Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0909

 

2023         11           **                                    128/ШШ2023/0909

              

                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З-н Д /РД:ЧГ*********/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.А/РД:УП**********/;

Хариуцагч: Н*** дарга;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:П.Т, Ц.Л;

Хариуцагч:У газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Б;

Гуравдагч этгээд:Г.У/РД:ЧВ*******/;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:К.Г/РД:ЧВ********/ нарын хооронд үүссэн  маргааныг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагч Н*****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагч У****** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нарыг оролцуулав.           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний */*** дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж тодорхойлж,

1.2.Нэхэмжлэгч З.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У****** газрын даргын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн */*** дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Хоёр.Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Н****-н дарга нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу иргэн 3.Д-д газар өмчлүүлсэн шийдвэрийг илт хууль бус */***дугаар захирамжаар хүчингүй болгож иргэний газар өмчлөхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон бусад хуулиар Н***н даргад иргэний аливаа эд хөрөнгө өмчлөх эрхийг цуцлах, хүчингүй болгох эрх олгогдоогүй тул иргэн 3.Д-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж дараахь нэхэмжлэлийг гаргаж байна.

            Нэхэмжлэгч З.Д нь С********* дүүргийн ** дугаар хороо, Н-н *-** тоот хашааны *** м2 газрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2********** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн 0********* тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилдөг.

            Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжаар иргэн надад дээрх газрыг өмчлүүлсэн 2013 оны */***дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С*************** дүүргийн Г-р а-с миний өмчийн хашааг буулгаж, газар чөлөөлөх болсон тухай утасдаж мэдэгдсэнээр олж мэдсэн.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрч дээрх захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Н***н даргад өөрт нь гомдол гаргаж, 06 дугаар сарын 30-ны өдөр "*/***дугаар захирамж үндэслэлтэй тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж байна.

            Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн эрхийг заасан, үүний дотор хуулийн 12 дугаар зүйлд хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи аймаг, Н-н З д-н бүрэн эрхийг тоочин зааж өгсөн тул хуульд тоочин зааснаас өөр эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхгүй, өөрөөр хэлбэл иргэнд газар өмчлүүлсэн өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрхгүй юм.

            Иргэн 3.Д би өмчийн газраа улсын бүртгэж бүртгүүлж, баталгаажуулсан "Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ"-тэй, тухайн газрын хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д "Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно" гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно" тус тус заасны дагуу С*************** дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Н-н З д-н шийдвэрээр миний өмчид халдах, хураан авах, өмчлөх эрхийг хүчингүй болгох зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах эрхгүй, хуульд заасан үндэслэл байхгүй. Ийм байдлаар Н-н З д-н 2022 оны */***дугаар захирамж нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт ул хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт бөгөөд иргэн 3. Даваадоржийн хуулиар хамгаалагдсан газар өмчлөхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, дахь заалтууд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

            2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            Н****-н дарга нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу иргэн 3.Д-д газар өмчлүүлсэн шийдвэрийг 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын дагуу илт хууль бус захиргааны акт юм. 3.Д-н нэхэмжлэлтэй Н***н даргад холбогдох захиргааны хэргийн нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад У****** газрын дарга нь тухайн хэргийн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн өргөдөл, Н-н З д-н 2022 оны */***дугаар /маргаан бүхий захиргааны акт/, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаасан нь өмчлөгчийн эрхийг хуулийн үндэслэлгүйгээр хязгаарлаж, хүчингүй болгосон нь дараахь үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байна.

            Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд Н****-н дарга нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар иргэн З.Д-д газар өмчлүүлсэн шийдвэрийг илт хууль бус */***дугаар захирамжийг хүчингүй болгож иргэний газар өмчлөхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, мөн Иргэний хуулиар иргэний өмчийн харилцааг зохицуулсан. Иргэний хуулиар Н***н даргад иргэний аливаа эд хөрөнгө өмчлөх эрхийг цуцлах хүчингүй болгох эрх олгогдоогүй. Тийм учраас З.Д-д эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6-д тус тус заасан байгаа. Түүнчлэн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47 дугаар зүйлийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус заасан байна. Шаардлагын үндэслэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 38 дугаар зүйл. Тэгэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д аймаг, Н-н З д-н шийдвэрээр газар өмчилж авсан иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байна. Одоо нийслэл, аймаг, Н****-н дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасны дараа тэр хэрэг нь хуульд заасан хоёрхон үндэслэл байж байгаа. Энэ 2 үндэслэлээр өмчийн газраа зохисгүйгээр ашиглаад өөрийнхөө өмчлөлд байлгах явцдаа ийм үйл ажиллагаа явуулаад байвал өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах ийм л эрхтэй. Тэрнээс өөрөө захирамж гаргаад хүнд өмчлүүлэх тухай шийдвэрээ хүчингүй болгох ийм эрх байхгүй. Тэгэхээр уг нь энэхүү Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль гээд хуулиудыг дурдаад тайлбарлаад байх шаардлагагүй байна. Бид өнөөдөр өмчилсөн газартай холбоотой маргааныг ярьж байгаа учраас илүү нарийвчилсан хуулиа тайлбарлаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаас илүү эрх олгогдоогүй. Н****-н дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Иргэний газар өмчлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хууль, онцлог харилцааг энэ хуулиар зохицуулна л гэж заасан байгаа. Иргэний хуулиар нийтлэг харилцааг зохицуулна гэдэг нь өөрөө тухайн газрын эрхийг нь хүчингүй болгох, маргах нийтлэг харилцаанууд. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар онцлог харилцаануудыг л зохицуулсан бөгөөд жишээ нь нөхөн олговортойгоо эргүүлж авах. Энэ бусад харилцаануудыг зохицуулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн хүрээд Н****-н дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргасан бол тэр хүний эрх хэмжээ тэр хүрээд зогсож байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд заачихсан байгаа. Н-н З д-н захирамжийг иргэн улсын бүртгэлийн газарт аваачиж өгснөөр өмчлөх эрх нь үүснэ. Өмчлөх эрх нь тэр хуульд мөн заасан байгаа.

            Өмчлөх эрхийг бүртгэх болон бусад цаашдын харилцааг Эд хөрөнгийн эрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна гэж байгаа юм. Тэгэхээр үүнд Н***н даргад энэ өмчлөх газрыг оролдох, хянах эрх бол байхгүй. Үнэхээр хууль зөрчөөд байвал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан гадаадын иргэнд ямар нэгэн байдлаар шилжүүлсэн эсвэл хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдалд хортойгоор газраа ашиглаад байвал түүнийг хүчингүй болгуулах гээд шүүхэд нэхэмжлэл гаргана. Өөрөө гаргах эрхийг олгоогүй, тэгэхээр үүн дээр хариуцагчийн тайлбар гуравдагч этгээдийн тайлбаруудаас харж байхад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар өмчлөх эрх нь дуусгавар болсон гэдэг асуудлыг л яриад байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар эрх гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ үндэслэл нь 2 дах шаардлагатайгаа холбоотойгоор яригдана.

            Тодруулбал, У****** газрын даргын тушаалд Н-н З д-н маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэж үндэслэх хэсэгт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т "эрх бүхий этгээдийн шийдвэрээр ул халах эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон" гэсэн заалтыг үндэслэл болгож З.Д-н газар өмчлөх эрхийн бүртгэлийг хаахаар заажээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Иргэний онгол Улсын ирж дуусгавар болох үндэслэлийн заасан бөгөөд эдгээр Үндэслэл нь 3.Д-н газар эмчлэх эрхтэй хамаарахгүй, харин 31.1.4-т заасан "хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр" гэсэн үндэслэлийг иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх нийтлэг харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26.1/ зохицуулсан Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлэн шалгаж үзвэл Иргэний хуулийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх ганцхан тохиолдолд буюу хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар най өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг гаргасан Засаг дарга болон өөр хэн нэгтгээд тэр шийдвэрийг хүчингүй болгосноор иргэний үл хөдлөх эрх дуусгавар болохгүй, ийм эрх хэнд ч хуулиар олгогдоогүй. Иймд Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох бөгөөд илт хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан У****** газрын даргын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн */*** дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болох юм.

            Тушаалын үндэслэл болгож буй улсын байцаагчийн **** дугаартай дүгнэлт нь мөн үндэслэлгүй, холбогдох баримт бичигт бүрэн хяналт шалгалт хийгээгүй гаргасан дүгнэлт байх бөгөөд тухайлбал, Г.У, К.Г нарын газартай холбоотой 2009-2015 оны захиргааны хэргийн 3 шатны удаа дараагийн шүүхийн шийдвэрийг хянаж үзээгүй, К.Г нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаалгахаар өргөдөл гаргахдаа дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг огт гаргаж өгөөгүй, дурдаагүй, /нуусан/ болох нь дүгнэлтийн агуулгаас тодорхой байна.

            Тэгэхээр Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамж илт хууль бус захиргааны акт болох бөгөөд илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан, У****** газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн энэ **** гэдэг тушаал нь илт хууль бус захиргааны акт болох юм. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг үндэслэн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. Түүнчлэн У****** газрын даргын нэгдүгээр шаардлагын тухайд бол дээр дурдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг үндэслэж Н-н З д-н 2022 оны */***дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн ийм үндэслэлтэй нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

            2.3.Хариуцагч Н-н З д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

             “Н-н З д-н 2013 оны */***дугаар захирамжаар С********* дүүргийн ** дугаар хороо, Н-н * угаар гудамжны **тоот хашааны *** м.кв газрыг иргэн 3.Д-д өмчлүүлэхдээ С*************** дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгосон, С*************** дүүргийн Засаг даргын 2009 оны ***дугаар захирамжаар олгогдсон 0***** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлүүлсэн байна. Газар өмчлүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжаар Н-н З д-н 2013 оны */***дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчилж авсан иргэдийн жагсаалтын 739 дэх заалтыг хүчингүй болгосон байна. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан хуульд нийцсэн захиргааны акт болно. Иймд Н-н З д-н 2022 оны А/*** дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            2.4. Хариуцагч Н-н З д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            С*************** дүүрэг, **дугаар хороо, Н ч 6 дугаар гудамж, 10 тоотод байрлах 413 метр квадрат газрыг С*************** дүүргийн Засаг даргын 2006 оны А/*** болон 2*** оны ***дугаар захирамжаар тус тус газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан байдаг. Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны *** дугаар захирамжийн 2 дахь заалтаар иргэн З.Д-д *** метр квадрат газрыг эзэмшүүлэхээр захирамжид өөрчлөлт тусгасан байдаг. Уг захирамжийг үндэслээд Н-н З д-н 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн */***дугаар захирамжаар иргэн З.Д-д тухайн газрыг өмчлүүлсэн.

            Түүнчлэн Н-н З д-н 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/***захирамжаар иргэн З.Д газраа үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн.  Газраа 1017 метр квадратаар нэмэгдүүлж эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2781 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Дүүргийн Засаг дүүргийн 2012 оны *** дугаар захирамжаар З.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл анх иргэн З.Д-д олгосон газар нь тодорхой хэмжээнд үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэдэг нь тогтоогдсон учраас Н-н З д-н 2013 оны         дугаар захирамж гарсан байдаг. Тэгээд энэ захирамжийн 2 дахь заалтад гэрчилгээг хурааж авч, хүчингүй болгохыг С*************** дүүргийн Засаг даргад даалгаж өгсөн. Энэ ч утгаараа тухайн дүүргийн Засаг дарга 2013 оны */***дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа.

З.Д-н өмчилсөн газар нь  холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа учраас С*************** дүүргийн засаг даргын 2012 оны А/*** дугаар захирамж хүчингүй болсон байхад Н-н З д-н 2013 оны */***дугаар захирамжаар газар өмчлүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, гэж зааснаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна гэж зааснаар, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасныг тус тус зөрчсөн байна. Тухайн хуулийн заалтуудыг зөрчсөн гэдэг талаараа, С*************** дүүргийн, цагдаагийн 1 дүгээр хэлтэст нь албан бичгээр өгсөн байдаг” гэв.

            2.5.Хариуцагч У****** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

            1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Н****-н дарга нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу иргэн 3.Д-д газар өмчлүүлсэн шийдвэрийг 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжаар хүчингүй болгосон" гэжээ. Н****-н дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.15, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасны дагуу харьяалах нутаг дэвсгэртээ газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, газрын харилцааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах бүрэн эрхтэй.

            2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд эдгээр үндэслэл нь 3.Д-н газар өмчлөх эрхтэй хамаарахгүй" гэжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-31.1.3-т заасан иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүд нь зохих журмын дагуу газар өмчлөх эрх олж авсан иргэнд хамаарах зохицуулалт юм. Гэтэл нэхэмжлэгч 3.Д нь С*************** дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаар захирамжийн дагуу 413 метр квадрат талбайг эзэмших эрхийг олж авсан байтлаа уг захирамжид заасан хэмжээнээс илүү буюу 1,017 метр квадрат талбайтай газар эзэмших гэрчилгээг авч, улмаар дээрх газрыг 348 метр квадрат болон 668 метр квадрат хэмжээтэй болгон хуваалгаж газрын мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг.

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Тушаалд үндэслэл болгож буй улсын байцаагчийн 6*** дугаартай дүгнэлт мөн үндэслэлгүй" гэжээ. Монгол Улсын ***** газрын П***** 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/** дугаар тогтоолоор С*************** дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Л.У, С*************** дүүргийн Газрын албаны мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.О нар хууль дүрэм зөрчиж, албан ажилдаа хайнга хандаж, иргэн 3.Д-д газар эзэмших эрх олгосон захирамжид зааснаас зөрүүтэй /талбайн хэмжээг ихэсгэсэн/ хэмжээгээр газар эзэмших эрх олгосон гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санд бүртгэсэн болох нь тогтоогдсон. С*************** дүүрэг дэх У**** хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн **** дугаартай дүгнэлт нь Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гарсан дүгнэлт болно. Өөрөөр хэлбэл, эрх олгосон Н***н захирамж хүчингүй болсон тул хууль журмын дагуу улсын бүртгэлийг хааж бүртгэсэн нь илт хууль бус захиргааны акт биш юм. Улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь бүртгэлийг үнэн зөв хөтлөх болохоос бус иргэний өмчлөх эрхийг дуусгавар болгох асуудлыг бид шийддэггүй. Нэхэмжлэгч нь Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамж түүнд тусгагдсан газрын өмчлөлийн асуудлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлсний дараа, хуульд заасан баримтын бүрдүүлбэрийг ханган улсын бүртгэлийн газарт хандан өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй болно.

            Иймд С********* дүүргийн ** дугаар хороо, Н ч * угаар гудамжны **тоот 668 метр квадрат газрыг иргэн 3.Д-д өмчлүүлэхдээ Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн тул Н-н З д-н 2013 оны */***дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт"-ын 739 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

            2.6. Хариуцагч У****** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь бүртгэлийг үнэн зөв хөтлөх болохоос бус иргэний өмчлөх эрхийг дуусгавар болгох асуудлыг бид шийддэггүй. Нэхэмжлэгч нь Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамж түүнд тусгагдсан газрын өмчлөлийн асуудлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлсний дараа, хуульд заасан баримтын бүрдүүлбэрийг ханган улсын бүртгэлийн газарт хандан өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй болно.

Н-н З д-н 2022 оны */*** гэдэг захирамжаар өмчлүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон байна. Манайх бүртгэл хийхдээ Н-н З д-н өмчлүүлэх шийдвэрийг үндэслэж өмчлөх эрхийг бүртгэдэг. Үндэслэл болгосон шийдвэр нь хүчингүй болсон. Үүнийг үндэслээд З.Д-той холбогдох гэхээр би холбогдож чадаагүй. Бүх талаар холбогдож би гэрт нь очиж уулзаж байсан, хүүхэдтэй нь мөн амьдарч буй дүүрэгт очсон. Өөртэй нь ярихад би Цагаан хаданд ажилладаг, 8 сарын сүүлээр очно гэсэн. Утас нь холбогдохгүй байсан болохоор хорооны хэсгийн ахлагчаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Тэгээд миний дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 10-нд гарсан. Гэтэл З.Д шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хэлсэн бол заавал ийм дүгнэлт гаргах шаардлага байгаагүй. Н-н З д-н захирамж газрын алба болон Нийслэлийн газрын албын албан бичгүүд гэж хамтарч ажиллах албан бичгүүд ирж байсан. Иргэн З.Д-той утсаар яриад Н-н З д-н */***захирамж гараад өөрийн тань газар хүчингүй болж байгаа болохоор энэ талаар ирж уулзаад, ирээд материал үзэх хэрэгтэй гэсэн гэтэл хөдөө байдаг болохоор ирж уулзаж чадаагүй” гэв.                                                                                                                                           

            2.7.Гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.11, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.32-т зааснаар Н****-н дарга нь нэхэмжлэгч гэх 3.Д-д газар өмчлүүлэх эрхтэй.

            Хариуцагч нь энэхүү эрх хэмжээний хүрээнд 2013 оны */***тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 739-д С********* дүүргийн ** дугаар хороо Н ч * угаар гудамжны **тоотод байршилтай 668 метр квадрат газрыг иргэн 3.Д-д өмчлүүлсэн. Тухайн үед 3.Д-д маргаж буй газрыг өмчлүүлэхдээ С*************** дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар захирамжаар олгогдсон 0***** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэсэн байдаг. Харин С*************** дүүргийн Засаг даргын 2009 оны ***дугаар захирамжийн иргэн 3.Д-д холбогдох хэсгийг дүүргийн Засаг дарга 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот захирамжаар хүчингүй болгосон байсан. Өөрөөр хэлбэл, хүчингүй захирамжийг үндэслэн Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг зөрчин газар өмчлүүлсэн нь тогтоогдсон тул маргаж буй Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***тоот захирамжаар 3.Д-н газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар 66,1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн.

            Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***тоот захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

            2.8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Газрыг дур мэдэн хувааснаас захирамжгүй газарт 1017 метр квадратаар гэрчилгээ бичиж олгосноос Г.У гэдэг  хүн хохирсон байна гээд хохирогчоор тогтоогоод хохирогчийн тогтоол гарчихаад байгаа. Би удаа дараа Прокурорын тогтоолыг хавсаргаад Н***н даргад гомдол гаргасан.

Н-н албаны даргын 88 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад шалгаж, тогтоогоод тухайн маргаан бүхий */***тоот захирамж гарсан. Өөрөөр хэлбэл н.Т тэр н.Э-н яриад байгаа 133 тоот хашааны орц, гарцыг Гансүхийн Ууганцэцэг хаасан биш тухайн нэг газрыг л 3 хуваагаад мэдээллийн санд бүртгэсэн, захирамжгүй газарт гэрчилгээ олгосноос болоод энэ Г.У хохирсон байна гээд хохирогчийг нь тогтоогоод Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар н.Б-Ү даргад албан бичгээр хүргүүлсэн. Би шаардлагатай бол эрүүгийн хэргийн тогтоол татуулна тэр удирдамжийг татуулна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргахад үндэслэсэн материалуудыг татуулна. Би нэг л зүйлийг хэлээд байгаа энэ маргаан бол энгийн маргаан. Зураг дээр үзүүлье энэ Г.У-ийн газар байна би та нарт харуулчихъя. Энэ хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

З.Д-н асуудлыг шалгуулаад хууль, хяналтын байгууллага тогтоогоод шударга ёсоор ялаад */***тоот захирамж гарч байгаа.

Н-н З д-н захирамжийн хэрэгжилтийг хангаж өгөөч гэхээр З.Д өмчилчихсөн учраас тэр захирамжийн хэрэгжилтийг хангах боломжгүй байна гэж хэлдэг. З.Д Н Г З Б А 2012 оны сонгуулиар Нийслэлийн засгийг Ардчилсан нам авах үед Газрын албаны даргаар н.Б гэж хүн хуваарилсан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа. Тэр хүн Эрүүгийн хууль хэрэглэж байсан учраас энэ албан тушаалтныг буруутай үйл ажиллагаа ноцтой юм яваад байна гээд З.Д-г газар өмчлөх эрхийг хүчингүй болгох чиглэлийг 2013 онд Газар өмчлөлийн хэлтэст шилжүүлсэн. Мэдээллийн сангаас зургийг нь устга гэсэн илтгэх хуудсыг тэр н.Б гэж дарга өгсөн. Гэтэл 2013 онд З.Д өмчилж эхэлсэн учраас мэдээллийн сангаас зураг устгах боломжгүй байна. Тэр өмчлөлийн асуудлаа та Н***н даргад хандаж шийдүүл гэсэн бүх албан тоотууд нь энд байгаа. Н****-н дарга н.А******* гэж хүн үүрэг чиглэл өгөөд үүрэг чиглэлийнх нь дагуу газрын албаны ажлын хэсэг байгуулагдаад шударга ёс ялаад */***тоот захирамж гарч байгаа. Прокурорын тогтоолын хүрээнд энэ өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхгүй гээд байх юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхтэй. Хувийн хэрэгт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь Газрын тухай хууль, Иргэний хууль, бусад хууль тогтоомжуудын актаас бүрдэнэ гээд ирүүлчихсэн. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгосон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нээлттэй байна. Гэтэл шүүхэд илт хууль бус захиргааны акт гээд яриад байдаг. Энэ хүн өөрөө Нийслэлийн газрын албанд байхдаа захирамжийн төсөл оруулаад Н-н З д-н 2010 оны А/463 тоот захирамжаар иргэдийн газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож байсан. Г.У гэж охины газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож байсан. Газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь кадастрын зураг өөрчлөгдсөн гээд хүчингүй болгож байсан. Өөрөө энэ төслөө оруулаад хийлгэж байсан. Таны гаргасан шийдвэр дээр байгаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Г.У-ийн газар өмчлөх эрхийг хүчингүй болголоо гэж байгаа. Дээд шатны буюу хяналтын шатны 148 дугаар тогтоол бий. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж байгаа. Гэтэл илт хууль бус захиргааны акт юу яриад байгаа юм. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газар өмчлөлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар гээд ярьж байна. Тэр нь З.Д газар өмчлүүлсэн шийдвэрээ Н****-н дарга хүчингүй болгосон хууль гэж бус гэж үзэж байвал шүүхэд хандаж зохицуулалт хийнэ. Газрын албанд та олон жил ажилласан хуулийг иргэдэд ялгавартайгаар хэрэглэж, тайлбарлаад ийм захирамжууд гаргаад байдаг нь ямар учиртай юм” гэв.

            2.9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн өмгөөлөгч Ц.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийг нэхэмжлэгч эдлэхээр заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрх анхан шатны шүүхийн аль ч шатанд хэрэгжих боломжтой бөгөөд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах зэрэг ажиллагааг журмын дагуу гүйцэтгэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж буй хэрэг бөгөөд харин ихэсгэж байгаа асуудал нь нэхэмжлэлийн зүйлийг нэмэгдүүлэх, түүнчлэн маргаан бүхий захиргааны актаас үүдэлтэй хохирлын хэмжээтэй холбоотой шаардлага гэх мэт.

            Маргаж буй захиргааны хэргийн хариуцагч нь Н***н дарга, энэ нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай **** дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдоно. Харин нэмэгдүүлсэн шаардлагаа У****** газрын холбогдуулан гаргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох Н***н даргад хамааралгүй, нэхэмжлэлийн зүйлээ Н***н даргатай холбоотойгоор нэмэгдүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас харахад иргэн 3. Д нь ихэссэн гэж шаардлага тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр байгаа болно. Тиймээс 3.Д-н 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

            Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжийг иргэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг хүчингүй болгох тухай гээд захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж би гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Яагаад энэ захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэхээр тухайн маргаан бүхий захирамжийн захирамжлах хэсгийг үндэслэл болоод байгаа нэг эрх зүйн акт байгаа. Өөрөөр хэлбэл, Улсын Е*****н п-н 2014 оны 1/** дугаартай тогтоол байгаа. Тус Прокурорын тогтоол нь С*************** дүүргийн Газрын албаны нэр бүхий 2 албан тушаалтан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих тохиолдолд тухайн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бол тогтоогдож байгаа. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгээд хэргийг шүүх рүү шилжүүлэх гэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Тийм учраас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг эрүүгийн хэрэг дээр Г.У түүний итгэмжилсэн төлөөлөгч К.Г гэдэг хүн хохирогчоор тогтоогдоод явж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Тийм учраас Г.У, болон түүний төлөөлөгч К.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжаар Г.У-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар татсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заагаад өгсөн учраас тодорхой тайлбаруудыг хэлье. Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 2 хэм хэмжээ байгаа юм.

Нэгт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа. Тэгэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл дээр аймаг, Н-н З д-н бүрэн эрхийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл аймагт газар өмчлүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга шийднэ. Улаанбаатар хотод Н****-н дарга шийднэ. Тэгэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д аймгийн төвийн, сумын Засаг дарга болон нийслэлийн, дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор Н***н даргад газар өмчлөлтэй холбоотой бүрэн эрхийг нь хуулиар олгочихсон байна. Тийм учраас үүн дээр ямар нэгэн байдлаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэг нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл үндэслэлгүй худлаа гэдэг нь эндээс харагдаж байгаа гэж үзэж байна.

Хоёрт, нэхэмжлэгч шаардлагаа юу гэж тодотгож бататгахыг оролддог гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг. Тэгэхээр энэ маргаж буй захиргааны акт болох */***тоот дугаартай Н-н З д-н захирамж байна. Н-н З д-н захирамж нь хэд хэдэн хуулийн зүйл заалтыг үндэслэсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Мөн түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, гэж зааснаар. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана гэж, 20.4-т сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, 21 дүгээр зүйлийн 21.1-т иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийг тус тус үндэслээд гарсан. Тэгэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар тухайн Н****-н дарга нь энэ талаар захирамж гаргахгүй байх ийм боломж байхгүй. Яагаад гэхээр хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гээд тусгайлаад заасан байна.

Засаг даргын захирамж буюу өөрийнх нь шийдвэр хуульд нийцээгүй болох нь тогтоогдвол өөрөө хүчингүй болгох эрхтэй. Хуульд заасан л эрх нь байгаа. Тухайлбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхтэй гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр үүнд Засаг дарга маань өөрөө тухайн ямар ч асуудлаар өөрийнхөө гаргасан захирамжийг өөрөө хүчингүй болгох эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заагаад өгчихсөн. Тийм учраас өмчлүүлсэн газартай холбоотой маргаан нь зөвхөн шүүхийн харьяалалд байна гээд заагаад өгчихсөн тогтоолд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй, харин байдаг бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар яриарай.

Гуравт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар гэж тайлбарлаж ярьдаг. Энэ нь газрыг хураан авах шийдвэр байгаа, өөр зүйл. Өөрөөр хэлбэл газрыг зориулалтаар нь ашиглаагүй, мөн иргэн, аж ахуй нэгж байгууллага нь байгаль, экологид ноцтой хохирол учруулсан байвал тухайн газрыг нь хурааж авдаг. Төр иргэнээс, иргэнд өгсөн газраа өөрөө хурааж авах гээд байдаг. Өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох асуудал үүнд ямар ч хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үүгээр үндэслэлгүй.

Дөрөвт,  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан гэж тайлбарласан. Нэгэнт Н-н З д-н захирамж гарлаа тэр захирамж нь хүчин төгөлдөр боллоо. Энэ Засаг даргын захирамж гарахад З.Д өөрөө оролцсон сонсох ажиллагаа явагдсан. Гомдол гаргах хүчингүй болгох талаар гомдол гаргах хуулийн хугацаа дууссан учраас илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байлаа. Тухайн захирамжид талууд хэн аль нь гомдол гаргаагүй. Гомдол гаргах хугацаа дууссан учраас захирамж нь өөрөө хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дараа Н-н З д-н албан тушаалтнууд У*****н газар руу өгсөн. Тэгээд У****** газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгааг үнэн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт захирамж, холбогдох бичиг баримтууд нь ирсэн. Тэгэхлээр бүртгэлийн хүчингүй болгож, тухайн улсын байцаагч акт гаргана. Тэгэхээр энэ хүү асуудал нь ингээд цаашаагаа явсан ийм л асуудал байгаа. Тухайлбал нэхэмжлэлийн шаардлага түүнийг үндэслээд байгаа зүйлүүд нь хуульд нийцээгүй байна гэж харж байгаа. Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***тоот захирамжийг илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар үндэслээд илт хууль бус гэж тооцох нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэхүү хэргийн маргааны зүйл нь өмчлөх эрх, үйл баримт нь З.Д-н гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон, улсын бүртгэлийг хаасан захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа байна.

1.2.Нэхэмжлэгч З.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон Н-н З д-н болон У****** газрын даргын шийдвэрийг тус тус “илт хууль бус” гэж  тодорхойлсон, “илт хууль бус” захиргааны актад хамааруулсан үйл баримт ярьж, нотлох баримтаар мэтгэлцсэн.

1.3.Иймд маргаан бүхий  захиргааны актын илт хууль бус гэх нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.С*************** дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай “Захиргааны актын алдааг залруулж, зарим иргэнд газар эзэмших эрх олгох тухай захирамжийн 2 дахь заалтаар З.Д-д С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н * угаар гудамжны **тоот хаягтай 668 метр квадрат газрыг эзэмшүүлж, уг шийдвэрийг үндэслэн Н-н З д-н 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн */***дугаар захирамжаар З.Д-д уг газрыг өмчлүүлж  тус тус шийдвэрлэжээ. /ХХ-1-н 26, 28, 75 дахь тал/

2.2.Үүнээс  хойш 2*** оны ** дугаар сарын **-ний өдөр буюу 10 жил 15 хоногийн дараа Н****-н дарга */***дугаар захирамжаа гаргахдаа  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,   Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, дэх хэсэг, 21 дүгээр дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3  дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 1/** дугаар тогтоолыг баримтлан, захирамжийн  1 дэх заалтаар З.Д-д газар өмчлүүлэхдээ Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 1 дүгээр хавсралтын 739 дэх заалтыг хүчингүй болгосон нь З.Д-н газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна. /ХХ-1-н 25 дахь тал/

2.3.Улмаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн шаардлагыг үндэслэн У****** газрын Улсын бүртгэгч нь “... С***************  дүүргийн ** дугаар хороо, Н-н 6 дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1************* дугаартай, 668 метр квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2*********** дугаарын бүртгэл, З.Д-д олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0********* дугаарын гэрчилгээг хүчингүй болгох” гэсэн санал бүхий 6*** дугаартай  дүгнэлтийг гаргажээ. /ХХ-3-н 137-140 дэх тал/

2.4.Улсын байцаагчийн энэ дүгнэлтийг үндэслэн У****** газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/**** дугаар тушаалаар З.Д-н өмчлөлийн, С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н 6 дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай, газрын эрхийн Г-2*********** дугаарын улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн байна. /ХХ-3-ийн 135 дахь талд/

2.5.Н****-н дарга болон У****** газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эдгээр маргаан бүхий  шийдвэрийг гаргах болсон шалтгаан үндэслэлээ “Г.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн гомдлоор”  гэж тайлбарлаж байгаа ба харин К.Г-ээс “З.Д газраа хувааж зарчихаад Г.У-ийг орц, гарц хаасан гэж шүүхийн шийдвэр гаргуулсан, бид Н***н даргад удаа дараа гомдол гаргаснаар үнэн ялсан, маргаан бүхий актын улмаас Г.У-ийн эрх хөндөгдөнө”  гэж тайлбарласан.

2.6.Ингэхдээ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нь “З.Д нь өөрийнхөө газрыг үндэслэлгүйгээр томруулсан,  газрынхаа гарцыг хаасан гэж шүүхээр Г.Ут эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулсан учраас эрх зөрчигдсөн”  гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй, учир нь одоо бодит байдал дээр эдгээр иргэдийн эзэмших, өмчлөх эрх үүссэн байсан газруудын орц гарц нь тусдаа болох нь З.Д-н газрын кадастрын мэдээллийн сангийн зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “З.Д баруун тал руугаа гардаг гарцтай, орц гарц давхардахгүй” гэх тайлбар /ХХ-1-н 101 дэх тал/-аар тогтоогдож байна.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, түүний өмгөөлөгч нараас одоогийн нөхцөл байдалд орц, гарц хаагдсан талаар маргаагүй, энэ талаар нотлох баримт гаргуулах, цуглуулахтай холбоотой аливаа хүсэлт гаргаагүй учраас маргаантай асуудал гэж шүүх үзээгүй болно.

            2.7.Маргаан бүхий захиргааны акт болох Н-н З д-н 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн */***дугаар захирамжид заасан “ ...З.Д-д газар өмчлүүлэхдээ Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн” гэдгийг хариуцагч Н-н З д-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Н-н З д-н 2013 оны  05 дугаар сарын 05-ны өдрийн А/***дугаар захирамжаар иргэн З.Д-д газар эзэмшүүлсэн заалтыг хүчингүй болгосон байхад түүнд уг газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчсөн учраас Н****-н дарга өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгож байгаа” гэж тайлбарласныг хянавал:

            2.7.1.Н-н З д-н 2013 оны  05 дугаар сарын 05-ны өдрийн А/*** захирамжийн 1 дэх хэсгийн заалтаар З.Д-д газар 413 метр квадрат газрыг үндэслэлгүйгээр томруулан 1017 метр квадратаар бичиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, дүүргийн Засаг дарга дээрх алдааг засалгүйгээр 668 метр квадрат газрыг эзэмшүүлсэн гэж дүгнэн, түүний ****** дугаартай гэрчилгээ болон С***************  дүүргийн Засаг даргын 2012 оны *** дугаар захирамжийн 2 дахь хэсгийн З.Д-д холбогдох  заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 78 дахь тал/

            2.7.2.Үүний дараа С***************  дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн */***дүгээр захирамжаар иргэн З.Д-н газар эзэмших эрхийн ****** тоот гэрчилгээг хүчингүйд тооцжээ. /ХХ-1-н 76 дахь тал/

            2.8.Эдгээр шийдвэртэй З.Д маргаж байгаагүй байна.

            2.9.Нэхэмжлэгч З.Д нь уг газартаа 2001 оноос  одоог хүртэл амьдарч байгаа болох нь С********* дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай тодорхойлолтоор нотлогдсон зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдож байна.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Н***н даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дараахь хуулийн заалтууд, Улсын е-н Е-нтогтоолыг баримталсан байна.Үүнд:

            3.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг;

            3.1.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана” гээд 20.1.1-т “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар”, 20.1.2-т “оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал”, 20.1.3-т “өмчилж авах газрын зориулалт, хэмжээ”, 20.1.4-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, 20.3.1-т “гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 20.3.2-т “гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт”, 20.3.3-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 20.3.4-т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/” гэж заасныг;

            3.1.3.Мөн хуулийн  20.4-т “Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна” гэж заасныг;

            3.1.4.Мөн хуулийн 21 дүгээр дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг;

            3.1.5.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заасныг;

            3.1.6.Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг;

            3.1.7.гуравдагч этгээд Г.У-ээс С*************** дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдэд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хянаад Улсын е-н Е-н 2014 оны 1/** дугаартай “мөрдөн байцаалтаар ... нар Засаг даргын 295 тоот захирамжид заасан талбайн хэмжээг томсгож газар эзэмших эрийн гэрчилгээ олгон албан ажилдаа хайнга хандсан болох нь тогтоогдсон” гэж дүгнээд, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /ХХ-1-ийн 69-70 дахь тал/  зэрэг болно.

3.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлогдсон тул Н***н даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа баримталсан дээрх хуулийн хэрэглээ нь хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд доорхи хууль зүйн дүгнэлт өгч байна.

3.3.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан байна.

3.4.Н-н З д-н 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн */***дугаар захирамжаар З.Д-д С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н * угаар гудамжны **тоот хаягтай 668 метр квадрат газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн байгаа тул дээрх хуулийн дагуу энэ шийдвэр “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт” мөн юм.

3.5.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд мөн зүйлд “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэжээ.

3.6.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан байна.

3.7.Ийнхүү хуульд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болох тохиолдлыг хуульчлан зааснаас гадна уг тохиолдол байвал хүчингүй болгож болох эрх олгосон хугацааг 5 жилийн дотор гэж тогтоожээ.

3.8.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу З.Д-д газар өмчлүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдлууд бий болоогүй, түүнийг хүчингүй болгож болох хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон буюу уг хугацаа дуусаад 4 жил,15 хоног өнгөрсөн байхад Н***н даргаас З.Д-д газар өмчлүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь  хуулийн энэ заалтад нийцээгүй, хууль зөрчжээ.

3.9.Өөрөөр хэлбэл, нэгэнт хуулиар эерэг үйлчлэлтэй захиргааны актын хүчингүй болгож болох хугацааг 5 жилийн дотор байхаар тогтоож өгсөн байгаа тул З.Д-д газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй, эрх зүйн зөрчилтэй гэх үндэслэл илэрч, тогтоогдсон байлаа ч ийнхүү хүчингүй болгох хуульд заасан хугацаа нь дууссан байгаа тул Н***н даргад “эзэмшүүлсэн захирамж нь хүчингүй болсон байхад өмчлүүлсэн” гэх үндэслэлийг зааж, 2022 оны 03 дугаар сарын  29-ний өдрийн */***дугаар захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй буюу ийм эрх байхгүй байна.

3.10.Нөгөө талаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүдийг нэрлэн зааж, хуульчлан тогтоосон байна.

            3.11.Тухайлбал мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр”  гэж, 31.1.2-т “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар” гэж, 31.1.3-т “газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар” гэж, 31.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэж тус тус заажээ.

3.12.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх /33 дугаар зүйл/, өмчийн газрыг дайчлан авах /34 дүгээр зүйл/, өмчийн газрыг хураах /35 дугаар зүйл/ гэсэн зохицуулалтыг оруулсан, харин  нэгэнт өмчлөх эрх үүссэн иргэний  газар өмчлөх эрхийг нь газар эзэмших эрхгүй этгээд байсан гэх үндэслэлээр хүчингүй болгох” эрхийг захиргааны албан тушаалтанд хуулиар олгоогүй байгаа тул “хуулиар эрх олгоогүй бол байгууллага, албан тушаалтанд хориглоно” гэх эрх зүйн суурь зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим буюу мөн зүйлийн 4.2.1-т  заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмууд  үйлчилнэ.

3.13.Тухайлбал, З.Д нь амьдрах эрхийнхээ үндэс болсон оршин байх газартай байх эрхтэй бөгөөд төрөөс иргэний амьдрах газрыг бий болгох, шийдвэрлэх  үүрэгтэй.

3.14.Энэ ч учраас  Н****-н дарга нь З.Д-н газар өмчлөх эрхийг хүчингүй болгож байгаа зорилго болоод уг газрын өмчлөх эрхийг дуусгавар болгосноор ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй, нэгэнт иргэнд өмчлүүлсэн газрыг акт гаргах замаар хүчингүй болгох  эрхийг захиргааны албан тушаалтанд хуулиар олгоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т  заасан “хуульд үндэслэх” зарчимд, түүнчлэн З.Д-н амьдрах эрхийнхээ хүрээнд хаана, хэрхэн амьдрах нөхцөлийг шийдвэрлээгүй, түүнчлэн түүний  2001 оноос хойш амьдарч ирсэн орон байр, эд хөрөнгийг хэрхэхийг зохицуулаагүй, нэхэмжлэгчийг цаашид амьдрах газаргүй болгосон нь мөн хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, мөн зүйлийн  4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй байна.

3.15.Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актдаа баримталсан буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” нь иргэний үүрэг байхаар тусгасныг З.Д зөрчиж хүчингүй болсон гэрчилгээг газар өмчлөх хүсэлтдээ хавсаргасан нь зохистой үйлдэл биш боловч, энэ нь иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш, хуулиар ийм эрх Н***н даргад олгоогүй, хууль зүйн зөрчил биш байна.

3.16.Тодруулбал, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т иргэн “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй” гэж,  20 дугаар зүйлийн 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд мөн зүйлийн 20.3.3-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа “бол” газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар ...” гэж заасан байна.

3.17. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т зааснаар иргэн  “хуулийн  дагуу газар эзэмшдэг л бол” гэрчилгээгээ хавсаргах тухай заасан, харин иргэн заавал газрыг эзэмшиж байж уг газраас өмчлөх, заавал хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх, газар эзэмших эрхгүй хүн газар өмчлөх эрхгүй гэх зэрэг тусгайлсан нөхцөл тогтоосон, эсхүл хориглосон  заалт, зохицуулалт байхгүй учраас энэ тохиолдолд “иргэнд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө” гэх эрх зүйн зарчим үйлчилж, газар эзэмших эрхгүй байсан ч амьдарч байгаа газар дээрээ газар өмчлөх хүсэлт гаргах болон өмчлөн авах  эрхтэй байна үзлээ.

3.18.Эндээс дүгнэвэл, Н***н даргаас нэгэнт З.Д-д өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг “түүний газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ нь хүчингүй болсон байсан” гэх үндэслэлээр хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй тул маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан нь нотлогдсон гэж үзэв.

3.19. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасан тул маргаан бүхий акт нь илт хууль бус болох нь нотлогдож байгаа бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч З.Д-н газар өмчлөх эрх зөрчигдсөн байгаа тул түүний зөрчигдсөн эрхийг шүүх сэргээн эдлүүлэх нь зүйтэй байна.

3.20.Нэхэмжлэгч З.Д-д газар өмчлүүлсэн захиргааны акт болоод үүнд холбогдох бусад үйл баримтын улмаас гуравдагч этгээд Г.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна.

3.21.Тухайлбал, 128/20**/**индекстэй Г.У-ийн нэхэмжлэлтэй Н***н даргад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 221/ШТ20**/****дугаар тогтоолоор:

1/нэхэмжлэгч Г.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан” гэж тодорхойлж, Н-н З д-н 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн */***дугаар захирамжийн З.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан” гэж;

2/С*************** дүүргийн Засаг дарга нь  Г.У-ээс газар эзэмших  эрх Г.У-т шилжүүлсэн 2008 оны 11 дүгээр сарын  захирамжийг 2009 оны 205 дугаар захирамжаар хүчингүй болгосон болохыг тогтоож;

3/Газрын кадастрын мэдээллийн санд 2010 онд Г.У-ийн эзэмшлийн 18**************** нэгж талбарын дугаартай 539 м.кв газрын зургийг мэдээллийн сангаас устгасан,  мөн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2/1774 дүгээр албан бичиг болон Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурагт З.Д-н нэгж талбарын 1************* дугаартай 668 м.кв газрын орчимд нэхэмжлэгч Г.У газар эзэмшиж, өмчилдөг болох нь тогтоогдоогүйг болохыг дүгнэж;

4/Г.У-ийг тухайн байршилд буюу иргэн З.Д-н өмчлөлийн газрын зэргэлдээ газар эзэмших, өмчлөх эрхгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас Г.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” болохыг тогтоож,  тус тус дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

5/Энэхүү магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.22.Маргаан бүхий захиргааны акт болох Н-н З д-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */***дугаар захирамжийг гаргах үед Г.Унь З.Д-н хөрш зэргэлдээ газарт газар эзэмшдэггүй байсан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн С*************** дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрх олгох тухай А/682 дугаар захирамжаар Г.Ут С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н 6 дугаар гудамжны **а тоот  ***метр квадрат газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн ба  уг газар нь З.Д-н өмчилж байсан газартай давхцаагүй, орц гарцыг хаагаагүй, одоо энэ талаар маргаагүй байна. /ХХ-3-н      227 дахь тал/                       

3.23.Өөрөөр хэлбэл, З.Д-д газар өмчлүүлсэн байсан шийдвэрийн улмаас, мөн уг газар өмчлөх эрхийг сэргээн эдлүүлснээр Г.У-ийн С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н 6 дугаар гудамжны **а тоот  ***метр квадрат газрыг ахуйн зориулалтаар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.24.Иймд Г.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн “Н****-н дарга нь 2022 оны **** дугаар захирамжаар З.Д-н өмчлөлийн газрыг хүчингүй болгохдоо Г.У-ийн орц, гарцыг хаасан гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө” гэх агуулга бүхий тайлбар нь илт үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул шүүхэд нэгэнт тогтоосон үйл баримтын энэ хэрэгт дахин нотлохгүй, энэ талаар шүүх дүгнэлт өгөхгүй болно. /Шүүх хуралдаанд Г.Д-н нэхэмжлэлтэй, Н***н даргад холбогдох 2009/****/З индекстэй хэрэг, Г.У-ийн нэхэмжлэлтэй, Н***н даргад холбогдох 128/2016/****/З индекстэй захиргааны хэргүүдийг судалсан болно/

3.25.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Н***н даргаас З.Д-н газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй буюу эерэг үйлчлэлтэй захиргааны актын хүчингүй болгох хуульд заасан хугацаа дууссан байхад, иргэний газар өмчлөх эрхийг хязгаарлах, нэгэнт үүссэн өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх хэмжээг дээр дурдсан хуулиудаар олгоогүй учраас З.Д-н газар өмчлөх эрх олгосон шийдвэрээ дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн нь нотлогдсон гэж дүгнэв.

3.26.Иймд маргаан бүхий захиргааны акт болох Н***н даргаас 2022 оны **** дугаар захирамжийг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан дагуу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу Н***н даргад эерэг үйлчлэлтэй захиргааны актыг “хуульд нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох  шийдвэр гаргах эрхийг хуулиар олгоогүй учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, уг захирамжийг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” шийдвэрлэлээ.

3.27.Энэхүү илт хууль бус Н***н даргаас 2022 оны **** дугаар захирамжийг үндэслэн гаргасан У****** газрын даргын  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн */****дугаар тушаалаар З.Д-н өмчлөлийн, С***************  дүүргийн **дугаар хороо, Н-н 6 дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай, газрын эрхийн Г-2*********** дугаарын улсын бүртгэлийг хааж шийдвэрлэсэн шийдвэр нь мөн илт хууль бусад тооцогдох эрх зүйн зарчим үйлчилнэ.

3.28.У****** газрын дарга нь шүүхийн хянаж байгаа захиргааны актыг үндэслэн, тэр тусмаа шүүхэд маргаантай байгаа үе шатанд хүний өмчлөх эрхийн баталгаа болсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг уг эд хөрөнгөд хамааралгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй К.Г-ийн шаардлагаар /ХХ-3-ийн 189 дэх тал/ хааж, шийдвэрлэж байгаа нь илэрхий хууль бус ажиллагаа гэдгийг анхаарвал зохино.

3.29.Мөн түүнчлэн У*****н газар нь З.Д-н өмчлөх эрхийг бүртгэлийг хаах шийдвэр гаргах   сонсох ажиллагаандаа түүнийг 2022 оны  08 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 30-ны өдөр  дуудсан боловч ирээгүй гэдгээр сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхгүй, хууль бус байна.

3.30.Учир нь өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үндсэн эрх бөгөөд аливаа этгээдийн нэгэнт үүссэн өмчлөх эрхэд халдах гэж байгаа бол захиргааны байгууллага, албан тушаалтан заавал өмчлөгчид мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй, нөгөө талаас өмчлөх эрхийг хүчингүй, эсхүл дуусгавар болгох эрх хэмжээ нь зөвхөн шүүхэд байдаг гэдгийг хариуцагч нар мэдвэл зохино.

3.31.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-ийн “С*************** дүүргийн  газрын албаны мэргэжилтнүүд З.Д-д газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болохыг прокурорын тогтоолоор тогтоогдсон, прокурорын дүгнэлтээр З.Д-н газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон, шударга ёс ялсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авахгүй.

3.32.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу  шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан учраас прокурор аливаа этгээдийн гэм буруутайг тогтоох эрх хэмжээгүй, ийм баримтыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгч З.Д-н өмчлөх эрхийг хүчингүй  болгох эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг тэмдэглэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Ирцийн талаар:

5.1.Энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н хүсэлтээр “А к” ББСБ-ыг  гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүхэд удаа дараа дуудсан боловч түүний гүйцэтгэх удирдлага шүүхэд ирээгүй, тус компанийн 93.63 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б нь шүүхэд хүрэлцэн ирж, гуравдагч этгээдийн эрх, үүрэг болон Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцсан, шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгөх ёстойг ойлгосон боловч шүүхэд зохих итгэмжлэлийг авч дахин ирээгүй, мөн зохих этгээдийг ирүүлээгүй, зохих ёсоор тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

5.2.Шүүхээс гуравдагч этгээдээр аливаа этгээдийг татан оролцуулах нь уг маргаантай асуудлын талаар мэдэх эрх, маргаж буй захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхээ хамгаалж оролцох эрхийг нь хангаж байгаа явдал юм.

5.3.Гэтэл гуравдагч этгээд “А к” ББСБ-ын 93.63 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б нь ийм маргаан байгааг мэдсэн, түүний ******** дугаарын утсанд  шүүх хуралдааны товуудыг мэдэгдсэн  боловч уг маргаанд оролцож эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах шаардлагатай гэж үзсэн бол түүнээс шүүхэд зохих этгээдээ ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байсан боловч уг эрхээ эдлэхээр ямар нэг байдлаар хандаагүй тул уг эрхээ эдлэхээс татгалзсан гэж үзсэн.

5.4.Ийнхүү шүүхээс гуравдагч этгээдийн энэхүү эрхийг нь эдлүүлэхээр “А к” ББСБ-ын 93.63 хувийн хувьцаа эзэмшигчийг дуудсан, эрх, үүргийг танилцуулсан байхад энэхүү эрхээ эдлэхээс татгалзаж байгаа нь шүүх хуралдааныг явуулахгүй байх үндэслэл болохгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Н-н З д-н 2022 оны  Н***н даргаас 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаар захирамж, У****** газрын даргын  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн */****дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч З.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас нөхөн  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

         

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ