Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 0634

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн  өмгөөлөгч: Л.Б

Хэлмэрч: С.Б

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Б

өсвөр насны шүүгдэгч: Б.Т нарыг  оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–д  заасан гэмт хэрэгт Б овогт Б Т  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706016460081 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16 -ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баттулгын Тэмүүлэн,   оны 3 дугаар сарын 26-ны өдөр  Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн,  настай, эрэгтэй,  боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт  Баянзүрх  дүүргийн   дүгээр хороо Цайзын 23а дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:КМ00232618,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны Цайзын  дугаар гудамжны  тоотод оршин суух Ц.Н гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД маркийн  зурагтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Өсвөр насны шүүгдэгч  Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.

      Б.Т хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний хүү 200 оны 03 дугаар сарын 2-ны өдөр төрсөн багадаа миненгийт өвчин тусаад нугаснаас нь ус авахуулсанаас болоод ийм хэл ярианы хөгжил муу болсон. Би гурван хүүхэдтэй Т дунд хүү юм. Үйлдсэн хэрэгт нь маш их гэмшиж байгаа. Хохирогчид зурагтыг нь авч өгсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн зурагтыг ломбардад тавиад мөнгөөр нь РС тоглож идэж уух зүйл аваад дуусгасан байсан. Цаашид хүүхэддээ анхаарал халамж маш сайн тавих болно. Шүүхээс хүсэхэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

         Өсвөр насны шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэртээ ганцаараа унтаж байтал Улака 16-д хүрээд ир Писи тоглоё гэхээр нь мөнгө байхгүй гэтэл зүгээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Насанбаяр эмээгээс 1000 төгрөг зээлэхээр  очтол гэрийн хаалгандаа цоожоо өлгөчихсөн хаалга нь онгорхой байхаар нь би гэрт нь ороод зурагтыг нь аваад такси бариад 16-д Улака буюу Э дээр очсон. Тэгээд У паспортыг нь аваад ломбарданд зурагтыг 100.000 төгрөгөөр тавьсан. Уг мөнгөөр Улакагийн хамт тоглосон. Тоглоод дуусаад  явах гэж байхад У хамт байсан нэг том биетэй найз нь намайг дахиад зурагт аваад ир гэсэн. Би чадахгүй гэхэд намайг зодсон гэжээ. /хх-ийн 48/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 6-10/

         Орчуулагч хэлмэрч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 14/

          Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-н 15-17/

          Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2014 онд 369.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Скайворч маркийн LCD зурагтаа алдсан. Онцлох содон шинж тэмдэггүй юм. Манай хөрш айлын хэлгүй, дүлий 15 орчим настай эрэгтэй хүүхдийг авсан байх гэж сэжиглэж байна. Учир нь сүүлийн үед манай гэр хавиар эргэлдээд байх болсон. Би хулгайд алдсан зурагтаа авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл алга байна  гэжээ. /хх-н 18-21/

          Гэрч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн найз охин болох А гэрт нь буюу Цайзын зүүн Алтан Өлгийд байхад түүний хамаатны Т гэх эрэгтэй хүүхэд 12.00-13.00 цагийн хооронд ирсэн. Тухайн үед Т такситай хамт явж байсан бөгөөд намайг суучих хамт явий гэсэн. Би Т хамт таксинд суугаад явахад Цайз захаас ертөнцийн зүгээр зүүн тийшээ эргээд 16-ын автобусны буудлын замын урд талын байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ломбарданд Т миний авч явж байгаа зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тухайн зурагтыг барьцаанд тавьсан. Т намайг наад зурагтаа  100.000 төгрөгөөр барьцаанд тавьчих гэж хэлсэн. Тухайн зурагтыг барьцаанд тавьж өгсөн гээд Т надад 5000 төгрөг өгсөн. Тэгээд Т хаашаа явсаныг би мэдээгүй. Ломбарднаас гараад би найз охиныхоо гэрлүү явсан. Т зурагт хаанаас авсанаа надад хэлээгүй. Би ч хаанаас авсан хэний зурагт юм гэж асуугаагүй. Т над дээр анх ирэхдээ ганцаараа ирсэн. Харин такситай ирсэн. Таксинд ганцаараа сууж ирсэн. Тухайн үед Т өөрт нь бичиг баримт алга гээд намайг өөрийнхөө бичиг баримтаар зурагтыг тавиад өгөөч гэж хэлсэн. Т хэл ярианы хөгжил муу, ярихдаа муу ярьдаг би түүний зарим ярьж байгаа зүйлийг ойлгодоггүй юм. Тэмүүлэнг би өмнө нь өөрийнхөө найз охины гэрт нь ирээд таньдаг болсон гэжээ. /хх-н 22-24/

         Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25/: түүний төрсөн эцэг Н.Б тогтоосон байна.

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/

          2017.7.06-ны өдрийн 02/770 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдалгүй гэжээ.  /хх-н 28-30/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31/

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 851 тоот дүгнэлт :

1.Б.Т нь сэтгэцийн хувьд “хэл ярианы бэрхшээлийн улмаас үүссэн оюуны хөнгөн саатал” эмгэгтэй байна.

2.Б.Т дээрх эмгэг нь хэл ярианы бэрхшээлийн улмаас бага наснаас эхэлсэн болно.

3.Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.

4.Б.Т нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Т 2017.07.01-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6.Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

7.Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна гэжээ. /хх-н 32-34/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 35/

           Б овогтой Т дохионы хэлний түвшинг тодорхойлох шинжилгээ: /хх-н 39-41/

            Б.Т  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43,45-46, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/

    Б.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42,55 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 51/, байнгын суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54/ эд зүйлийн үнэлгээ: /хх-н 57/ зэрэг болно.

      Б.Т нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын  дугаар гудамжны  тоотод оршин суух Ц.Н гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД маркийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

          Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн … Онцлох содон шинж тэмдэггүй зурагтаа гэрээсээ алдсан юм. Манай хөрш айлын хэлгүй, дүлий 15 орчим настай эрэгтэй хүүхдийг авсан байх гэж сэжиглэж байна. Учир нь сүүлийн үед манай гэр хавиар эргэлдээд байх болсон. Би хулгайд алдсан зурагтаа авсан гэсэн мэдүүлэг . /хх-н 18-21/

          Гэрч Б.Э  мөрдөн байцаалтад өгсөн … 16-ын автобусны буудлын замын урд талын байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ломбарданд Т миний авч явж байгаа зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тухайн зурагтыг барьцаанд тавьсан. Т намайг наад зурагтаа  100.000 төгрөгөөр барьцаанд тавьчих гэж хэлсэн. Тухайн зурагтыг барьцаанд тавьж өгсөн гээд Т надад 5000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 22-24/

        Өсвөр насны шүүгдэгч Б.Т  мөрдөн байцаалтад  өгсөн нь би Н эмээгээс 1000 төгрөг зээлэхээр  очтол гэрийн хаалгандаа цоожоо өлгөчихсөн хаалга нь онгорхой байхаар нь би гэрт нь ороод зурагтыг нь аваад такси бариад 16-д Улака буюу Э дээр очсон. Тэгээд У паспортыг нь аваад ломбарданд зурагтыг 100.000 төгрөгөөр тавьсан. Уг мөнгөөр У хамт тоглосон гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/

   Б.Т хууль ёсны төлөөлөгч Б өгсөн …манай эхнэр над руу яриад Н эмээгийн зурагтыг аваад ломбарданд тавьсан гэхээр нь би мөнгө өгч явуулаад зурагтыг авч өгч хохиролгүй болгосон гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

     Б.Т нь ПС тоглоом тоглох мөнгө олох зорилгоор  айлын гэрээс зурагт  хулгайлан авч ломбарданд  тавьсан нөхцөл байыдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.Т үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутайг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.      

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч  хохирогч Ц.Н  хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д … шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд …хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасныг үндэслэн Б.Т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар  шийдвэрлэв.

           Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.6, 36.7,36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б Т хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар Б.Т хоёр жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшллуулж хяналт тавихыг Нийслэлийн ШШГАлбанд  даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар Б.Т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

6.Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН