Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0653

 

 

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: С.Баттамир

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч:  Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н Ц  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706018110133 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н  Ц, 198  оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй,  бүрэн дунд   боловсролтой, гоо сайханч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2, нөхрийн хамт  Баянзүрх  дүүргийн   дугаар хороо Сэлбийн  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦИ87112005,

Холбогдсон хэргийн талаар:

          Н.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг цайны газарт Ч.А маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Н.Ц   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

          Шүүгдэгч Н.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  М эгч бид хоёр харих гээд байхад 1 залуу намайг татсан. Хэн байсаныг мэдэхгүй байна. Би хохирогч залуутай яагад маргасан талаар санахгүй байна. Маргаж байгаад хохирогч залуу цайны газар руу орсон арсаас нь орох гэхэд намайг оруулаагүй. Цайны газрын хаалгыг хоёр талаас нь татаж байснаа санаж байна. Би тэр залууг хэзээ цохьсоноо санахгүй байна. Газраас чулуу авч байсан. Тэгэхэд М эгч намайг хорьж тавиулсан. Согтуу байсан болохоор яг юу болсон талаар нарийн санахгүй байна. 1987.11.20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Дээрээ 2 ах, 3 эгчтэй, доороо 3 дүүтэй. Бага насаа Хонхорт эцэг эхийн гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжсэн. 1994 онд 88-р дунд сургуульд орж, 2004 онд төгссөн. Төгсөөд 2006 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 3 сарын күрст суралцаж төгссөн. Сайхан ч мэргэжил эзэмшисэн. 2006 оноос мэргэжилээрээ ажиллаж байсан. Хэрэг гарсаны дараа ажилаасаа түр гарсан байгаа. Нөхөр Г 2011 оноос хамт амьдарч байгаа. Одоогоор хүүхэдгүй байгаа. Хоол хийх сонирхолтой. Юм оёх авъяастай. Биеийн өндөр 160 см, биеийн жин 60 кг. Би хохирогч залуутай ярилцаж хохирол мөнгийг нь төлмөөр байна. Гэхдээ тэр залуу анх надаас 500.000 төгрөг нэхсэн. Би тийм их мөнгө өгч чадахгүй. Бодитой баримттай зүйлийг нь төлнө. Согтуу байхдаа хүн цохиж гэмтээсэндээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

          Хохирогч Ч.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр баз хүргэн Г машиныг нь хүргэж өгөх гэж очсон юм. Очиход Гантулгын найз нь 3 орчим настай хүүхэдтэйгээ байсан. Шөнө 01 цагийн үед хүүхэд нь бие засна гэхээр нь би дагуулаад гарсан. Гараад явж байхад 2 согтуу эмэгтэй машин унасан эрэгтэй маргаж байсан. Би хажуу талын цайны газарт орж хүүхдийг бие засуулчихаад хуушуур авч өгөх гээд хүлээж байхдаа цайны газраас гарсан. Би машинтай залуу 2 согтуу хүүхнийг өдөж хоргоож байж магадгүй гэж бодоод очиход нөгөө машинтай залуу явсан. Би тэр 2 хүүхнээс “яасан зүгээр үү” гэж асуухад намайг цохьдог Ц “чи хуцаад бай, чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжилсон. Би туслах гэсэн биш чи чинь ямар балай юм бэ гэж хэлэхэд тэр 2 нийлээд хэл амаар доромжилж дайрсан. Ц араас замын бордюр чулууны том хэсгийг бариад араас орж ирсэн. Би эргээд харахад Ц “чамайг ална” гээд далайхаар нь би гарыг нь бариад чулууг нь хаяулсан. Тэгээд Ц цайны газраас түлхэж гаргахад Ц хаалга балбаад байсан. Би болиулах гээд хаалга онгойлгоход Ц гартаа барьсан жижиг чулуугаар толгойд цохьсон. Тэгхээр нь цагдаад дуудлага өгсөн. Ц надад агсам согтуу тавьж чулуугаар толгой цохьсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлт дээрх тахри доргилт , зулайн хуйханд няцарсан шарх гэмтлийг Ц чулуугаар цохихдоо учруулсан. Ц хамт байсан эмэгтэй нь надад хүрээгүй. Тэр 2 эмэгтэй туслах гэж очоод хэл амаар доромжлуулаад толгойдоо цохиулж гэмтэл авснаас болж 2 хоног ажил хийж чадаагүй. 500.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр, толгойн томографт зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Толгойгоо 2 өдөр 50.000 төгрөгөөр бариулсан. Ажил хийгээгүй өдрийн алданги тооцож байгаа. Цайны газрын ажилчин эгч байсан. Тэр эгчийг гэрчээр мэдүүлэг өгүүлье. Мөн баз хүргэний найзын 3 настай хүүхэд байсан. Ц найз хүүхэн нь салгах гээд хажууд байж байсан. Өөр хүн байгаагүй. Цэрэндулам дуудлагаар очсон цагдаа нарт “манай нөхөр цагдаа, тар яаж ч чадахгүй, та нар дандаа архи ууж байдаг” гэх мэт зүйл ярьж байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад маргаж байгаад над руу нулмисан. Мөн хэрэг бүртгэж байсан цагдаатай маргаж доромжилж байгаад гарч зугтаасан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.   /хх-н 5-8/ , /хх-н 45/

          Гэрч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23:00 цагийн үед хадам дүү Ц Дарь-Эхийн хуучин эцэсийн буудал дээр уулзсан. Би ажилаа тараад харих гээд Сансарт явахад Ц залгаад “нөхөртэйгөө муудалцсан уулзах хэрэгтэй байна” гэж хулсэн учир уулзсан. Анх уулзахад Ц согтуу байсан ба 2 пиво уусан гэж байсан. Тэгээд бид хоёр оройхон байх караокед орсон 0.5 летрийн архиай багц гээд 40.000 төгрөгөөр авсан. 1 цаг 30 минут дуулаад авсан зүйлээ хувааж дуусгасан. Караокены цаг дуусаад 01:00 цагийн үед гарсан. Гараад автобусны буудал дээр зогсож байхад 1 залуу өөдөөс явж байсан. Тэр залуу ууртай байртай амандаа үглээд явж байсан. Хажуугаар өнгөрөхдөө Ц руу хараад үглэх шиг болсон. Би тэрнийг харж сонсоогүй. Тэгэхэд Ц “юу гэсэн бэ” гэхэд тэр залуу юу ч гэсэн яадаг юм бэ, чи дуугүй бай гэж хэлээд цаашаа явсан. Ц араас нь очиход тэр залуу зугтаагаад хажууханд байх цайны газар руу орсон. Ц араас нь орох гэхэд тэр залуу дотроос нь татааад онгойлгохгүй байсан. Би Ц болиулах гээд ойртоод очсон байхад нөгөө залуу гарч ирээд Ц үснээс нь зулгааж доош нь дарсан. Би тэр залууг салгасны дараа Ц шарандаа газраас тал тоосго аваад дайрсан. Нөгөө залуу машин тойроод зугтаасан. Би Ц гараас нь тоосгыг тавиулаад явах гэж байхад нөгөө залуу хүрч ирсэн. Тэр залуугийн духнаас цус гаргасан байсан. “чи миний толгойг чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн. Би цохихыг нь хараагүй учир маргаад зогсож байхад тэр залуугийн 2 найз хүрч ирсэн. Би юу болсон талаар 2 найзад нь хэлээд зогсож байхад цагдаа хүрч ирээд энэ хэлтэс дээр авчирсан. Ц нөгөө залуутай хэрэлдэж маргалдаж байхад Ц тэр залуу руу шүлсээ хаясан. Энэ үед цагдаа орж ирж таараад Ц эрүүлжүүлэх байранд саатуулахаар болсон. Тэр залуу хажуугаар өнгөрөхдөө хажуугаар үглээд өнгөрсөн. Юу гэж хэлсэнийг би сонсоогүй. Энийг Ц өөрт нь юм хэлсэн гэж ойлгоод маргаан эхлүүлсэн. Ц тэр залууг чулуугаар цохихыг хараагүй. Тал тоосго барихаар нь би хорьж болиулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Гэв.   /хх-н 11—12/

          Гэрч Г.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагаас би хэлтсийн жижүүрийн хэрэг бүрт гэгчээр ажиллсан. Ажиллах хугацаанд 01:30 цагийн үед Сүлд-117 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О “1 залуугийн толгойг 2 согтуу эмэгтэй чулуугаар цохиж хагалсан” гэж дуудлагаас ирлээ. Эрэгтэй нь гомдолтой өргөдөл гарахаар болсон учир 2 эмэгтэйг дагуулж ирсэн байсан. Том биетэй эмэгтэйг М гэх ба арай гайгүй байсан. Цагаан куртиктэй толгой хагалсан гэх эмэгтэйг Ц гэж байсан ба маш их согтуу байсан. Хохирогч А согтууруулах зүйл хэрэглэсэн байсан боловч согтуу байгаагүй. Би тэр хүмүүсийг орж ирсэний дараа өмнөх материалаа бүрдүүлж дуусаад жижүүрийн ахлах офцер, цагдаагийн дэд хурандаа П өгөөд өрөөндөө буцаж ирэхэд цагаан күртиктэй Ц өрөөнд шүлсээ хаяж байсан. Би өрөөнд шүлсээ хаяж болохгүй гэж шаардлага тавихад М “ чи энэ залуугийн талд орж бид 2-г загнаж дарамтлалаа” гэж хэлэхэд Ц үүнийг сонсоод “чи энэ залуугийн талд ороод байна пизда минь” гэж хэл амаар доромжилж эхэлсэн. /хх-н 13-14/

          Гэрч Х.О  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 08.00 цагаас ээлжээ хүлээн авч 24 цагийн Сүлд 117 чиглэлийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01.00 цагийн үед Сүлд 10-аас Дарь-эхийн хуучин эцэс дээр хүнд толгойгоо хагалуулсан гэсэн утгатай дуудлага өгснийг хүлээн авч д/а Д хамт очиход Дарь-эхийн хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо дуудлага өгсөн А цохьсон гэх Ц, М нэртэй 2 эмэгтэйтэй маргасан байдалтай зогсож байсан. Очоод юу болсон талаар тодруулахад А энэ эмэгтэй чулуугаар миний толгойг цохьсон гэж цагаан куртиктай Ц заасан. Ц нь наад залуу чинь бид 2-г зүгээр явуулахгүй өдөж хоргоогоод байсан би ийм том бметэй залуугийн толгойг яаж цохих вэ дээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Амартүвшин гомдолтой гэсэн учир хэлтэс дээр авчирч жижүүрийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан д/ч У хүлээлгэн өгсөн. Дараа нь Ц хэлтсийн байрнаас гарч зугтсан мөн мэдүүлэг авах гэхэд хэл амаар доромжилсон гэж дуулдсан гэжээ. /хх-ийн 15/  

          Гэрч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22.00 цагийн үед баз хүргэн А надад өөрийн машинаа өгөх гэж ирсэн. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Лхагва гаригт миний 74-28 дугаартай Тоёота Королла маркийн машин дугаарын хязгаарлалтанд ороод явж  болохгүй учир А машиныг гуйж авчруулсан юм. А хоол идээд яв гээд түр байлгасан. 00.00 цаг өнгөрч байхад БЗД-ийн 27 дугаар хороонд байрлах манай компаний Аргалант төвийн павилон түрээслэгч С хүүхэд нь бие засах гээд уйлсан. Сайхнаа байхгүй байсан учир А бие засуулах гээд авч гарсан. 15 орчим минутын дараа А толгой хагараад цус гарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад А инээгээд 2 согтуу хүүхэн чулуугаар цохиод толгой хагалчихлаа гэж хэлсэн. А цуг гарахад 2 эмэгтэй такси барих гээд зам дээр зогсож байсан. Яваад очиход тэр 2 эмэгтэй нилээн согтолттой байсан ба би очоод хүний толгой хагалсан талаар хэлэхэд цагаан куртиктэй эмэгтэй газраас чулуу авч гартаа бариад намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан гэжээ. /хх-н 46-48/      

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11720  Дүгнэлтэд:

1.Ч.А биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн үед үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  21-22/

        Н.Ц  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/

   Н.Ц эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авасан тэмдэглэл /хх-н 35-40/,

    Н.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 24,/  хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 28-30/ зэрэг болно.          

          Н.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг цайны газарт Ч.А зөрж өнгөрөх үедээ шүргэлээ гэсэн зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг тоосгоор толгойн тус газар нь нэг удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд :

          Ч.А биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11720  дүгнэлт  /хх-н 20/

   Хохирогч Ч.А мөрдөн байцаалтад өгсөн … Би тэр 2 хүүхнээс “яасан зүгээр үү” гэж асуухад намайг цохьдог Ц “чи хуцаад бай, чамд ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжилсон. Би туслах гэсэн биш чи чинь ямар балай юм бэ гэж хэлэхэд тэр 2 нийлээд хэл амаар доромжилж дайрсан. Ц араас замын бордюр чулууны том хэсгийг бариад араас орж ирсэн. Би эргээд харахад Ц “чамайг ална” гээд далайхаар нь би гарыг нь бариад чулууг нь хаяулсан. Тэгээд Ц цайны газраас түлхэж гаргахад Ц хаалга балбаад байсан. Би болиулах гээд хаалга онгойлгоход Цэрэндулам гартаа барьсан жижиг чулуугаар толгойд цохьсон гэсэн мэдүүлэг /хх-н 5-8/

           Гэрч Д.М  мөрдөн байцаалтад  өгсөн …Гараад автобусны буудал дээр зогсож байхад 1 залуу өөдөөс явж байсан. Тэр залуу ууртай байртай амандаа үглээд явж байсан. Хажуугаар өнгөрөхдөө Ц руу хараад үглэх шиг болсон. Би тэрнийг харж сонсоогүй. Тэгэхэд Ц “юу гэсэн бэ” гэхэд тэр залуу юу ч гэсэн яадаг юм бэ, чи дуугүй бай гэж хэлээд цаашаа явсан. Ц араас нь очиход тэр залуу зугтаагаад хажууханд байх цайны газар руу орсон. Ц араас нь орох гэхэд тэр залуу дотроос нь татааад онгойлгохгүй байсан. Би Ц болиулах гээд ойртоод очсон байхад нөгөө залуу гарч ирээд Ц үснээс нь зулгааж доош нь дарсан. Би тэр залууг салгасны дараа Ц шарандаа газраас тал тоосго аваад дайрсан. Нөгөө залуу машин тойроод зугтаасан. Би Ц гараас нь тоосгыг тавиулаад явах гэж байхад нөгөө залуу хүрч ирсэн. Тэр залуугийн духнаас цус гаргасан байсан. “чи миний толгойг чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг    /хх-н 11—12/

              Гэрч Х.О мөрдөн байцаалтад өгсөн …Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01.00 цагийн үед Сүлд 10-аас Дарь-эхийн хуучин эцэс дээр хүнд толгойгоо хагалуулсан гэсэн утгатай дуудлага өгснийг хүлээн авч д/а Д хамт очиход Дарь-эхийн хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо дуудлага өгсөн А цохьсон гэх Ц, М нэртэй 2 эмэгтэйтэй маргасан байдалтай зогсож байсан. Очоод юу болсон талаар тодруулахад А энэ эмэгтэй чулуугаар миний толгойг цохьсон гэж цагаан куртиктай Ц заасан. Ц нь наад залуу чинь бид 2-г зүгээр явуулахгүй өдөж хоргоогоод байсан би ийм том бметэй залуугийн толгойг яаж цохих вэ дээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Амартүвшин гомдолтой гэсэн учир хэлтэс дээр авчирч жижүүрийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан д/ч Уухайбаатарт хүлээлгэн өгсөн. Дараа нь Ц хэлтсийн байрнаас гарч зугтсан мөн мэдүүлэг авах гэхэд хэл амаар доромжилсон гэж дуулдсан гэсэн мэдүүлэг . /хх-ийн 15/  

          Гэрч Д.Г  мөрдөн байцаалтад өгсөн … А бие засуулах гээд авч гарсан. 15 орчим минутын дараа А толгой хагараад цус гарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад А инээгээд 2 согтуу хүүхэн чулуугаар цохиод толгой хагалчихлаа гэж хэлсэн. А цуг гарахад 2 эмэгтэй такси барих гээд зам дээр зогсож байсан. Яваад очиход тэр 2 эмэгтэй нилээн согтолттой байсан ба би очоод хүний толгой хагалсан талаар хэлэхэд цагаан куртиктэй эмэгтэй газраас чулуу авч гартаа бариад намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг . /хх-н 46-48/      зэрэг болно. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Н.Ц нь согтуурсан үедээ Ч.А өөрт нь туслах гээд юм хэлэх үед нь буруу ойлгож өөдөөс нь маргалдан улмаар тоосгоор толгойн тус газар нь нэг удаа цохисоноос Ч.А биед  тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд Н.Ц хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч Ч.А одоогоор эмчилгээнд  гарсан 128.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож ирсэн байх тул Н.Ц гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. Хохирогч хоёр хоног ажлаа хийж чадаагүй учир 500.000 төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй учир шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд энэ талаарх баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй болно.

      Н.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.    

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.36.2.,36.3,36.5, 36.6, 36.7, 36.7, 36.8, 36.10,36.12,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц  460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц  нь торгох ялыг 3 /гурван сарын/  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Н.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цэрэндуламд хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Ц 128.000 төгрөгийг гаргуулж Ч.А олгох, бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН