Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2024/00081

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч:  У хот С дүүрэг, ........... дүгээр хороо, П-н гудамж, А.С. Т -н давхар .....А тоотод оршин суух, “И.Х” ББСБ ХХК /улсын бүртгэлийн дугаар  -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Ө сум   дүгээр баг   зам гудамж дүгээр байр  тоотод оршин суух, Б овогт Д.Ч холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 1,953,542.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,  2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И.Х” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Зээлдэгч Д.Ч  нь манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр L20000740 дугаартай “Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ” байгуулж гэрээнд “Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг”  гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Д.Ч  цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ............ дугаартай зээлийн дансны дугаартай, 100,000 төгрөгийн /Pocket zero/ зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ........... дансанд:

2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ............... дугаартай зээлийн дансны дугаартай, 972,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ..................... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч зээлийн гэрээнд зааснаар “Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх” үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 

1.2022 оны 07 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл үндсэн зээл: 89,299.83 төгрөг, үндсэн хүү: 54,348.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 10,295.87 төгрөг нийт 147,943.70 төгрөг

2. 2022 оны 07 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 972,000 төгрөг шимтгэл:  55,700 төгрөг, үндсэн хүү: 641,999.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,399.87 төгрөг, нийт: 1,798,099.22 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал: 7,500 төгрөг.

Иймд хариуцагч Д.Ч  нийт 1,953,542.91 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Ч  шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “...Миний бие Д.Ч  нь Инвескор хэтэвч ХХК-ийн нэхэмжилсэн 1,953,542.91 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И.Х” ББСБ ХХК нь хариуцагч Д.Ч  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,953,542.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ч  нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,953,542.91 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Нэхэмжлэгч “И.х” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,206.70 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч  46,206.70 төгрөгийн төлөх хувиас 50 хувь хөнгөлж 23,103.35 төгрөгийг, төрийн сангаас 23,103.35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И.х” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ч  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,953,542.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,206.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 23,103.35 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 23,103.35 төгрөгийг хариуцагч Д.Ч тус тус гаргуулж нэхэмжлэгч “И.х” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ                                         Б.НАРМАНДАХ