Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганхуягын Батзаяа |
Хэргийн индекс | 131/2023/01000/И |
Дугаар | 131/ШШ2024/00550 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2024/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******, 3 дугаар багт оршин суух,,,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, 5 дугаар багт оршин суух,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, 5 дугаар багт оршин суух,*******,******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь, нарт холбогдуулан үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2020 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн *******анд сонгуул болох гээд сонгуулийн салбар хороонд ажиллаж байхад Болдоогийн хүү Баяртогтох залгаад эгчээ танай гэрийн үүдэнд байна ирэх болж байна уу уулзах гэсэн юм гэсэн тэгээд очтол манай гэрийн үүдэнд ногоон өнгийн Ланд машин байсан ба хажууд нь Баяртогтох зогсож байсан. Тэгээд гэрт хамт орсон ба Баяртогтох надаас давс худалдаж авахаар ирсэн байсан тэр үед би хэдэн үхрээ гайгүй айлд тавих гэсэн юм тийм айл байна уу гэхэд та манайд үхрээ тавьчих гэхдээ би ааваас асуугаад хариу хэлье гэсэн.Түүнээс хойш удалгүй Баяртогтох залгаад аав зөвшөөрсөн та малаа авчраад өгөөрэй гэж хэлсэн тухайн үед аваачиж өгч амжаагүй сонгуул болж байсан тул сонгуул өнгөрөөд 3-4 хоногийн дараа миний гар утас руу Болд 98903633 гэсэн дугаараас залгаж танайх малаа хурдан авчирч өгөөрэй манайх Өртөө рүү нүүх гээд байна гэж хэд хэдэн удаа залгасан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад Болдоо, Баяртогтох нарт малаа өгөхөөр болж 2020 оны 10 дугаар сарын 23-нд дүү Самданбилэгээр морьтой үхрээ туулгахаар болж би нөхөртэйгөөоогийнд очиж хоносон, маргааш нь Самданбилэг ирэх байсан боловч ирэхгүй байхаар нь ажилтай болохоор явсан. Тэгээд орой нь Баяртогтоүнхтой утсаар яриад юу болж гээд асуусан чинь би Самданбилэгийн урдаас тосож очоод үхрүүдийг чинь цуг тууж ирээд аав бид хоёр 24 тооны үхэр хүлээгээд авлаа гэж хэлсэн мөн Самданбилэг ч Баяртогтох, Болдоо нарт 24 тооны үхэр хүлээлгэж өглөө гэж ярьсан. Би Болдоогийнд очсон үед сарын хөлс хэд вэ гэхэд тэр яах вэ болох байх гэж хэлсэн тул хавар малаа авахаар нэг мөсөн хөлс авах юм байх даа гэж бодсон. Түүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Болдынд очиж идэшний нэг үхэр авсан бөгөөд түүнээс хойш цагаан сарын дараа Баяртогтох танай нэлээн хэдэн үхэр үхсэн гэж хэлэхээр нь чи юу яриад байна үхэр үхлээ гэж хэлэхгүй яасан юм бэ тэгвэл өвс явуулах байсан юм, хэрэв үхэр үхсэн байх юм бол зургаар дарж аваарай үхсэн үхрийн зургийг харж л баталгаажуулна шүү гэж хэлсэн. Тэр үед Баяртогтох юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Түүнээс хойш 4 сард Баяртогтох Өргөөтөөс наашаа нүүж орж ирээд танайхаас 4-5 үхэр үлдсэн гэхээр нь зургийг нь харъя гэсэн чинь хоёр үхрийн зураг үзүүлсэн түүнээс хойш үхрээ авъя гэхээр үхсэн гэж маргаад явдаг байсан. 2021 оны 10 сард тус сумын иргэн М.Сүхээ гэх хүн манай нөхөртэй таараад Баяртогтох, Болд нарыг Архангай аймаг руу үхэр тууж гаргасан үхэр дотор танай үхэр байсан утгатай юм ярьсан байсан тул би шалгуулах гээд 2021 оны 12 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан мөн гэрчээр М.Сүхээг асуулгах хүсэлт гаргасан. Мөн 2021 онд нь хүнээс 30 000 000 төгрөгөөр хөөрөг худалдаж авсан байдагод ийм хэмжээний мөнгө байхгүй тул шалгаж өгөх талаар ч хүсэлт гаргасан, Цагдаагийн байгууллага миний хэргийг хоёр жил шахам шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоолыг надад хүргүүлсэн. , нар миний малыг үхсэн гэдгийг нотолж чадахгүй байсан тул би үхсэн нэрийдлээр завшсан гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандсан Прокуророос завшсан болох нь тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Иймд, Баяртогтох нарт хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 1 үхэр идшинд хэрэглэсэн, 2 үхэр хүлээлгэн буцааж надад өгсөн тул ний 3 тооны үхэр хасаад 21 тооны үхрээ 2020 оны 10, 11 сарын байдлаар Энх нахиа ХХК-д хандан үнэлүүлсэн бөгөөд тухайн үед хүлээлгэн өгсөн нас бие гүйцсэн үхэр, гунжин үнээ, бяруу зэргийг үнэлүүлэхэд 14 100,000 төгрөг болсон. Би 3 жил хэдэн үхрийн араас хөөцөлдөж Цагдаагийн байгууллагаар явж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч явна. Иймд, нараас 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Болдоогийн хүүхэд манайхаас давс худалдаж авах гээд манай гадаа ирсэн байсан. Үхэр тавьчихмаар тийм айл байна уу гэхэд манайх авъя гэсэн. Тэрнээс хойш Архангай нүүх гээд байна үхрээ авч ирж өгвөл өгөө гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 24-нд манай дүү тууж аваачиж өгсөн. Хүргэж өгөөд холбоо бариагүй байж байгаад 12 сард идэш авах гэж очсон. Очиход үхэр чинь үхэж байна шүү муудаж байна шүү гэж хэлээгүй. Тухайн үед үхээд байна шүү гэж хэлсэн бол арга хэмжээ авах байсан. Хавар 3 сард ирээд танай үхэр үхээд дуусаж байна гээд 2 зураг үзүүлсэн. Үлдсэн 2 үхэр ирээд аваарай гээд байсан. Би тухайн үед үхээд дууссан үхрийг очоод аваад яах вэ гэж бодоод сүүлд 2022 онд очиж авсан. Очиж авахад 2 гунж тугалаад 4 болсон байсан. Үхээд дууссан байх гэж бодоод байж байтал 2021 оны 10 дугаар сард н.Сүхээ гэж хүн манай нөхөртэй таарсан байна лээ. Танай үхэр үхээгүй шүү. Архангайн Их тамир луу ноднингийноогийнх үхэр туухдаа танай бор үнээ, хар үнээ, ягаан үнээ зэрэг нуруун дээгүүрээ хөндлөн цэнхэр будагтай 4 үнээ туугаад явсан гэж хэлсэн. Би тэр хүний хэлснээр гомдол гаргасан. Миний хувьд энэ асуудлыг нэг тийш нь болгоод намайг хохиролгүй болгож өгнө үү. Үхэр үхсэн байхыг бол би хараагүй. Иймд,оо нараас 21 үхрийн үнэ болох 14,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчоо, нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Х.Дүүрэнхундагын нэхэмжлэлийг хүлээн авах ямар ч боломжгүй, үндэслэлгүй болохыг тайлбарлах нь: Би малаа авчирч тавь гэсэн зүйл байхгүй. Манай бага хүү Баяртогтохтой Дүүрэнхундага сум дээр тааралдаад үхрээ тавьмаар байна гэхэд нь ааваас асууя, тэгээд хэлье гэж хэлээд надад Дүүрэнхундага гуай үхрээ тавъя гэж байна гэхээр нь доод голын мал туранхай хэцүү дээ. Хангайд цастай байгаа талаар утсаар хэлсэн. Үнэхээр тэдний үхэр маш туранхай, голд шахагдсан үхрүүд байсан. Яг өөрсдийнх нь биш, талийгаач хөгшнийх нь хэдэн хөгшин үнээ байсан юм билээ. Авах боломжгүй гэтэл манай голд мал хэцүү байна, өвс л бараадуулмаар банйа. Та найдвартай, яаж ийгээд борогтой залгуулаад учраа олъё гэхээр нь үхэж үрэгдвэл хэцүү шүү гэхэд үхсэн ч дүүрчээ, өвс боргыг нь бараадуулъя гэж манайд нөхөртэйгээ ирээд гуйгаад хоносон. Үхэр нь ирж байгаа гэсэн тэр өдрөө ирээгүй, явах болохоор нь бага хүү Баяртогтохыг өмнөөс нь явуулж авахуулсан, өөрсдөө байгаагүй. Үнэхээр туранхай эцэнхий 8 бяруу, 6 гунж, 8 бүдүүн хөгшин үнээ байсан. Авчирч тавьсан.2020 оны 10 сард отор дээр байхад нөхөр нь ирж хүнсэндээ 1 үнээ авсан, ямар ч өөхгүй, тас хар мах байсан. Хүнс авахдаа нөхөр нь үхрээ хараад овоо гэдэс оржээ гэж хэлж байсан юм. Өвөл отроор гайгүй явж даваад 2021 оны цагаан сарын өмнө нутагтаа ирээд үхрээ ав гэж олон удаа хэлсэн. Одоо очино, 2 хоноод очино гэж хэлээд ирээгүй байсаар 2021 оны 3 сард цас нэмж ороод зудыг дээд цэгт нь хүргэсэн. Энэ үед манай болон тавиул мал их үхсэн. Очирбат гэж айл үхрээ тавьсан 11 үхэр үхсэн. Манай өөрийн 50 гаруй үхэр үхсэн. Тэр хавар хэцүү, өвөл хүнд, хавар болсныг түмэн мэднэ. Манайхны үхэр үхэж үрэгдэж байсныг саахалт байсан айл Сандагсүрэн болон тэдний хүүхдүүд мэднэ. Үхэж үрэгдэж эхлэнгүүт нь миний бие, мөн манай хүү Баяртогтох биечлэн очиж хэлж зургийг нь хүртэл үзүүлсэн юм. Очиж авна гэж хэлээд алга болсон нь эдний буруу учир нь тэд зуднаар Дүүрэнхундагынх сумын төв дээр өвс зарж байсан, биднийг үхрээ ав гэж хэлэхэд хашаандаа аваад өвс тэжээлээр бордсон бол болох байсан. Өвс ачиж очоод тэжээвэл болох байсан. Гамшиг болж байхад очиж харах, тэжээх үүргээ биелүүлэлгүй, худлаа үнэн үгээр хардаж сэрдсэнд гомдолтой байна. Үлдсэн 2 үнээгээ ав гээд байхад авахгүй байсаар хавар тугаллуулаад 6 сарын сүүлээр авсан. Тэр жилийн зуданд малгүй болсон өрх ч байгаа. Манай сум багт зуд ямар болдог, ямар хэцүүг нь Дүүрэнхундага мэргэжлийн хүн мэднэ. Өөрсдөө мэдсээр сонссоор байж харсаар байж малдаа анхаарал тавиагүй байж, худлаа үнэн хууль хүчний байгууллагаар яваад үнэн нь гарч ирсэн тул одоо шүүхээр далайлган эцэж турж, осгож үхсэн малаа төлүүлэх гэж байвал үүнийг хүлээн авах боломжгүй. Би 2014 онд сумын сайн малчин, 2016 онд мянгат малчин, 2019 онд аймгийн аварга малчин болсон. Өөрийн амьдралд хүрэлцэхүйц малтай хүн, бусдын малд нүд унагах, үрэх тийм сэтгэлтэй хүн биш гэдгийг нутгийн ард түмэн мэднэ. Би зуданд хорогдсон малыг хариуцах, төлөх ёсгүй гэж үзэж холбогдох баримтыг хавсаргаж тайлбар гаргалаа. Шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авч хамтран оролцох, эрхээ хангуулахаар өмгөөлөгчид хандсан байгаа. Мөнд нэр төр, энэ асуудлаар ирж очсоны төлбөр тооцоог сөрөг нэхэмжлэлээр хүсэмжилнэ гэжээ.
2.1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2020 оны 10 дугаар сарын 24-нд үхрээ авч ирж өгөхөөс өмнө нөхөртэйгөө ирээд үхэр аваад өвөлжөөч гэж гуйсан. Тэгээд би нэгэнтээ худ ураг болж байгаа юм чинь гэж бодоод сайн санаж авсан. Би *******ын Өргөөт гэх газар отор хийх гээд явах гэж байсан юм. Ямар ч байсан хэдэн мал аваадах танд л өгье гэсэн. Тэгээд өвөл 2021 оны 01 дүгээр сарын 20-д гээд отроос хаваржаа дээрээ ирсэн. Мал нь муудсан байсан. Шүдлэн хязаалан нийлсэн 8 тооны үхэр, хөгшин 8 үнээ байсан. Замдаа унаж эхэлсэн. Үлдсэн 2 бярууны нэгийг нь ачиж ирж тэжээж байж онд орсон. Х.Дүүрэнхундагыг ирэхгүй болохоор нь хүүхэд гэрт нь очоод хэлэхэд үхэж байгаа мал дээр би очиж яах вэ дээ гэж хэлсэн байсан. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл үхрээ дагаж явдаг байсан. Тэр хавийн бүх хүмүүс тавиул малаа аваад явсан. ирж малаа аваагүй байсан. 2021 оны хавар 04 сарын эхээр 2 удаа цас ороод тэр үхрүүд хүзүүгээ нугалаад очицгоосон. Сэг зэмийг нь харуулах гээд 2 үхэр л үлдлээ гэж хэлэхэд ерөөсөө ирж хараагүй. Хэдэн малыг нь онд оруулчихъя гэж л авсан. Отроосоо ирэнгүүтээ хэлсэн. Хаваржингаа харахад мал дээрээ ирээгүй. Малаа аваръя гэсэн бодол өөрт нь байгаагүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд автаж л ийм зүйл болсон. Ямар ч үндэслэлгүй зүйл яриад байна гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 21 үхрийн үнэ болох 8,100,000 төгрөгийг гаргуулах шаардлага дээр нэхэмжлэгч, хариуцагч тал нь 24 тооны үхэр хүлээлгэн өгч уг хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 2 үхрийг буцааж хүлээлгэж өгсөн, нэг үхэр идшиндээ авсан гэдэг дээр маргасангүй. Нэхэмжилсэн үхрийн нас, хүйс, үнэлгээ дээр хэн хэн нь маргасангүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч тал Үхэр үхээд байсан болохоор өөртөө гэмшээд, утсаар ярьж чадаагүй. Сүлжээгүй байсан болохоор хэлээгүй гэж ярьж байна. 2 үхэр үлдсэн байхад хүүхдээ явуулж хэлүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлж байна. Тухайн нөхцөл байдал дээр хүний үхрийг хүлээж аваад хариуцлага хүлээх үүрэг хүлээж байгаа. Гэтэл хайхрамжгүй хандаад хүний 20 гаран тооны үхэр үхэж байхад хэлээгүй. Хэрвээ хэлсэн бол нэхэмжлэгч тал өвс тэжээл аваачиж өгөх юм уу үхрээ очиж авах зэрэг ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах байсан. Энэ боломж бололцоог олгоогүй байна. Хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мал үхэж үрэгдсэнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Тухайн үхрийг хүлээж авсан байж эргээд үхсэн сэг зэмийг нь харуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хүлээлгэн өгсөн эзэн, хүлээн авсан хүн байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2 тооны үхэр үхсэн гэдгийг нотолж байна. Иймд 2 үхрийн үнийг хасахад татгалзах зүйлгүй. 2 тооны бяруу үхсэн гэж байгаа тул шинжээчийн дүгнэлтээр нэг бярууны үнийг 400,000 төгрөгөөр үнэлсэн байгаа учир 800,000 төгрөгийг хасах боломжтой гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:
Мал мөнх биш нэг зуд болоход хэдэн ч мал үргэддэг. Хавтаст хэрэгт авагдсан н.Сандагсүрэн гэдэг хүний гэрчээр өгсөн мэдүүлгийг чухалчилж харж байна. Намар нь өвс ногоогүй байж байгаад хавар 4 сард цас ороод зуд болсон гэж мэдүүлсэн байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж цагдаагаас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн авах үндэслэл байхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоол, Энх нахиа ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, Баянхонгор аймгийн *******ын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас Баянхонгор аймгийн *******ын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай албан бичиг, *******ын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлын 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тайлан, Баянхонгор аймгийн *******ын зудын эрсдэлийн тойм судалгааны үр дүн, *******ын гангийн тойм судалгаа, Баянхонгор аймгийн *******ын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаартай захирамж зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Сандагсүрэн, Е.Эрболд нараас мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч, нарт холбогдуулан 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч, нар нь 21 тооны үхэр 2021 оны 1-3 сарын зуданд үрэгдэж үгүй болсон, нэхэмжлэгч ирж аваагүйгээс болж үхэж үрэгдсэн тул өөрийнх нь буруу гэж маргажээ.
4. Нэхэмжлэгч Х.Дүүрэнхундага нь 2020 оны 10 дугаар сарын 23-нд 24 тооны үхрийг дүү Самданбилэгээр туулгуулан хариуцагч, нарынд хүргүүлсэн, 2021 оны 6 дугаар сард 2 үхрийг эргүүлэн авсан үйл баримт болжээ.
5. Нэхэмжлэгч нь 24 тооны үхрийг хариуцагч, нарын малд тавихдаа хариулга хөлс тохироогүй, хэзээ, хэрхэн буцаан авах талаар тохиролцоогүй, худ ургийн харилцаатай хүмүүс тул болно байх гэж бодсон талаар зохигчид тайлбарладаг, хариуцагч, нар нь 24 тооны үхрийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг, зохигч энэ талаар маргаагүй байна.
6. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд аливаа гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөгийг шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.
7. Нэхэмжлэгч Х.Дүүрэнхундагын 2020 оны 10 дугаар сарын Баянхонгор аймгийн *******ын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдэд үхрээ маллуулахаар өгсөн боловч зуданд үхсэн гэх нэрийдлээр завшсан байж болзошгүй... гэх гомдолд хэрэг бүртгэлтийн 221400125 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоол, мөн 21 тооны үхрийн үнэлгээг зах зээлийн хандлагаар хийж, 1 үнээ 900,000 төгрөг, 1 гунжин үнээ 600,000 төгрөг, 1 бяруу 400,000 төгрөгөөр үнэлж, 9 үнээ 8,100,000 төгрөг, 6 гунжин үнээ 3,600,000 төгрөг, 6 бяруу 2,400,000 төгрөг, нийт 21 тооны үхрийг 14,100,000 төгрөгөөр үнэлсэн тухай Энх нахиа ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн №50/2023 дугаартай үнэлгээний тайлан тус тус хэрэгт авагджээ. /хх-ийн 9-16 дугаар тал/
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон зааснаас үзвэл хөрөнгө олж авсан этгээд буюу 24 тооны үхрийг олж авсан нэхэмжлэгч, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч, нарын хооронд үүрэг үүсээгүй байна.
9. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд гэдэг нь маргааны зүйл болох эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь 24 тооны үхрийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаад хариуцагч нарт шилжүүлсэн, мөн хөрөнгөө шилжүүлсэн этгээд болох нэхэмжлэгч, хөрөнгө хүлээж авсан этгээдүүд болох, нарын хооронд аливаа гэрээнээс үүдэлтэй харилцаа үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болоогүй буюу тэдгээрийн хооронд огт үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.
10. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч *************************ын 21 тооны үхрийг үнэлүүлсэн Энх нахиа ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн №50/2023 дугаартай үнэлгээний тайлантай хариуцагч нар нь маргадаггүй бөгөөд тус 21 тооны үхрийг 2021 оны 1-3 сарын хооронд болсон зуданд бүгд үхэж үрэгдсэн хэмээн тайлбарлаж, тус байдлыг нотлохоор Баянхонгор аймгийн *******ын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай албан бичиг, *******ын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлын 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тайлан, Баянхонгор аймгийн *******ын зудын эрсдэлийн тойм судалгааны үр дүн, *******ын гангийн тойм судалгаа, Баянхонгор аймгийн *******ын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаартай захирамж зэрэг баримтуудыг ирүүлж, мөн гэрч Б.Сандагсүрэн, Е.Эрболд нараас мэдүүлэг авахуулсан байна. /хх-ийн 35-50, 52, 70-71, 107-110 дугаар тал/
12. Хариуцагч нарын бүрдүүлсэн *******ын хэмжээнд хорогдсон малын сэг, зэм устгалын ажлын тайлан, *******ын зудын эрсдэлийн тойм судалгааны үр дүн, *******ын гангийн тойм судалгаа зэрэг нотлох баримтууд нь хариуцагч, нарын мал үхсэн гэдгийг нотлохгүй, тухайн сумын байдлыг бүхэлд нь хамруулсан баримтууд байх бөгөөд Баянхонгор аймгийн *******ын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаартай захирамж нь тамга тэмдэг дарагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
13. Мөн түүнчлэн ... иргэн, түүний хүүын мал болон тэднийд малаа тавьсан Х.Дүүрэнхундагын мал үхсэн гэдгийг бид мэдэхгүй энэ айлуудын малыг устгалд оруулсан нотлох баримт бидэнд байхгүй. Малын сэг зэм, устгасан тайлан нь сумын хэмжээний нийт хорогдлын тайлан болно... гэх Баянхонгор аймгийн *******ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай албан бичиг авагджээ. /хх-ийн 79 дүгээр тал/
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь 21 тооны үхрийг үхэж үрэгдсэн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй байна.
15. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нь ирэхдээ үхсэн 2 бярууны зураг үзүүлсэн, хүрэн халзан бяруу, хар бяруу хоёр байсан. Энэ хоёрын үнийг хасахад татгалзахгүй талаар тайлбарладаг, мөн гэрч Х.Сандагсүрэн нь Манай өвөлжөөний бие засах газрын урд сартай хар үхэр, хаваржааны хажуу талд хөх халзан үнээ үхсэн, энэ 2 үхэр Дүүрэнхундагын үхэр мөн гэж мэдүүлсэн байх тул Энх нахиа ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн №50/2023 дугаартай үнэлгээний тайланд 1 үнээ 900,000 төгрөг, 1 бяруу 400,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон тул 2 үнээний үнэ 1,800,000 төгрөг, 2 бярууны үнэ 800,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 17 тооны үхрийн үнэ буюу 11,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Дүүрэнхундагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчоо, нараас 198,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчоо, нараас зээлийн үхрийн үнэ 11,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Дүүрэнхундагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчоо, нараас 198,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА