Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/000165/И |
Дугаар | 137/ШШ2024/00153 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2024/00153
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .... дүгээр хороо, “М ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... аймгийн ... сумын ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух, Б овогт Ч.С /РД:.........., утас:...../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 513,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.С нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... корпораци ХХК-ийн ............. дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган ... тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Ч.С нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сарын 2.9 хувийн хүүтэй 610,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон “Зээл, зээлийн эрх нээх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ч.С-аас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 498,273 төгрөг, зээлийн хүү 12,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565 төгрөг нийт 513,663 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Ч.С нь М ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 513,663 төгрөгийг төлж барагдуулж бүрэн хаасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ч.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 513,663 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 513,663 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 513,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 8,030 төгрөгийг хариуцагч Ч.С-аас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 8,030 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц