Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2024/00567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,,,,т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүү,, нарыг эцэг ****************ын асрамжид үлдээж, эхээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

/Хариуцагч Ж.Нандинбилэг нь шүүх хуралдаанд цахимаар оролцох явцад түүний холбогдсон төхөөрөмжөөс шалтгаалан шүүх хуралдаан хэвийн явагдах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүү,, нарыг эцэг С.Лувсангомбын асрамжид үлдээж, эхээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ********************** нь *******************тэй 2008 онд танилцаад 2009 оны 2 дугаар сарын 27-нд гэрлэлтээ бүртгүүлсэн.

Бид 2 хамт амьдрах хугацаанд 2011 оны 3 дугаар сарын 14-нд хүү ***************, 2014 оны 3 дугаар сарын 7-нд хүү, 2016 оны 12 дугаар сарын 28-нд хүү нарыг төрүүлэн 2018 он хүртэл хамт амьдарсан.

Бид хоёр 9 жил амьдрах хугацаанд би Капитал банканд харуул, эхнэр 10 дугаар цэцэрлэгт туслах багш хийдэг амьдрал ахуй хэвийн сайхан байсан боловч хааяа хааяа хоногоор алга болдог байсан энэ болгонд нь би уучилдаг эхнэр маань ч дахиж ийм зүйл гаргахгүй гэдэг байсан ч мөн л хэвээрээ энэ байдал үргэжилсээр байна.

Гэр бүлийн гадуурх харилцаа нь сүүлдээ даамжран бэлгийн замын өвчин авчран үүнээс болж би сэтгэл санаагаар унаж нэг архи уудаг болсон сүүлдээ таарч тохирохоо болиод хоёр тийшээ салсан. Бид хоёрыг салсанаас хойш гурван хүүхэд маань хоёр гэрийн дунд явдаг байж байгаад 2019 оны зун хүүхдүүдээ айлд орхиод хот явсан байсан тул гурван хүүгээ өөр дээрээ авсан үүнээс хойш одоо хүртэл надтай амьдарч байна.

Миний хувьд ээжтэйгээ уулз гээд гурван хүүгээ ээж рүү нь явуулж байсан боловч ээж дээрээ удаан байхгүй гээд хүрээд ирдэг. Мөн нэг удаа ээж нь гурван хүүтэйгээ уулзана гээд 2020 онд ирээд явж байсан. Одоо хүүдүүд маань том болж эрүүл саруул өсөн торниж байна том хүү Л.Тогтохбаяр Номундалай цогцолбор сургуулийн 7а ангид, дунд хүү Төр-Эрдэнэ Баян-Ойт цогцолбор сургуулийн 4б ангид бага хүү Л.Төвшинтөр мөн сургуулийн 1в ангид тус тус суралцдаг. Миний хувьд 3 хүүгээ хүний зэрэгт хүргэж өвчин зовлонгүй эрүүл саруул өсгөх гэж хичээн амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдээ хүний хүүхдүүдээс дутаахгүйн төлөө тэднийгээ эрдэм номтой хүн болгох гэж чармайж байгаа боловч хүүхдүүд маань том болж ахуй хэрэглээ нь ихсэж байна нөгөө талаар хүүхдүүдээ харж хандах нь эх хүний үүрэг тулээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад зарцуулах хүсэлтэй байна.

**************** нь Улаанбаатар ******* хоёрын дунд явдаг түүний албан ёсоор оршин суудаг хаягийн талаарх тодорхойлолтыг багийн даргаас авсан бөгөөд 80865454 дугаараас том хүүтэйгээ хааяа ярьдаг бид хоёр олон жил тусдаа амьдарсан. 2020 онд гурван хүүтэйгээ уулзах гээд гэрт ирж байсан түүнээс хойш уулзаагүй, ирээгүй 80865454 дугаар луу хааяа залгаж хүүхдийнхээ талаар ярьдаг.

Иймд*******, *********************нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 3 дугаар сарын 14-нд төрсөн хүү, 2014 оны 3 дугаар сарын 7-нд төрсөн хүү, 2016 оны 12 дүгээр сарын 28-нд төрсөн хүү нарыг эцэг******* миний асрамжинд үлдээж, эх Тайж овгийн Жалбуугийн Нандинбилэгээс гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулах, гурван хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тохиролцож хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч хариуцагч нар 6 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа. Хариуцагч энэ хугацаанд тэжээн тэтгээд явж байгаа гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Нандинбилэг миний бие нь гэр бүлээ цуцлуулах хариу тайлбар гаргаж байна. Бид 2 гурван хүүхэдтэй тул хүүхдүүдээ аавтай нь амьдруулах эцсийн шийдвэрийг гаргаж байна. Мөн ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би хүүхдийн мөнгө төлөх боломж муу тул хүүхдийн мөнгө төлөхгүйгээр зохицоод зөвхөн гэр бүлээ цуцлуулахаар тохирлоо. Бид хоёр 2008 оноос 2018 он хүртэл хамт амьдарсан. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй тул цахимаар оролцоно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын лаборатори Номундалай цогцолбор сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дугаар болон*******ын Баян-Ойт цогцолборын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолтууд,*******ын Цагаанчулуут 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолт,*******ын Угалз*******ийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 216 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан болон талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт байхгүй байна.

3.1. Шүүх хуульд зааснаар хүүхдүүдийн саналыг авч хэрэгт хавсаргасан болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Тэтгэлэг төлөхгүй талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэжээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Учир нь: Гэрлэгчид болох, нар нь 2009 онд гэр бүл болж, хурим найраа хийж, 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүү, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү нарыг төрүүлсэн, талууд тусдаа амьдрах үеэс хүүхдүүд нь эцгийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын лаборатори Номундалай цогцолбор сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дугаар болон*******ын Баян-Ойт цогцолборын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолтууд,*******ын Цагаанчулуут 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182 дугаартай тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.

5. Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...Гэр бүлийн гадуурх харилцаа нь сүүлдээ даамжран бэлгийн замын өвчин авчран үүнээс болж би сэтгэл санаагаар унаж нэг архи уудаг болсон сүүлдээ таарч тохирохоо болиод хоёр тийшээ салсан.... гэж тодорхойлсон, гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид зохигч нь эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлэхгүй, бие биенийгээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх хугацаа тогтоох боломжгүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг С.Лувсангомбын асрамжид үлдээв.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эх нь хүү,, нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул эхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулаагүй болно.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.

9. Иймд эх, эцэг нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

10. Зохигч нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

12. Хариуцагч нь шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргаж, цахим оролцогчийн баталгаа авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцох явцад түүний холбогдсон төхөөрөмжөөс шалтгаалан шүүх хуралдаан хэвийн явагдах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү нарыг эцэг С.Лувсангомбын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг дурдсугай.

4. Зохигч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлэхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА