| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03542/И |
| Дугаар | 182/ШШ2024/02706 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/02706
2024 06 11 182/ШШ2024/02706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б....йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч......д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Но
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч З.Жамд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.Ж миний бие нь 2007 онд З.Жамтэй танилцаж. 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.И, Ж.И нар төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 4 дүгээр сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 охин маань эх миний асрамжид амьдарч өсөж байна.
Би 2019 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, 2020 онд дундаасаа хүүтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь эцэг хүнийхээ хувьд хүүхдүүдээ тусалж дэмжээд яваасай гэж хүсэж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Жын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Л.Жтай 2007 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2017 оноос тус тусдаа амьдрах болсон.
Эцэг хүний хувьд хоёр охиноо өнөөдрийг хүртэл эд материалын хувьд байнга тусалж, харж хандаж ирсэн. Цаашид ч хоёр охиныхоо төлөө хэрэгцээтэй бүхий л тусламжийг өгч, эцэг хүний үүргээ гүйцэтгэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Л.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/
3.2 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/
3.3 Ж.Ихэрцэцэг, Ж.Ижилцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5-6/
3.4 Л.Жын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-7/
3.5 Насан-Урт эмнэлгийн тодорхойлолт /хх-8-9/
3.6 Сургуулийн тодорхойлолт /хх-10-11/
3.7 Итгэмжлэл /хх-12-13/
3.8 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-15-16 /зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч З.Жамд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ... зан харилцааны таарамжгүй байдлаас болж бидний салах эх үүсвэр бий болсон. Бид 2018 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид өсөж торнисон. З.Жам нь эцэг хүнийхээ хувьд хүүхдүүдээ тусалж дэмжээд яваасай гэж хүсэж байна гэж тайлбарлаж байна.
6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, .Эцэг хүний хувьд хоёр охиноо өнөөдрийг хүртэл эд материалын хувьд байнга тусалж, харж хандаж ирсэн. Цаашид ч хоёр охиныхоо төлөө хэрэгцээтэй бүхий л тусламжийг өгч, эцэг хүний үүргээ гүйцэтгэх болно. гэх агуулгаар тайлбар гаргажээ.
7.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
З.Жам, Л.Ж нар нь 2007 онд танилцаж, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Боржигин овогт Жамъянсүрэнгийн Ижилцэцэг, Боржигин овогт Жамъянсүрэнгийн Ихэрцэцэг нар төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, үнэнч байх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул шүүхээс тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
8. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлийн гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаангүй, өсөж дассан орчныг солих нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эсэх, эхийн хайр халамж зэргийг харгалзан үзээд охин Ж.И, Ж.И нарыг эх Л.Жын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг З.Жамд энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Л.Ж нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.
9. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч З.Жам нь дээрх хуулийн дурдсан заалтын дагуу охин Ж.И, Ж.И нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр охин Ж.И, Ж.И нарт тэтгэлэг тогтоож, эцэг З.Жамгээр сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч З.Жамгээс хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 189,363 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасантай нийцнэ. шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт З.... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин ....лдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Жамъянсүрэнгийн Ижилцэцэг /РД:УК09302861/, Боржигин овогт Жамъянсүрэнгийн Ихэрцэцэг /РД:УК09302882/ нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг З.Жамгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Жамгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Жд олгож, хариуцагч З.Жамгээс хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 189,363 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Л.Ж, хариуцагч З.Жам нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ