Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2024/00091/И |
Дугаар | 137/ШШ2024/00072 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2024/00072
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Д аймаг Э сум ....-р багт байрлах, Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар /улсын бүртгэлийн дугаар
Хариуцагч: Д аймгийн З сум .... дүгээр баг ..... тоотод оршин суух, С овогт Б Ө
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,058,277 төгрөг, хүү 446,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,876,119 төгрөг нийт 5,380,457 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Ө нь тус аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 жилийн хугацаатай 10,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна. Түүнчлэн иргэн Б.Ө нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 6,941,723 төгрөг, хүү 153,937 төгрөг нийт 7,095,660 төгрөгийг төлж, үлдэх үндсэн зээл 3,058,277 төгрөг, хүү 446,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,876,119 төгрөг нийт 5,380,457 төгрөгийг төлөөгүй нь нэг талаар төрөөс иргэдэд олгож буй хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгт саад учруулсан нь төрийн ашиг сонирхол зөрчсөн, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарласан нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд иргэн Б.Ө зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,380,457 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд ирүүлсэн талбартаа: “...Миний бие Б.Ө нь Эрдэнэ сумын Тамгын газрын нэхэмжилсэн 5,380,457 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. Энэхүү 5,380,457 төгрөгийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны дотор 2,380,457 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Ө 5,380,457 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө хүлээн зөвшөөрсөн ба Б.Ө 2024 оны 04 сарын 30, 2024 оны 05 сарын 30, 2024 оны 06 сарын 30-ны өдрүүдэд 5,380,457 төгрөгийг хувааж төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч Б.Ө холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Ө холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,058,277 төгрөг, хүү 446,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,876,119 төгрөг нийт 5,380,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө нь 5,380,457 төгрөгийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны дотор 2,380,457 төгрөгөөр нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлөх 101,037 төгрөгний 50 хувийг хөнгөлж, 50,518.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,380,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Өнөрбаатар нь 5,380,457 төгрөгийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны дотор 2,380,457 төгрөгийг нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Өн улсын тэмдэгтийн хураамжид 50,518.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н