| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/00781/И |
| Дугаар | 102/ШШ2024/02325 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02325
2024 оны 05 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2024/02325 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н,
Нэхэмжлэгч: Н.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б
Хариуцагч: Т.А нарт
Гэм хорын хохиролд 8,262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, Н.Д, тэдгээрийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Э.Б, Т., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.М нар оролцов. Зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 07 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн Хүрээлэн талаас урдаасаа хойшоо чиглэлтэйгээр ... улсын дугаартай Х.Пит маркийн автомашинтай ногоон гэрлээр орж явахад, зүүүн талаас.... УНК улсын дугаартай, Приус 30 маркийн автомашин гэнэт хурдтай гарч ирээд, зам халтиргаатай байсан тормоз гишгэсэн боловч хоорондоо мөргөлдсөн. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газар, уг зам тээврийн ослыг шалгаж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны Магадлагаа гарсан байна. Энэхүү эрхий бүхий албан тушаалтны Магадлагаанд: "... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр, зам тээврийн осол болсон гэх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цагийн орчим Приус 30 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэжаргал овогтой Баянмөнх нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохицуулагчийн наана эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно. Гэсэн заалтыг зөрчиж эд хөрөнгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. 2. Магадлагаа: Приус 30 маркийн... УНК улсын дугаартай тээврийн хээгсэлийн жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчиж зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байх үндэслэлтэй байна. дүгнэжээ. гэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай Мэдэгдэх хуудсанд: "... Зөрчил гаргагч Эрдэнэжаргал овогтой Баянмөнх-д Монгол улсын ЗТХ-ийн 14.7.51 дүгээр хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэжээ. Нэхэмжлэгчийн унаж явсан, машиныг мөргөсний улмаас .... улсын дугаартай Пит маркийн автомашинд ослын улмаас үүссэн гэмтлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр оношилсон, ...." Авто Оношлогооны төлбөр 95,000 төгрөг, мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 7,501,500 төгрөг, (урд буфер солих 650,000 төгрөг, урд улсын дугаар болон хүрээ солих 50,000 төгрөг, урд буферын кранштэйн солих 120,000 төгрөг, урд нүүр солих 350,000 төгрөг, баруун урд гэрэл солих 350,000 төгрөг, зүүн урд гэрэл солих 350,000 төгрөг, баруун урд гэрлийн доод урт тогтоогч зам солих 150,000 төгрөг, зүүн урд гэрлийн доод урт тогтоогч зам солих 150,000 төгрөг, баруун урд крыло засварлах 130,000 төгрөг, зүүн урд крыло засварлах 155,000 төгрөг, зүүн урд под крыло солих 60,000 төгрөг, зүүн урд буферын элгэвч хаалт солих 150,000 төгрөг, капод / нугастай/ солих 850,000 төгрөг, баруун урд под крыло 60,000 төгрөг, урд сигнал солих 30,000 төгрөг, жолоочийн ослын дэр солих 300,000 төгрөг, зорчигчний ослын дэр солих 200,000 төгрөг, жолооч болон зорчигчийн ослын бүр солих 100,000 төгрөг, ослын дэрний мэдрэгч компьютер солих 150,000 төгрөг, хөргөлтийн болон усны радиатор солих 500,000 төгрөг, сэнс сэнсний хүрээ солих 100,000 төгрөг, урд жааз солих 350,000 төгрөг, баруун урд лонжром засварлах 350,000 төгрөг, зүүн урд лонжром 480,000 төгрөг, дотор салан засварлах 60,000 төгрөг, баруун урд нэмэлт гэрэл / хүрээтэй / солих 80,000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл / хүрээтэй / солих 80,000 төгрөг, цахилгааны утаснууд солих 80,000 төгрөг, Шууд зардал 1,175,000 төгрөг, засварлах 5,260,000 төгрөг, эд анги солих зардал 300,000 төгрөг, эд анги будах зардал / солигдсон /560 000 төгрөг, тэнхлэг тохируулах зардал 35,000 төгрөг, комьютер оншилгоо 20,000 төгрөг, 500 гр будаг тус-мат лак 151,500 төгрөг, шууд бус зардал 1,066,500 төгрөг нийт үнэлгээ нь 7,501,500 төгрөг, ...ХХК-ийн үнэлгээний төлбөр 361,000 төгрөг, ачилтын төлбөр 60,000 төгрөг, хашааны төлбөр 115,000 төгрөг, ... эмнэлэгт компьютерт томографийн зураг авахуулсны төлбөр 130,000 төгрөг, нийт 8,262,500 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хохирлы...УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явж байсан Э.Б нь Зөрчил гаргагч гэж тогтоогдсон учраас, Иргэний журмаар гэм хорын хохирол гаргуулахаар, мөн хуулийн дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг (Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар) мөн хариуцагчаар тус тус татаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Иймд гэм хорын хохирол "В ХХК-ийн Инко марк Мастер" Авто оношлогооны төлбөр 95,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "В ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 7,501,500 төгрөг, В ХХК-ийн үнэлгээний төлбөр 361,000 төгрөг, ачилтын төлбөр 60,000 төгрөг, хашааны төлбөр 115,000 төгрөг, компьютерт томографийн зураг авахуулсны 130,000 төгрөг, нийт 8,262,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Би өөрөө нотлох баримтыг олж, дахин шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан. н.Д байцаагч өөрөө шинжээч томилуулаад дүгнэлт гарсан. Д.Нзамын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч цагт 60 км.ц хурдтай явсан бол тухайн нөхцөл байдлыг харсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Зогсох байсан боловч шар гэрэлтэй уралдаад улаан гэрлээр орсон. Улаан гэрэл нь зорчих хөдөлгөөний хориглоно гэсэн заалттай. Зогсох арга хэмжээ аваагүй болох нь харагдана. Үүнийг нь дүгнээд 100,000 төгрөгөөр Н-г торгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэв.
3. Нэхэмжлэгчээс тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 7-8/, И ХХК-ийн дүгнэлт /хх 11-14/, В ХХК-ийн үнэлгээ /хх 15-23/, машин ачилтын төлбөр төлсөн баримт болон бэлэн мөнгөний орлогын баримт /хх 24/, Лазер мед эмнэлгийн шинжилгээ, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 25-26/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 27/, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас /хх 28/, хариуцагчаас фото зураг / хх 123/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэргийн материал /хх 58-121/ авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө болон эрүүл мэнддээ гэм хор учирснаас үүссэн хохиролд 8,262,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрөө буруутай гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гэрлэн дохиотой уулзвар замд хариуцагч Э.Б нь Тоёота приус 30 маркийн .. улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 7.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг хоёрдугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө, 10.5 Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилсан байр эзэлсэн байна гэснийг, нэхэмжлэгч Д.Н нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7 Жолоочид дараах зүйлийг хохиглоно. А. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 7.2 Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг хоёрдугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө, 8.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна. Г. гэрэл дохио хөдөлгөөний хориглоно гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан болох нь зохигчийн тайлбар, зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна.
7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.
Зохигчид Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бие биедээ хохирол учруулсан учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. заасны дагуу 100,000 төгрөгөөр торгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.
Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа юм.
9. Иймд хариуцагч Э.Б, Т.А нараас гэм хорын хохиролд 8,262,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Шүүхээс Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/99 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч М.Б-ь шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар хариуцагч Э.Б, Т.Анарт холбогдох 8,262,500 төгрөг гаргуулах тухай Д.Н Н.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,150 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.АЗБАЯР