 55,0 төгрөг, нийт 2,275,254 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 2,275,254 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,275,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 1 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,275,254 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,360 төгрөгөөс 25,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/-аас 25,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР