Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00559

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,*******,,д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ньд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1999 онд*******т төрсөн. 2020 ондтэй танилцаж улмаар үерхэж эхэлсэн. 2023 оны 01 дүгээр сард жирэмсэн болж хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд хэрэлдэж мууддаг байсан. Шалтгаан нь нь өөр хүүхэнтэй холбоо харилцаа үүсгэхийг оролддог архи уудаг зэргээс шалтгаалдаг байсан. Ингээд 2023 оны 06 дугаар сараас надтай холбоо барихаа больж өөр хүүхэнтэй харилцаа үүсгэж тухайн хүүхэн нь намайг жирэмсэн байхад над руу удаа дараа залгаж чи хүүхдээ яах гэж байна гэх зэргээр сэтгэл санааны хямралд оруулдаг байсан. Намайг төрөхөд ирээгүй учир би охиноо төрөхөд нь өөрөөрөө овоглосон болно. Ингэж явсаар 2024 оны 02 дугаар сарын 11-нд холбоо барьж ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ирэн очин байсан. Энэ хугацаанд бигийн гэрт очиж ээж аавтай нь танилцаж хамт амьдрахаар ярилцаж байсан. Гэвч нь 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дахиж холбоо тасарч дахин өөр хүүхэнтэй харилцаа үүсгэж эхэлсэн. Одоогоортэй харилцаагүй байгаа ба хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, шинжилгээ хийлгэн, хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Охин маань цэцэрлэг, сургуульд ороход нь хэрэгцээг нь бүрэн гаргуулах хүсэлтэй байна...гэжээ.

1.1.       Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг жирэмсэн болсноос хойш өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Тэгээд төрсний дараа бид хоёр дээр ирээд 1 сарын хугацаанд ирж очин байж байгаад эргээд алга болсон. Тэр хүнтэйгээ явалдаж байгааг найзууд нь надад хэлж байсан. Манай хүүхэд 2023 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн. Би хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Хүүхдийн биеийн байдал эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эцэг тогтоох шаардлагагүй хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна лээ гэв.

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сугармаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Охин Энхрийлэн нь миний төрсөн охин учир эцэг тогтоолгох шаардлагагүй, би хүүхдийн тэтгэлгээ төлнө гэжээ.

2.1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,*******ын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон

2.1. Охингийн төрсөн эцгээрг тогтоолгох

2.2. Эцэггээс охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нь охингийн төрсөн эцэг нь мөн, охиндоо тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,*******ын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч нь 2020 онд танилцан, үерхэж байгаад, 2023 оны 1 дүгээр сараас хамтран амьдарч хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин төрж, эхгаар овоглон төрсний гэрчилгээ авчээ.

Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охингийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн, охинд сар бүр тэтгэлэг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Иймдг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охингийн төрсөн эцэг болохыг тогтоож, охинг эхгийн асрамжид хэвээр үлдээж, эцэггээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүргтгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул охин нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг, эх нар чөлөөлөгдөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг ...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулахаар заасан тул хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих 2,685,000 /223650х12 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 57,891 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч Ваашлуу овогт Баттулгын Мягмарсүрэнг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охингийн төрсөн эцэг болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охинг эхгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охинд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэггээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчгээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА