Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 0675

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: Х.Ням-Эрдэнэ

хохирогч: Я.Ч

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: С.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт С Ч холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706013930144  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт С Ч, 19  оны 3 дугаар сарын 12-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, автын механик, жолооч   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 2, эхнэрийн хамт  Баянзүрх  дүүргийн  12 дугаар хороо 1 дүгээр хэсэг Жанжины  дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦД63031279,

Холбогдсон хэргийн талаар:

           С.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ Я.Ч тархин тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч С.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө бид хоёр манай гэрт нэг шил архи хувааж уусан. Архи уучихаад хоёр тийшээ салаад явсан. 15-16 цагийн үед Ч гаднаас орж ирсэн.  Гадаа юм хийж байгаад хохирогчтой маргалдаж цохьсон гэв.

         Хохирогч Я.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө Ч нэг шил архи уучихаад үдээс хойш 15.00 цаг өнгөрч байхад гэрт нь ирсэн. Намайг ирэхэд Ч машинаа асаах гэж байсан. Би архи уучихсан байсан намайг аккумляторын утас дарж бай гэхэд нь хөндийрөөд мааслуулсан. Тэгэхэд намайг жолооч байж гэж хэлж маргалдаад цохьсон. Би толгойндоо оёдол тавиулсан гэв.

        Шүүгдэгч С.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө нь 10 цагийн орчим Чулуундорж манай гэрт орж ирж бид хоёр 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан юм тэгээд тэр гараад явсан. Түүнийг гараад явахаар нь би унтаж байгаад сэрээд гадаа үүдэнд байсан машинаа оруулах гэж байтал Ч согтуу ирсэн миний архи ч гараагүй согтуу байсан. Би машинаа асаах гэхэд аккумлятор нь салаад байхаар нь Ч даруулахад  тог гарч маслахаар тэр айгаад дарахгүй гараа салгаад байсан тэгээд л түүнд “чи жолооч хүн байж юундаа айдагын гэхэд тэр надтай хэрэлдсэн. Тэгээд түүнтэй хамт машин түрж  хашаа руу оруулсан. Манай хашаанд машин оруулчихаад чид хоёр маргалдаж байгаад хашааны үүдэнд л маргаж байгаад толгойд нь газарт байсан чулууг аваад цохиж гэмтээсэн. Тэр гэр лүүгээ явсан би ч гэртээ ороод унтсан.

          Хохирогч Я.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны оройны 16 цагийн үед хашаанаас гараад явж байсан чинь гудамжинд зүс таних Ч согтуу таараад намайг хэл амаар доромжлоод шууд газраас том чулуу аваад шууд миний зүүн нүдний дээд хэсэг духанд гурван удаа цохисон тэр үед би ухаан алдсан тэр үед том охин Э хараад цагдаа дуудсан удалгүй манай эхнэр 103 дуудсан боловч ирэхгүй удаад байхаар нь манай эхнэр намайг автобусаар эвч гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд гүн шарх байна гээд гурван удаа гүн оёдол тавьсан. Дараа нь цагдаагийн газар ирж өргөдөл өгсөн. /хх-н 7-12,34/

          Хохирогч Я.Ч мөрдөн байцаалтад эмчилгээний зардлын талаарх баримт гаргаж өгсөн байна./хх-н 13-16/           

         Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад 17 цаг орчимд аав Ч толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн. Түүнээс 30 минутын өмнө аав гараад ирье гээд гарсан байсан юм. Аавыг гараад яачихвлаа гэхэд толгой хагарчихлаа цус гараад тогтохгүй байна гэхээр нь  хэн яачихваа гэхэд “Ч араас ирээд чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн. Би тэгээд ээжийг дуудахад ээж түргэн дуудсан. Толгой нь зүүн тал дээр хэсэгтээ хагарч цус гарсан байсан. Аав өөрөө архи уусан байсан гэж хэлээд байгаа юм. Намайг харахад уусан зүйл мэдэгдээгүй гэжээ. /хх-ийн 19-20/         

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10649  дүгнэлтэд:

1.Я.Ч биед гүн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  23-24/

          С.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41/

    С.Ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-32, 36-37/,

   С.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27,  хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 26/ зэрэг болно.          

          С.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ Я.Ч аккумляторын утас барьж өгч чадахгүй мааслууллаа гэж уурлан түүний толгойн тус газар нь нэг удаа  чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна Үүнд:

          Я.Ч биед гүн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10649  дүгнэлт /хх-н 22/

          Хохирогч Я.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Би архи уучихсан явж байсан чинь намайг аккумляторын утас дарж бай гэхэд нь барьж өгсөн чинь   хөндийрөөд мааслуулсан. Тэгэхэд намайг жолооч байж гэж хэлж маргалдаад цохьсон. Би толгойндоо оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг

          Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад  өгсөн …. Аавыг гараад яачихваа гэхэд толгой хагарчихлаа цус гараад тогтохгүй байна гэхээр нь  хэн яачихваа гэхэд “Ч араас ирээд чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн. Би тэгээд ээжийг дуудахад ээж түргэн дуудсан. Толгой нь зүүн тал дээр хэсэгтээ хагарч цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/      

  Шүүгдэгч С.Ч мөрдөн байцаалтад  өгсөн … би унтаж байгаад сэрээд гадаа үүдэнд байсан машинаа оруулах гэж байтал Ч согтуу ирсэн миний архи ч гараагүй согтуу байсан. Би машинаа асаах гэхэд аккумлятор нь салаад байхаар нь Ч даруулахад  тог гарч мааслахаар тэр айгаад дарахгүй гараа салгаад байсан тэгээд л түүнд “чи жолооч хүн байж юундаа айдагын гэхэд тэр надтай хэрэлдсэн. Тэгээд түүнтэй хамт машин түрж  хашаа руу оруулсан. Манай хашаанд машин оруулчихаад бид хоёр маргалдаж байгаад хашааны үүдэнд л маргаж байгаад толгойд нь газарт байсан чулууг аваад цохиж гэмтээсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

С.Ч нь өөрийн машиныг асахгүй болохоор Ч аккумляторын утсыг барьж бай гээд бариулах гэхэд нь Ч айгаад сайн барьж өгөхгүй болохоор нь “чи жолооч хүн байж юундаа айдагын гэж хэлж маргалдаж байгаад чулуугаар толгойн тус газар нь нэг удаа цохисоноос хохирогчийн толгойд нь гүн шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байна. Иймд С.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид эмчилгээний зардалд 46.810 төгрөг төлж барагдуулсан хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Ч нь прокуророос санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч 2017.11.07-ний өдөр төлж дуусгана гэж байх тул  түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          С.Ч нь нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 ,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт С Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ч нь торгох ялыг   2017 оны 11 дүгээр сарын 07-ны дотор төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Ч нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. С.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, С.Ч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН