Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 114/шш2023/0029

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс: *******

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Ариунтуяаг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

  Дүгнэлт гаргасан прокурор: ******* *******,

 

  Хариуцагч: ******* холбогдох

 

  Маргааны төрөл: “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг прокурорын дүгнэлтээр  хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Гомдол гаргагч прокурор                                      *******                                                   

  Хариуцагч                                                               ******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Прокурорын дүгнэлт

            1.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******гийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ******* дугаартай дүгнэлт гаргажээ.

           Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд

            2.1. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу санхүүгийн тайлан хүлээн авч нэгтгэл хийн, тайлан тушаагаагүй байгууллагуудыг цахим системээр хянах үед “Юу Би Ди старс цахим интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогч нь 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор цахим хэлбэрээр тушаагаагүй  зөрчил үйлдсэнийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 39 минутад илрүүлсэн байна.             

          2.2.  Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулжээ.

           2.3. Тус зөрчлийн хэргийн холбогдогч Д.Долгор нь дээрхи шийтгэлийн хуудсаар оногдуулсан 400.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч мөн өдөр Төрийн сангийн тоот дансанд тушаажээ.

 

            Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл

   3.1. Прокурорын газрын ахлах прокурор *******  шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.1 “...”Юу Би Ди старс цахим интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогч нь 2022 оны жилийн санхүүгийн тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн байгууллагын бүртгэлийн 38 дугаар бүртгэсэн тэмдэглэгээ хийсэн боловч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”, мөн хуулийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 4.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ” гэсэн хуулийн шаардлагыг зөрчжээ.

Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хүнд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******гийн “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэжээ.

 

          3.2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          3.2.1 ******* миний бие 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн 2023/38 дугаартай гомдол мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Прокурорын газрын [email protected] прокурорын туслах Насанжаргалын [email protected] хаяганд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр албаны [email protected] цахим хаягнаас хүргүүлээд материалыг бичиг хэргийн ажилтан н.Ариунаад Прокурорын газар хүргүүлээрэй гээд үлдээгээд ээлжийн амралтаа авсан. Бичиг хэргийн ажилтан 2023/38 дугаартай гомдол мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын газарт хүргүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан, холбогдогч 400.000 төгрөгөө төлсөн гэжээ.

             3.3. Гуравдагч этгээд “Юу Би Ди старс цахим интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогч шүүхэд гаргасан тайлбартаа:

           3.3.1. Д.Долгор миний бие “...”Юу Би Ди старс” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд 2022 оны санхүүгийн тайланг хугацаандаа илгээгээгүйн улмаас 400.000 төгрөгийн торгууль тавигдсан. Торгуулиа 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны дансанд төлсөн. Энэхүү асуудалд миний биеийг оролцуулахгүй шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

        Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан прокурорын тайлбар, хариуцагчийн тайлбар, холбогдогчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******гийн 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн ”Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай  прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

        1. Прокурор нь  хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” бол  хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутган  ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж,

        2. Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч манай бичиг хэргийн ажилтан 2023/38 дугаартай гомдол мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр прокурорын газарт хүргүүлсэн, холбогдогч Д.Долгорын зөвшөөрлөөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улмаар холбогдогч 400.000 төгрөгийн торгуулиа төлсөн гэж маргажээ.

         3.  Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримтуудыг үзэхэд холбогдогч  ”Юу Би Ди старс цахим интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогч Д.Долгор нь 2022 оны жилийн санхүүгийн тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг  гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай”, ”Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл, цахим санхүүгийн тайлан, зэрэг баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөөр хариуцагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ зөрчил үйлдэгдсэн,... нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол” хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх хуулийн заалттай нийцсэн байна.

        4.  Мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* нь  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Юу Би Ди старс цахим интернэшнл” ХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайланг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх ерөнхий нягтлан бодогчийн үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан, холбогдогч  мөн өдөр торгуулийн 400.000 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа болно.

       5.  Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйл “Шийтгэл оногдуулах үндэслэл” 3.1 дүгээр зүйлийн 1-д “ Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т ” Зөрчил үйлдсэн хүн,...зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тодорхойлжээ.

           6. Холбогдогч Д.Долгор нь дээрхи хуульд заасан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр торгуулийн мөнгөө төлснөөр уг шийдвэрийн биелэлт хэрэгжиж дууссан байхад прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

         7. Харин прокурорт зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх эрх “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулиар олгогдсон байх ба энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

         8. Прокурор нь “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”  ******* дугаар дүгнэлтдээ зөрчлийн хэргийн холбогдогч ын нэрийг Долгорсүрэн гэж, Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 гэх хуулийн заалтыг дугаар зүйлийн 4 дэх хэсэг гэж, шийтгэлийн хуудасны ******* дугаарыг 0526666 гэж зөрүүтэй бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

       Иймд ******* *******гийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******гийн  2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж дүгнэв.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн  2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1,2, дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан ******* *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                                                                                                                                  

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНЧИМЭГ