| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2024/00195/И |
| Дугаар | 140/ШШ2024/00273 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 140/ШШ2024/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн ****** хороо **** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.
Иймд намайг 1980 онд 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1985 онь 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадын давсан тасагт давсчнаар, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн хүнсний үйлдвэрийн ******* сумын давсан тасагт давсчнаар, 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Л.******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Л.******* ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: нэхэмжлэгч *******т олгосон №211163 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаартай архивын лавлагаа, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Завхан Хүнсний үйлдвэрийн захиргааны 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Зарим хүмүүсийг ажилд батлах тухай тушаалын хуулбар, мөн захиргааны 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, халах тухай тушаалын хуулбар, Завхан аймгийн сумын *******-Амьдрал нэгдлийн , , , Үйлдвэр бригадын 1981 оны цалин хөлсний цэс, Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч Л.******* хүсэлтээр 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрч , гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт, Завхан аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулиас тодорхойлолт, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадын давсан тасагт 1980 онд 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл давсчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадын давсан тасагт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл давсчнаар, Завхан аймгийн Хүнсний үйлдвэрийн ******* сумын давсан тасагт 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл давсчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн бригадад 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгч *******т олгосон №211163 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Давсан тасагт давс гаргагчаар авч ажиллуулав, 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүсэлтээр сумын *******-Амьдрал нэгдэлд малчнаар шилжиж байгаа тул давсчны ажлаас чөлөөлөв, 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажилласан хугацааг нэг жилээр тооцов, сумын ХК байцаагч гэх хэсэг,
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаартай архивын лавлагаа,
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Завхан Хүнсний үйлдвэрийн захиргааны 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Зарим хүмүүсийг ажилд батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т Давсан цехийн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ******* нарыг үндсэн ажилчнаар гэх хэсэг,
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Завхан Хүнсний үйлдвэрийн захиргааны 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, халах тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т Сантын давсан тасгийн давсчин ******* гэх хэсэг,
Завхан аймгийн сумын *******-Амьдрал нэгдлийн , , , Үйлдвэр бригадын 1981 оны цалин хөлсний цэсийн хуулбар,
Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хуулийн этгээдийн *******-Амьдрал ХК нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн тухай лавлагаа,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т сум, *******-Амьдрал нэгдэл, 1 дүгээр хэсэг, давсчин, 1988 он гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-бага гэх бичилт,
******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 536 дугаартай нэхэмжлэгч ******* нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай баримт тус газрын мэдээллийн санд байхгүй болно гэх тодорхойлолт,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай нэхэмжлэгч ******* нь нөхөн даатгалд хамрагдаагүй байна гэх тодорхойлолт,
Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 06/1459 дугаартай ******* нь 1982 онд цэргийн албанд татагдан Ардын армийн **** дүгээр ангид цэргийн алба хааж 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргийн батлахтай халагдсан байна гэх лавлагаа,
Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгийн сумаас 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг анкетад цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө-1976 оноос давс гаргадаг, хаана ямар сургууль төгссөн-бага гэх хэсэг,
Завхан аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай ******* ******* 1970-1980 оны 1-8 дугаар ангид суралцаж байсан сурагчдын архивын баримтаас холбогдох материал олдоогүй болно гэх хэсэг,
Нэхэмжлэгч Л.******* хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч өгсөн мэдүүлгийн: ******* нь Завхан аймгийн сумын *******-Амьдрал нэгдэлд 1980 оноос хойш давсчин хийж байсан. Манай гэр бүлийн хүнтэй хамт давс гаргадаг байсан гэх хэсэг,
Гэрч өгсөн мэдүүлгийн: ******* нь Завхан аймгийн Хүнсний үйлдвэрийн сумын давсан тасагт 1987 оноос хойш давсчнаар ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.******* ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл, Завхан аймгийн Хүнсний үйлдвэрийн ******* сумын давсан тасаг, Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ******* *******
- Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадын давсан тасагт 1980 онд 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл давсчнаар,
- Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэр бригадын давсан тасагт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл давсчнаар,
- Завхан аймгийн Хүнсний үйлдвэрийн ******* сумын давсан тасагт 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл давсчнаар,
- Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн бригадад 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар,
- Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ