Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2024/000132/И |
Дугаар | 137/ШШ2024/00120 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2024/00120
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг, .... дүгээр хороо, ......... тоотод оршин байрлах, “Х.Л” ХХК /улсын бүртгэлийн дугаар ........, РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ....... дугаар баг ........... тоотод оршин суух, Х овогт Э.Б /РД:........, утас:......../-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,449,627.14 төгрөг, зээлийн хүү 2,270,530.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,096.48 төгрөг нийт 7,727,254.38 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Э.Б нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ЗА-БЗГ/2022-56769 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,774,400 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас, плитк худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э.Б нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Apple iphone 13 pro max Sierra Blue 128gb MLL93ZP/A загварын утас, Oishii 055B4 50*60 загварын плиткийг “Пи Си Молл” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Э.Б нь ЗА-БЗГ/2022-56769 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,294,251.57 төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,228,300 төгрөгийн төлөлт төлж 6,065,951.57 төгрөг төлөөгүй 502 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э.Барс нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Э.Б нь ЗА-БЗГ/2022-56769 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний байдлаар үндсэн зээл 5,449,627.14 төгрөг, зээлийн хүү 2,270,530.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,096.48 төгрөг нийт 7,727,254.38 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Э.Б-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,727,254.38 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт “Х.Л” ХХК-нд гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “...Миний бие Э.Б нь Х.Л ХХК-ийн нэхэмжилсэн 7,727,254.38 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,449,627.14 төгрөг, зээлийн хүү 2,270,530.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,096.48 төгрөг нийт 7,727,254.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,449,627.14 төгрөг, зээлийн хүү 2,270,530.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,096.48 төгрөг нийт 7,727,254.38 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,587 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 138,587 төгрөгийн төлөх хувиас 50 хувь хөнгөлж 69,293.5 төгрөгийг, төрийн сангаас 69,293.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,449,627.14 төгрөг, зээлийн хүү 2,270,530.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,096.48 төгрөг нийт 7,727,254.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 69,293.5 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 69,293.5 төгрөгийг хариуцагч Э.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х.Л” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ