Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00346

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ж.Ч-н хууль ёсны төлөөлөгч Л.Э

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ч.Г

Шүүгдэгч Ч.Г нь  2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хороололын хашаан доторх зам дээр 97-35 ОРХ улсын дугаартай авто машин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт буюу хороололын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно, хороололын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэснийг зөрчин явган зорчигч Ж.Ч+г мөргөж  биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй, хохирогчид эмчилгээний зардал 2.191.100 төгрөг төлсөн, цаашид гаргах эмчилгээний зардлыг нотлох баримтын дагуу төлнө гэв.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ж.Ч нь миний ач хүү юм. Би ач хүүгээ зүүн талын 1-р орцонд байрлах дэлгүүрээс талх аваад ир гээд гаргасан юм. Үүнээс хойш удаагүй байж байтал нэг хүүхэд хаалга тогшоод Ч-г машин дайрсан гэж хэлсэн. Би шууд гүйгээд гарахад ач хүү минь зам дээр хэвтсэн, мөргөсөн жолооч хөлийг нь бариад, хажууд нь нэг эмэгтэй хүүхэд тэврээд зогсож байсан. Хөлийг нь харахад яс нь ил гараад хугарсан байдалтай байсан. Би буцаж ороод гэрээсээ цэвэр хөвөн, бинт гаргаж ирээд хөлийг боогоод эмнэлэгт очиход эмч нар маш хүнд гэмтсэн байна гэсэн. Жолооч хурд сааруулагч дээр маш хурдтай гарсан байсан. Эмнэлэг дээр очоод шүүгдэгчийн талаас хохирогчид тусламж үзүүлээгүй алга болсон. Эмч нар хүүг яаралтай хот яв гэсэн учир шүүгдэгч Ч.Г-г хамт яваад өгөөч гэсэн чинь би чадахгүй нялх хүүхэдтэй гэсэн. Хүүхэд тахир дутуу болсон байхад яаж байна гэж асууж байгаагүй. Хүн чанар маш муу хүн, баримтаар л тооцоо хийнэ шүү гэдэг хүн. Хүүхэд удаан эмчлэгдсэн үүнээс болж ээж аав хоёр нь хямарч эмнэлэгт хэвтсэн. Их зардал гарсан одоо хүүхэд хөл нь өвддөг. Шагай нь өсөлтийн шугаманд ойрхон маш эвгүй хугарсан, рентгенд олон удаа орсон. Хичээлдээ явж байгаа ч үе тэнгийнхээ хүүхдүүдтэй адил гүйж харайж чадахгүй байгаа. Гэм хор нь бүрэн арилаагүй байгаа. Энэ бэртэл гэмтэлтэй холбоотой хүүхэд сургуулиа сольсон. Сургалтын төлбөр 2.000.000 төгрөг, эм тариа, үзлэг  шинжилгээний 93.000 төгрөг  гаргуулна. Цаашид эмчлүүлнэ, одоо ч хүүхэд суга таягтай доголон хөдөлгөөн нь хязгаарлагдмал байгаа  гэсэн мэдүүлэг,

            -насанд хүрээгүй хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эмээ намайг талханд яваад ир гэхээр нь би зүүн талын байрны урд талын орцонд байдаг дэлгүүрээс талх аваад буцаад орцоор гараад гүйгээд хоёр машины дундуур гараад ирсэн чинь урдаас жижиг машин ирээд баруун талын хөл дээгүүр дайрч гараад би тэр машины толь хамар хэсгийг мөргөөд зам дээр унасан. Тэр жолооч манай гэрийн хаягийг асуусан. Тэнд нилээн удсан байх манай эмээ гарч ирээд нөгөө мөргөсөн жолоочийн машинаар эмнэлэг явсан. Миний хөлний өсгий хэсэг өвдөж байгаа, мөн гишгиж болохгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

            -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүүхэд машинд дайруулсан гэдгийг мэдсэн. Тэгээд эмээ нь анхны тусламж Орхон аймагт аваад шууд Улаанбаатар хот руу авч очсон. Улаанбаатар хотод Мөнгөн гүүр хувийн эмнэлэгт хэвтүүлээд шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэсэн. Манай хүү 10 гаруй хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.908.600 төгрөг гарсан. Маш их гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 24 ху/

           - Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би нөхөр Г-тэй гэртээ харих гээд авто машины хойд талд жолоочийн ард 2 хүүхдийнхээ хамт суугаад явж байсан. Манай нөхөр гэр рүүгээ орох гээд Өнөр хороолол руу ордог гүүрэн гарцаар ороод хойшоогоо явж байхад мөргүүлсэн хүүхэд тэнд тавьсан байсан машинууд дундаас гарч ирсэн. Тэр хүүхэд гэнэт гарч ирсэн. Тэр хүүхэд дунд гарын жийп машины араас гарч ирсэн болохоор харж чадаагүй гэсэн мэдүүлэг /хх 26 ху/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны  өдрийн:

1. Ж.Ч-н биед баруун тавхайн шивнүүрийн сэлтэрсэн, баруун талын дахилзуур ясны гандна хавчаарын зөрүүтэй ил хугарал, баруун талын 3 дугаар метатарзаль ясны цууралт, баруун тавхайн гүн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт  /хх 40 ху/

-Замын цагдаагийн тасгийн 100 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёота маркийн 97-35 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ч.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д 5.30 тэмдэгээр тэмдэглэсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно, хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 2. Ж.Чингүүнжав нь  МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна.

3. Уг осол дүгнэлтийн 1-д зааснаар Ч.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

-Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 6-8 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 125-126 ху/

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18 ху/

    

           -Өвчний түүхийн хуулбар /хх129-138 ху/

-Ч.Г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 59-60 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Г нь  2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хороололын хашаан дотрох зам дээр 97-35 ОРХ улсын дугаартай авто машин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт буюу хороололын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно, хороололын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэснийг зөрчин явган зорчигч Ж.Ч-г мөргөж  биед нь хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.Ч-ын “...хоёр машины дундуур гараад ирсэн чинь урдаас жижиг машин ирээд баруун талын хөл дээгүүр дайрч гараад би тэр машины толь хамар хэсгийг мөргөөд зам дээр унасан.” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Оюунцэцэгийн...тавьсан машинууд дундаас нэг хүүхэд гарч ирээд машинд мөргүүлсэн гэх /хх 26 ху/ мэдүүлэг,  хохирогчийн биед биед баруун тавхайн шивнүүрийн сэлтэрсэн, баруун талын дахилзуур ясны гандна хавчаарын зөрүүтэй ил хугарал, баруун талын 3 дугаар метатарзаль ясны цууралт, баруун тавхайн гүн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ч.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт  энэ бэртэл гэмтэлтэй холбоотойгоор хүүхэд сургуулиа сольж төлбөртэй сургуульд орсон тул сургалтын төлбөр 2.000.000 төгрөг, эм тариа, үзлэг  шинжилгээний 93.000 төгрөг  гаргуулна гэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын төлбөр 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож /нотлох баримтгүй/ эм тариа, үзлэг  шинжилгээний 93.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ..

            Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, 629056 дугаартай жолоочийн үнэмлэх, 01398026 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгож,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.