Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02861

 

 

 

 

 

 

 

 

2024 06 20 182/ШШ2024/02861

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: Ч.... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,935,361 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Онь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМOBIMN цахим зээлийн үйлчилгээнд 22130 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 840,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 30,300 төгрөгийн шимтгэлтэй, 550,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 31,150 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан.

Гэтэл зээлдэгч П.Онь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 1,088,732 төгрөг, шимтгэлийн үлдэгдэлд 15,390 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 831,240 төгрөг, нийт 1,935,361 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,935,361 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 645,361 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай уншиж танилцлаа, зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК нь хариуцагч П.Оюунаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,935,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч П.Онь нэхэмжлэлийн шаардлага болох 1,935,361 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 645,361 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,920 төгрөгөөс 22,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 22,960 төгрөг, хариуцагч П.Оюунаагаас улсын тэмдэгтийн хураамжид 22,960 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .... капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Оюунаад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,935,361 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч П.Онь нэхэмжлэлийн шаардлага болох 1,935,361 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 645,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 645,361 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,920 төгрөгөөс 22,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 22,960 төгрөг, хариуцагч П.Оюунаагаас улсын тэмдэгтийн хураамжид 22,960 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ