| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/02715/И |
| Дугаар | 184/ШШ2024/03041 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03041
2*******4 0 30 184/ШШ2*******4/03041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах, ХХК /регистрийн дугаар: 62*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ам ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Д.******* нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ам ХХК-ийн дэд захирал ажилтай В.Машбаттай НА- тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороонд баригдаж буй айлын давхар шинэ орон сууцны блокны давхрын тоотод байрлах 3м.кв талбай бүхий орон сууцыг нэгж талбайн үнэ 1,000,000 төгрөг, нийт үнэ 3,000,000 төгрөг байхаар тооцон гэрээ байгуулсан. НА- тоот гэрээний 2.2-т заасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулахдаа нийт үнийн дүнгийн 20% болох 10,600,000 төгрөгийг бэлнээр байгууллагын касст, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний дүнгийн 1% болох 7,90,000 төгрөгийг бэлнээр гэрээлэгч байгууллагын касст, 2014 оны 08 дугаар сарын 2-ны өдөр гэрээний нийт дүнгийн % болох 29,10,000 төгрөгийг ам ХХК-ийн Голомт банкны 110089884 тоот дансанд, 20 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,770,000 төгрөгийг ам ХХК-н касст бэлнээр тус тус төлсөн. Гэрээний үүрэг биелээгүй, гүйцэтгэлийн ажиллагаа удааширч үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул тулгарч буй асуудлыг бодитойгоор хэлэлцэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний 1 м.кв-ын үнэлгээг 1,40,000 төгрөг болгон өөрчилж ам ХХК-ын захирал .Тамиртай гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийн 24.380.000 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан. 20 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр үлдэгдэл төлбөрийн 30% буюу 7,314,000 төгрөгийг гэрээлэгч байгууллагын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тоот дансанд, 20 оны 01 дүгээр сарын -ны өдөр мөн үлдэгдэл төлбөрийн 30% болох 7,314,000 төгрөгийг гэрээлэгч байгууллагын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тоот дансанд, 20 оны 0 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөрийн 30% болох 7,314,000 төгрөгийг гэрээлэгч байгууллагын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тоот дансанд, 20 оны дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 2,438,000 төгрөгийг ГҮТ /Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн ******* дахь захиалагчдын нэгдсэн холбоо/ буюу гэрээний хавсралт байгуулахад хамтран оролцогч захиалагчийн түр хорооны касст бэлнээр тушаасан болно. Ийнхүү өсгөсөн үнээр тооцоолон тус захиалсан байрны нийт үнэ болох 76,80,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул иргэн Д.*******ыг ******* дүүрэг, -р хорооны айлын давхар 90 орон сууцны блок, давхрын тоот 3м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч ам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн НА- дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ, 2014 он 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 20 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар шилжүүлсэн төлбөрийн баримт, 20 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 20 оны 0 дугаар сарын 20-ны өдөр болон 20 оны 01 дүгээр сарын -ны өдрүүдийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар шилжүүлсэн төлбөрийн баримт, 20 оны дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа.
. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2*******4 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн /6739 дугаартай ******* дүүрэг, -р хорооны айлын давхар 90 орон сууцны блок, давхрын тоот 3м.кв орон сууцны өмчлөгч болон захиалагчийн лавлагаа, мөн Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн ******* дахь захиалагчдын нэгдсэн холбооны хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх дэлгэрэнгүй лавлагаа холбогдох бусад баримт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүрэг, -р хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын давхар орон сууцны блок, давхрын тоот 3м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч ам ХХК-д холбогдуулан гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ам ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй. гэж тайлбарласан.
3. Шүүх Д.*******ын нэхэмжлэлд 2*******4 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2*******4 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасанд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг хариуцагч талд тайлбарлан өгч, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцуулсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй.
. Шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2*******4 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасанд шуудангаар болон утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
6. Дээрх тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үнэн зөв гэж үздэг. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.
7. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ам ХХК нар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн НА- дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч 76,80,000 төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч ******* дүүрэг, -р хорооны айлын давхар орон сууцны блок, давхрын тоот 3м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан тохиролцоог бичгээр үйлджээ.
8. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хариуцагч тал уг баримтуудыг тайлбар болон баримтаар няцаагаагүй. Түүнчлэн, хариуцагч тал орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
9. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, ******* дүүрэг, -р хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын давхар орон сууцны блок, давхрын тоот 3м.кв талбай бүхий орон сууцны одоогийн өмчлөгчөөр хариуцагч ам ХХК бүртгэгдсэн, мөн уг байрны захиалагчаар иргэн Д.******* гэж улсын бүртгэлд тэмдэглэгдсэн, түүнчлэн эрхийн улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна.
11. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
. Хариуцагч ам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
13. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 42,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ам ХХК-иас 42,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* дүүрэг, -р хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын давхар 90 орон сууцны блок, давхрын тоот 3м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 42,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ХИШИГААТАР