| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04896/И |
| Дугаар | 184/ШШ2024/02919 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02919
| 2024 05 2******* | 1*******4/ШШ2024/02919 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******12 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар: 60*******565*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, зуслан хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ХВ**************032102/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 355,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь овогт тай 2022 оны 03 дугаар сарын 2*******-ны өдөр 20*******9******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z12513151 тоот зээлийг ХААН банк дахь 50**************9310 тоот дансанд зээлдэгч У. нь шилжүүлэн авсан. Хариуцагч У. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн байдлаар z12513151 тоот зээл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 265,06******* төгрөг, нийт идэвхтэй ашигласан 4*******1 хонгийн хүү 90,22******* төгрөг, шимтгэл 0 төгрөг, нийт 355,295 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 355,295 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч У.аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч У. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 355,295 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч У.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 355,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 355,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,309 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /Төрийн сан 100200900941/-аас 5,654.5 төгрөг, хариуцагч У.аас 5,654.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР