Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2024/00274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн **** сумын ** дугаар багт оршин суух ***** ******* овгийн ****** ************* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ************ нь ***** онд төрсөн 1976 оноос 1984 онд ******** сумын 10 жилийн сургуулийг төгсөж 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ********** сумын***************нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад засварчнаар ажиллаж байсан. 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус нэгдлийн зочид буудалд үйлчлэгч, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон бөгөөд миний ажилд орсон болон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд намайг Завхан аймгийн ******** сумын ***************** нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар, Завхан аймгийн * сумын *********** нэгдлийн Зочид буудалд 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: Завхан аймгийн ****** сумын ********** нэгдлээс нээж олгосон №211496 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийллийн хуулбар, Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******** дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн даргын тушаалын хуулбар, Завхан аймгийн ********* сумын ************* нэгдлийн 1988 оны жилийн эцсийн гүйлгээний балансын хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч *********** хүсэлтээр 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрч ***********, гэрч *********** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт, Завхан аймгийн ********** сумын ерөнхий боловсролын сургуулиас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ************ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад засварчнаар ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн *********** сумын ************** нэгдлээс нээж олгосон №211496 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр **********нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад засварчнаар томилж ажиллуулав гэх хэсэг,

Нэхэмжлэгч ************ 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээж, олгосон Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийллийн хуулбар, уг дэвтэр дэх 1985 оны 3 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны бичилттэй хэсэг,

Завхан аймгийн *********** сумын 10-н жилийн сургуулийг 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төгссөн гэх Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгч **************** хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч *********** өгсөн мэдүүлгийн: ********** нь намайг ажиллаж байхад Завхан аймгийн *********** сумын *********** нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 онд анх ажилд орж байсан. Тэгээд 3 жил ажиллаж байгаад дараа нь тус нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх хэсэг,

Гэрч ********** өгсөн мэдүүлгийн:************нь 1984 онд сургуулиа төгсөөд ********** сумын ******** нэгдлийн Үйлдвэр бригадад засварчин, барилгын засварчин хийж байгаад 1987 оноос байх буудалд ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ************** ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *********** нь өөрийгөө Завхан аймгийн *********** сумын **************  нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн засварчнаар ажиллаж байсан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч ************  нь 1969 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буюу ажиллаж эхэлсэн гэх үедээ тэрээр 14 нас 9 сартай байжээ.

Нэхэмжлэгч ************* нь 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс засварчнаар ажиллаж байсан болох нь:

- Завхан аймгийн ********** сумын сургуулийг төгссөн талаар Завхан аймгийн ************* сумын ерөнхий боловсролын сургуулийн ************ нь 1976 оноос 1984 оны хооронд манай сургуульд суралцаж 8 дугаар анги төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолтоор,

- Завхан аймгийн * сумын ************ нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны 9 дүгэр сарын 01-ний өдөр засварчнаар томилон ажиллуулав гэх хэсэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ********** нь 14 нас 9 сартайдаа Завхан аймгийн ********* сумын *************** нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилд орсон болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг насанд хүрээгүй байхдаа хөдөлмөрлөж байсан байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой тул шүүх өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч *********** ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн баримтуудыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч ************* нь Завхан аймгийн ************ сумын 10-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр суралцаж төгссөн, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн болох нь:

1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон бүрэн бус дунд боловсролын №158039 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч ********** нь Завхан аймгийн ******** сумын 10-н жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр суралцаж төгссөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн болох нь:

1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон бүрэн дунд боловсролын ************* дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ************ нь Завхан аймгийн ************* сумын 10-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1976 оноос 1984 оны хооронд суралцаж төгссөн, 10 дугаар ангийг 1987 оноос 1989 оны хооронд суралцаж төгссөн байна.

Нэхэмжлэгч ************нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт ... Миний бие 1969 онд төрсөн ... 1976-1984 онд **********сумын 10-н жилийн сургуулийг төгсөж ... гэж тайлбарласан боловч тэрээр тус сургуулийг 1989 онд 10 дугаар анги төгссөн талаараа дурдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуульчилжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч ************* Завхан аймгийн ************** сумын 10-н жилийн дунд сургуулийн 9, 10 дугаар ангид сурч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул сургуульд сурч байсан хугацааг Завхан аймгийн ************* сумын  **************** засварчин, нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ********** нь Завхан аймгийн ******** сумын 10-н жилийн дунд сургуульд өдөр болон оройн ангийг сурч төгссөн эсэхээс үл хамааран түүний сургуульд сурч байсан хугацааг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийн шаардлагаас:

- Завхан аймгийн ********* сумын ************нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар,

- Завхан аймгийн ********* сумын **************нэгдлийн Зочид буудалд 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан бусад баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч ************* шүүх хуралдааны товыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ Миний бие ажилласан жил тогтоолгох иргэний шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч ************ шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ********* овгийн Н*************ын

- Завхан аймгийн ************ сумын ************* нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1984 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх,

- Завхан аймгийн ************* сумын ************* нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварчнаар,

- Завхан аймгийн ************** сумын Саруул ***************** 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч ************* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ