Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00038/И |
Дугаар | 137/ШШ2024/00075 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 137/ШШ2024/00075
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б , С.О нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 16,623,520 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б , С.О нар нь Капитрон банктай 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3016-2018/41 тоот Зээлийн гэрээ, 3016-2018/41-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3016-2018/41 тоот нэмэлт гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийг хэрэглээний зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд Б.Б , С.О нарын өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 40 айл, 1-503 тоот хаягт байрлах, 000111986 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-0714000781 дугаартай, 90.91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж холбогдох хууль, журамд заасны дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг удаа дараа ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэсний дагуу Банк зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлуулж, ур дагаварыг арилгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Б.Б , С.О нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 16,041,357 төгрөг, зээлийн хүү 522,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,473 төгрөг, нийт 16,623,520 төгрөг болно.
Нэхэмжлэлийн шаардлага
1. Хариуцагч Б.Б , С.О нартай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3016-2018/41 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3016-2018/41-2 тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах,
2. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3016-2018/41 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3016-2018/41-2 тоот зээлийн нэмэлт гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 16,623,520 төгрөгийг гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 3016-2018/41-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум р баг р хэсэг айл тоотод оршин суух, Б овогт Б.Б
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум -р баг -р хэсэг айл . тоотод оршин суух, Д овогт С.О нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Бат-Орших, С.Оюунчимэг нар Капитрон банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний 16,623,520 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Капитрон банктай харилцан тохиролцоод 2024 оны 03 сарын 15-ны дотор тухайн зээлийн зөрчлийг арилгаад хэвийн ангилалтай зээл болгосны дараа бүрэн хаах болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн захирал Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, С. О нарт холбогдох №3016- 2018/41 тоот “Зээлийн гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүрэгт 16,623,520 төгрөгийг гаргуулахаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд банкнаас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг хариуцагч нар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Б , С.О нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 16,623,520 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б , С.О нар нь нэхэмжлэлийн шаардлага 16,623,520 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О тайлбар, Капитрон банк ХК-ийн Б.Б зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б , С.О нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг 16,623,520 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,068 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 120,534 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б , С.О нараас 120,534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА