Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2024/00099/И |
Дугаар | 137/ШШ2024/00080 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2024/00080
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Д аймаг Э сум ....-р багт байрлах, Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар /улсын бүртгэлийн дугаар нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн .. сум дугаар баг гудамжны тоотод оршин суух, Х овогт С.Б
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сум дугаар баг гудамж тоотод оршин суух, Х овогт С.Б нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,597,632 төгрөг, хүү 2,558,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,416,291 төгрөг нийт 35,572,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн С.Б , С.Б нар нь тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3 жилийн хугацаатай 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байна. Зээлийн гэрээний 09 дүгээр зүйлд “Гэрээг дуусгавар болгох буюу цуцлах” 9.2.2-т “Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй 60 хоногоор хугацаа хэтрүүлсэн бол” гэрээг дуусгавар болгохоор заасны дагуу зээлдүүлэгч талаас зээлдэгчид “Тооцооны үлдэгдлийн баталгаа” маягтаар зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх тооцоог нийлж, талууд гэрээг дуусгавар болгосон. Түүнчлэн иргэн С.Б , С.Б нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 3,402,368 төгрөг, хүү 144,070 төгрөг нийт 3,546,438 төгрөгийг төлж, үлдэх үндсэн зээл 26,597,632 төгрөг, хүү 2,558,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,416,291 төгрөг нийт 35,572,316 төгрөгийг төлөөгүй нь нэг талаар төрөөс иргэдэд олгож буй хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгт саад учруулсан нь төрийн ашиг сонирхол зөрчсөн, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарласан нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд иргэн С.Б , С.Б нараас зээлийн төлбөрийн үлдэгдэл 35,572,316 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б э, хариуцагч С.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “...Миний бие С.Б , хариуцагч С.Б төлөөлөгч С.Б нь Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 35,572,316 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.Б , С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,597,632 төгрөг, хүү 2,558,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,416,291 төгрөг нийт 35,572,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б , С.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,597,632 төгрөг, хүү 2,558,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,416,291 төгрөг нийт 35,572,316 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иймд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Б, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 335,812 төгрөгний 50 хувийг хөнгөлж, 167,906 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б, С.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,597,632 төгрөг, хүү 2,558,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,416,291 төгрөг нийт 35,572,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б, С.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Д аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Б, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 167,906 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ