Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2024/00070

 

                               

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н  Ю.Д  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 36,174,658.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг Төв талбайд байрлах Хас банкны Замын-Үүд тооцооны төв  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Н , Ю.Д  нар нь 2023 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр ХасБанктай 1390085688 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч О.Н  ХасБанк дахь 5001047516 дугаартай дансанд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 08 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 92 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1390085688 тоот зээлийн гэрээг үндэслэн 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл, 33,995,609.02 төгрөг, зээлийн хүү 2,154,922.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,127.59 төгрөг, нийт 36,174,658.76 /гучин зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найман төгрөг 76 мөнгө/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах,

Нэхэмжлэлийн үнийн дүн болох 36,174,658.76 төгрөгөөс тооцож 338,823.29 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болно.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум  баг     тоотод оршин суух хаягтай, Ч  овогт О.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Н нь Хас банкнаас нэхэмжлэл авсан шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Хаан банкны нэхэмжлэлийг гүйцэтгүүлсний дараа 6 сар олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум  -р баг   тоотод оршин суух хаягтай, Б  овогт Ю.Д 

итгэмжлэгдсэн төлөөлөгч С  овогт Г.С  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ю.Д  нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болон Хаан банкны нэхэмжлэлийн дагуу битүүмжлэгдсэн хөрөнгийг зарж борлуулсны үндсэн дээр Хас банкны нэхэмжлэлийг хангах боломжтой тул 6 сарын хугацаа өгч туслана уу. Жич: 6 сарын хугацааг Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярьж тохиролцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч О.Н , Ю.Д  нарын нэхэмжлэлийн хариу тайлбарыг үндэслэн 2024 оны 04 сараас 09 сар хүртэл 6 сарын хугацаанд зээлээ төлж барагдуулахыг банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч О.Н , Ю.Д  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 36,174,658.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  О.Н , Ю.Д  нар  нь нэхэмжлэлийн шаардлага 36,174,658.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 сараас 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд буюу нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид тайлбараа шүүхэд ирүүлж эвлэрсэн нь хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н , Ю.Д  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 36,174,658.76 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 36,174,658.76 төгрөгийг 2024 оны 04 сараас 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд буюу нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,823.29 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 169,412 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Н , Ю.Д  нараас 169,412 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Э.БОЛОРМАА