Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/02311

 

 

 

 

 

 

 

 

2024 05 22

182/ШШ2024/02311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч байрлах, Т ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь Тны МУИС салбараас 2022.04.29-ний өдөр 108801852814 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй гэрээт цалингийн зээлийг 2024.11.10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч зээлээ авах үедээ С тоотод оршин сууж, УЕПГ-т жолоочоор ажиллаж байсан бөгөөд ажлаасаа халагдан зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2023.02.10-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.01.12-ны өдрийн 1584 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс хариуцагч ******* нь одоогоор хийсэн ажил, оршин суух хаяг нь тодорхой бус, эцэг эх нь мэдэхгүй, эхнэрийн гэрийн хаяг олдохгүй, зээлдэгч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Т ХК болон ******* нарын хоорондохь 2022.04.29-ний өдрийн 830034108801852814 тоот Барьцаат зээлийн гэрээ, Барьцааны зүйлийн жагсаалт, Зээлийн дансны харилцагчийн хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.12-ны өдрийн 184/ШЗ2024/01584 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Т ХК нь Ч байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардах буюу холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Т ХХК болон ******* нарын хоорондохь 2022.04.29-ний өдрийн 830034108801852814 тоот Барьцаат зээлийн гэрээ, Барьцааны зүйлийн жагсаалт, Зээлийн дансны харилцагчийн хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч Т ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ Т ХК-тай байгуулсан 2022.04.29-ний өдрийн 830034108801852814 тоот Барьцаат зээлийн гэрээ-нд дурдсан хаяг болох С тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.12-ны өдрийн 184/ШЗ2024/01584 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* овогт *******ын Лхамсүрэн /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Т ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, -д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА