| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02206/И |
| Дугаар | 102/ШШ2024/02717 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02717
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02717 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 134,734,088 төгрөгийг хариуцагч Н ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 33,891,427 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 33,891,827 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 46,951,234 төгрөгийг тус тус төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 831,621 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ