Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2024/00111    

 

 

                                      Зохигчдийн эвлэрлийг  баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  дүүрэг,  дугаар хороо,  д хаягт оршин суух Б овогт Ч. Л 

 -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум,   дүгээр баг,   тоотод оршин суух Б овогт Б. О -д холбогдох

 

Байрны урьдчилгаанд өгсөн 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад             

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Л  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.О  гэгч нь манай эхнэрийн аавын талын төрлийн хүн юм. Тэр 2020 оны 9 сард зорилтот бүлгийн хүмүүст зориулсан орон сууц баригдана, захиалга авна гэж танилцуулсан. Тэгээд би эхнэртэйгээ ярилцаад уг байрны урьдчилгаа гэж 5,500,000 төгрөгийг 2020 оны 09 сарын 23-ны өдөр Б.О том хүү Э.Ц   Хаан банкны   тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл орон сууц баригдаагүй өнөөдрийг хүртэл урьдчилгаанд өгсөн мөнгөө Б.О  авч чадаагүй. Хамгийн сүүлд 2023 оны 07 сард ирж О  уулзахад мөнгийг нь өгнөө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Одоо мөнгөө нэхэмжлэхээр Замын-Үүд суманд өөрийн хувийн унаагаар ирсэн боловч О  эзгүй гээд уулзаж чадаагүй боловч 1,000,000 төгрөгийг Хараа буудлын ажилтнаас хүлээж авсан. 2020 онд өвөө маань хадгаламжаа цуцалж би өвөөдөө буцааж төлөх нөхцөлтэйгээр авсан гэтэл одоог хүртэл өвөөдөө хүүг нь мөнгийг нь өгч чадаагүй байна. 4 жилийн хугацааны хадгаламжийн хүү, энэ хугацаанд 3 удаа Замын-Үүд суманд уулзахаар ирж буцах, хуулийн зөвлөгөө авах гэх мэтээр санхүүгийн хувьд олон зардал гарсан. Иймд Б.О байрны урьдчилгаанд өгсөн 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Л  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э р шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Л  нэхэмжлэлтэй, Б.О  холбогдох 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О  нь нэхэмжлэгч Ч.Л  4,700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг хасч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Захиргааны 14-18 тоотод оршин суух Б  овогт Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Б.Оюун миний бие 2020 оны 09 дүгээр сарын 23-нд Л 5,500,000 төгрөгийг авч байрны урьдчилгаа болгож      дансны эзэн Д.О  шилжүүлэн өгсөн боловч өдий хүртэл байр нь ч ашиглалтад ороогүй мөнгөө буцааж эзэнд нь өгөх санал олон удаа тавьсан байсан ч мөнгийг нь өгөлгүй байранд нь оруулж өгнө гэсээр өдий хүрсэн юм. Би мөнгийг нь О  өгснөөрөө өөрөө бас хохирогч болоод явж байгаа. Л  5,500,000 төгрөгийг хувцасаа өгч хохиролгүй болгож байна. Л  бид хоёрын дунд ямар нэгэн гэрээ, хүү тусгасан зүйл байхгүй учир өмнө нь өгсөн 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 23-нд 4,500,000 төгрөг, шүүх өмгөөлөгчийн хөлсөнд 200,000 төгрөг   Л  дансанд хийв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Л  нь хариуцагч Б.О  холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О , нэхэмжлэгч Ч.Л холбогдох гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.О  нь 4,700,000 төгрөгийг төлж барагдуулж хоорондоо эвлэрсэн байна.

 

Зохигч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Л  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О  холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.О  нь 4,700,000 төгрөгийг төлж зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 51,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 4,700,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 45,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар

хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ