| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04898/И |
| Дугаар | 184/ШШ2024/03042 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03042
2024 05 30 *******84/ШШ2024/03042
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж ******* ******* барилга, *******3 давхар *******302 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, хороолол *******3*******/******* байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: УП94*******2082*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,522,*******25.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 43030240 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Н.т 4,589,*******00.00 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 0*******-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Н. нь түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн *******0.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар түрээслэгч Н. нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,460,730.62 төгрөг, зээлийн хүү 2,042,924.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,970.02 төгрөг, нотариат зардал 8500 төгрөг, нийт лизингийн төлбөр 6,522,*******25.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,522,*******25.26 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н. миний бие 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,522,*******25.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар ******* ******* ХХК-ийн 6,522,*******25.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Н. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-ны өдөр *******,087,020.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************9,304 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /*******0020090094*******/ тоот данснаас 59,652 төгрөг, хариуцагч Н.ээс 59,652 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР