Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын *******

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: ******* ******* ******* болон ******* ******* ******* ХХК нарын хоорондын өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 2023 оны дугаар сарын -ны өдөр, 2023 оны дугаар сарын -ний өдрийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, , дүгээр байр, 4 тоот 113. м.кв 3 өрөө орон сууц, мөн байрны зоорины давхрын а тоот м.кв автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Л.*******ийн нэр дээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Нэхэмжлэгч Л.******* нь Баянзүрх дүүргийн -р хорооны орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууц, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоолыг худалдан авахаар гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-тай 20 оны 0 дугаар сарын -ны өдрийн №0 дугаар, 2021 оны дүгээр сарын -ны өдрийн №21 дугаар д хийх гэрээ-г тус тус байгуулж, гэрээгээр тохиролцсон орон сууц болон автомашины зогсоолын үнийг тус тус бүрэн төлж барагдуулсан байна.

2.2. Үүний дараа нэхэмжлэгч нь түүнийг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3/ШШ2023/2 дугаар захирамжийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны дугаар сарын -ны өдөр, 2023 оны дугаар сарын -ны өдрүүдэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийг гаргасан ба тус хэлтсийн улсын бүртгэгч Ж.аас 2023 оны дугаар сарын -ны өдөр, 2023 оны дугаар сарын -ний өдрүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээ авах үл хөдлөх эд д үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

3. Процессын түүхийн талаар:

Нэхэмжлэгчээс дээрх байдлаар түүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэгчийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн, 2023 оны дугаар сарын -ны өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны дугаар сарын 23-ны өдрийн 5/ дугаар албан бичгээр нэхэмжлэгчид ... таны гаргасан мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн, нэхэмжлэгч 2023 оны дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

4.1. ******* ******* ******* ХХК-тай 20 оны 0 дугаар сарын -ны өдөр д хийх 0 тоот гэрээг, мөн 2021 оны дүгээр сарын -ны өдөр д хийх 21 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны дүгээр байрны 11 давхрын 4 тоот 113.5 м.кв 3 өрөө орон сууцыг 34,40,000 төгрөг, мөн байрны зоорины давхрын тоот м.кв авто машины зогсоолын төлбөрт 40,000,000 төгрөгийн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон ба гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн ч гүйцэтгэгч компани үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, орон сууцны дүгээр байрыг өөрийн авсан зээлийн барьцаанд ******* ******* ******* ХХК-д барьцаалсан болохыг надад хэлсэн;

4.2. ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, , дүгээр байр, 11 давхар А блок 4 тоот 113. м.кв 3 өрөө орон сууц, мөн байрны В-2 зоорины давхрын А тоот м.кв гараашны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/ШШ2023/2 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

4.3. Өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон холбогдох баримтуудыг бүрдүүлэн ийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар мэдүүлэг гаргахад 3 өрөө орон сууцыг 2023 оны дугаар сарын -ны өдөр, гараашийг 2023 оны 8 дугаар сарын -ний өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдсэн ба хариуцагч нь Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* ******* *******наас барьцаа өс хэсэгчлэн лсөн албан бичгийг авч, холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй;

4.4. Миний нэр дээр үл хөдлөх эд (орон сууц болон гарааш)-үүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар ******* ******* *******ны барьцааны эрх хөндөгдөхгүй, барьцааны эрхийн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хэрэв зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзвэл уг барьцаа өр үүргийн гүйцэтгэлээ хангуулах бүрэн боломжтой, энэхүү асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20 оны дугаар сарын -ны өдрийн тоот тогтоол гарсан;

4.5. Хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас миний үл хөдлөх эд ө *******, санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах, уг орон сууцаар өөрийн болон гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлд баталгаа, батлан даалт гаргах, бусдад орон сууцаа хөлслүүлэх, түрээслэх зэрэг үл хөдлөх эд ө эдийн засгийн эргэлтэд оруулах эрх, хууль ёсны ашиг хохирсон гэх агуулгаар маргаж байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгч Л.*******ийг өмчлөгчөөр тогтоосонтой бол маргаагүй. Бүртгэхийг татгалзсан нэг үндэслэл байгаа. Өнөөдөр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ******* ******* *******ны эрх ашиг, барьцааны эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна гэсэн 28 оны дугаар тоот тогтоолын 10.7 дугаар хэсэгт заасныг үндэслэж бүртгэхээс татгалзсан асуудал байгаа. Яг ийм маргаан өмнө шүүхээр эцэслэгдээд шийдвэрлэгдээд явж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газрын бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хууль бус болохыг тогтоож бүртгэхийг даалгах гэсэн шаардлага байгаа. Татгалзсан үндэслэл нь хууль бус гэж үзэж байгаа.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг авч үзэх юм бол Улсын бүртгэлийн газар холбогдох нотлох баримт дээр эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн бүртгэл хийгдэх энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа ******* ******* *******анд мэдэгдэх үүрэгтэй. Энэ үндэслэлээс өөр татгалзах үндэслэл байхгүй.

Хуульд заасан үндэслэлээс бусад зүйлээр татгалзах үндэслэл байхгүй. Хариуцагч байгууллагын зүгээс болон гуравдагч этгээд ******* ******* *******ны шүүхэд гаргаж өгсөн тайлбартай танилцсан. Мөн л 28 оны дугаар тогтоолын 10.7 дугаар хэсгийг үндэслэж ******* ******* *******ны эрх ашиг хөндөгдөж байна гэсэн тайлбар гаргасан байна.

Миний бие 2023 оны дүгээр сараас энэ маргаан бүхий Засгийн газрын тогтоолын 10.7 дугаар заалт Монгол улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэний өмчлөх эрхэд халдсан хуулийн зохицуулалт байна гэж Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан.

Үүний дагуу Монгол улсын Их хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн дото хэргийн яам тогтоолын үндэслэх хэсгийг судлаад энэ оны 0 дүгээр сард тогтоолын 10.7 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэ маргааны асуудал өмнө 20 оны дугаар сарын 0-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгээр тогтоол тухайн үед Үл хөдлөх , барьцааны тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх заалт, Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь заалт нь заавал барьцаалагчийн зөвшөөрлийг авч үл хөдлөх бүртгэж байгаа нь өмчлөгчийн эр бүртгэх, өмчлөх, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж энэ мэдээллийг Үндсэн хуулийн цэц хүлээн аваад их суудлын хуралдаанаар хэлэлцэж маргаан бүхий хуулийн зохицуулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ хүчингүй болсон хуулийн зохицуулалтын дараа 28 оны 10 дугаар сард энэ маргаан бүхий дугаар тоот тогтоол батлагдсан. Энэ тогтоолын 10.7 дахь заалт бол Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болсон хуулийн агуулгыг дахин сэргээсэн шинжтэй буюу гэрээний нэг талд давуу байдал олгосон зохицуулалт байгаа юм.

Гэрээний нэг тал буюу барьцаалагч, барьцаалуулагч нарын хооронд барьцаалагчдад давуу байдал олгон барьцаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэнэ гэж байгаа нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ үндэслэлээр Засгийн газар хуралдаад маргаан бүхий тогтоолын заалтыг хүчингүй болгосон байгаа.

Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн зохицуулалт нь маш торхой байгаа. Өнөөдөр гуравдагч этгээдийн эрх ашиг хэрхэн яаж зөрчигдөж байгааг труулмаар байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалт нь барьцааны зүйлийг бусдад шилжүүлэхдээ тогтоосон журмыг зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэсэн. Үүнээс авч үзэх юм бол ******* ******* *******ны эрх ашиг хөндөгдөхгүй. Энэ бол нэмэгдээд барьцаалбар хийгээд явагддаг. Барьцааны зүйлийн өмчлөгч хэд болж өөрчлөгдсөн эсэхээс үл хамаараад барьцаалагчийн эрх ашиг хөндөгдөхгүй. Үндсэн зээлийн гэрээний дагуу барьцааны эрх нь дагаж явдаг. Энэ маргаан бүхий орон сууц бол ******* ******* *******ийн нэр дээр бөгөөд бүхэлдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. ******* ******* *******ээс иргэн Л.*******ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаар барьцааны зүйл устаж үгүй болох барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл байхгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээд шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хэрхэн яаж улсын бүртгэл хөтлөх, мэдүүлэг гаргах, бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэр он, сар, өдрийг тусгаж бүртгэх асуудал байгаа. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхээс татгалзах үндэслэлийн хавсралт хэсэгт холбогдох баримтууд гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаагүй. ******* ******* *******наас зөвшөөрөл авч ирж мэдүүлэгтэй хавсарга гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ татгалзсан үндэслэл нь хууль бус гэж л маргаж байгаа. Орон сууцны өмчлөгч хэд солигдсон ч *******ны эрх ашиг нь зөрчигдөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд орон сууцны төлбөрийг бүгдийн төлсөн. Гэтэл цааш нь санхүү эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй 4-5 жилийн хугацаа өнгөрлөө. Тиймээс шүүхийн зүгээс болон хариуцагч тал бидэнд нэг зөв шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна гэв.

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Улаанбаатар, Баянзүрх дүүрэг дугаар хороо 1 гудамж, тоот 45 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг Хуулийн этгээд ******* ******* ******* ХХК //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ийн 20 оны дугаар сарын -ний өдөр гаргасан мэдүүлэг, бүртгүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, НХТЕТГ-ын албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, барилга байгууламжтай холбоотой нотлох баримтууд, эд хөрөнгийн план зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм зэргийг үндэслэн 20 оны дугаар сарын -ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220443 дугаарт бүртгэсэн байна.

2. Улаанбаатар, Баянзүрх дүүрэг дугаар хороо 1 гудамж, тоот 85 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүртгүүлэх Хуулийн этгээд ******* ******* ******* ХХК //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.ын 28 оны 10 дугаар сарын -ны өдрийн мэдүүлэг, хуулийн этгээдийн албан бичиг, итгэмжлэл, хурлын шийдвэр, - ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хурлын тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, газрын кадастрын зураг, барилга байгууламжтай холбоотой нотлох баримтууд, эд хөрөнгийн план зураг, фото зураг зэргийг үндэслэн 85 хувийн гүйцэтгэлтэйгээр 28 оны 10 дугаар сарын -ны өдөр бүртгүүлсэн байна.

3. 20 оны дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, ******* ******* *******ны барьцаа бүртгүүлэх тухай албан бичиг, 20 оны дугаар сарын 13-ны өдрийн 2023 тоот нотариатчийн гэрчилсэн тус *******тай байгуулсан зб/-21, 28 оны дугаар сарын 2-ний өдрийн зг/-5 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байна.

4. 20 оны 0 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 2-ний өдрийн мэдүүлэг, лавлагаа хүссэн албан бичгээр тус тус лавлагаа олгосон.

5. Улаанбаатар Баянзүрх дүүрэг дугаар хороо 1 гудамж, тоот 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүртгүүлэх Хуулийн этгээд ******* ******* ******* ХХК //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн С.гийн 2020 оны 04 дүгээр сарын -ны өдрийн мэдүүлэг, хуулийн этгээдийн албан бичиг, ******* ******* *******ны гүйцэтгэл нэмэгдүүлж гэрчилгээг шинэчлэн гаргуулах ба барьцаанаас лөх эрх үүсэхгүй тухай албан бичиг, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, хурлын шийдвэр, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт фото зураг зэргийг үндэслэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2020 оны 04 дүгээр сарын -ны өдөр бүртгүүлсэн байна.

. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэг, ******* ******* *******ны барьцаа шинэчлэн бүртгүүлэх тухай албан бичиг, 2 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн зг/-, 20 оны дүгээр сарын 31-ний өдрийн зг/-02, 20 оны дугаар сарын 21-ний өдрийн зг/-05, 20 оны 0 дугаар сарын -ны өдрийн зг/-0 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зб/-21-1 тоот барьцааны нэмэлт гэрээ тус тус бүртгүүлсэн байна.

Дээрх эд нь Эд өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтөлсөн журмын 2.1.8.Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж, 10.7.Үл хөдлөх эд өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэж заасан.

Иргэн Л.*******ийн өмчлөлд Баянзүрх дүүрэг дугаар хороо 1 гудамж, дүгээр байрны 4 тоот орон сууц, зоорины давхрын В-2 авто зогсоолыг бүртгэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв битой заавал биелүүлэх шинжтэй байх мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах хэсэгт нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу мөн хуулийн дүгээр зүйлийн .4.1-т улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтан нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т барьцааны эрх дуусгавар болохгүй гэж, Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.8-д эрхийг улсыг бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хийсэн хэлцэл хийхэд бүртгэгдсэн эсэх урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1.5-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна гэв.

7. Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд иргэн упп,*******,,,,,,,,,,,,4,,а,,,,21упп,*******,,,,,,,,,,,,4,,а,,,,21упп,*******,,,,,,,,,,,,4,,а,,,,21*******ын *******ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Манай компани иргэн Л.*******тэй 20 оны 0 дугаар сарын -ны өдөр 0 тоот д хийх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ы дүгээр байрны 11 давхрын 4 тоот, 113,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, давхрын тоот м.кв талбай бүхий гараашийг 404,40,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дараа нь дахин давхрын А тоот м.кв талбай бүхий гараашийг нэмж худалдан авч, төлбөрийг 100% төлж барагдуулсан. Захиалагч Л.******* нь төлбөрөө 20/0/-2020/10/ хүртэлх хугацаанд хувааж хэсэгчлэн төлж барагдуулсан. Манай компани байрыг 2020 оны сарын -ны өдөр байраа байнгын ашиглалтад хүлээлгэн өгч, захиалагчдаа оруулсан. Нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компанитай төлбөр тооцооны үлдэгдэлгүй бөгөөд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/ШШ2023/2 дугаартай шийдвэрээр Л.*******ийг байр 4 тоот орон сууц болон --А тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоосон.

Тухайн үед манайх санхүүжилтээ шийдвэрлэхийн тулд ******* ******* *******наас авсан зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн дугаар хороо, хороолол 1, Нийслэл , тоот барилга гэсэн хаягтай, улсын бүртгэлийн барьцааны гэрээгээр барьцаалсан юм. ашиглалтад орсны дараа айлуудыг хэсэгчлэн лөөд явж байснаа 2020 оноос хойш ******* манай 2-ын дунд үл ойлголцол үүссэн. Барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлэх, барьцаа нүүдийг нэмж шаардах, хүүгээс хүү давхар бох зэргээр шударга бусаар хандаж, өөртөө хэт давуу байдлыг бий болгосон тул бид 2021 оны дугаар сард дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэсэн. Энэхүү хэрэг нь 2023 оны 0 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар хянагдаж, *******ны талаас гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүх буюу дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаагдаж, хуваарилагдсан төлөвтэй байна.

Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлд дурдсанаас харахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар шаарджээ. Энэ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг шаардаж бүртгэхээс татгалзсан нь хууль бус юм. Учир нь:

- Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 3 дахь заалтад: хөдлөх, үл хөдлөх шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан.

- Үндсэн хуулийн цэцийн 20 оны дугаар сарын 0-ний өдрийн 11 дүгээр тогтоол, 20 оны дугаар сарын -ны өдрийн дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2-т заасан ...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр... гэсэн заалтыг хүчингүй болгосон.

- Засгийн газрын 28 оны дугаар сарын -ны өдрийн дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 10.7 дахь заалт үл хөдлөх эд өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч хувийн хэрэгт хавсаргана гэсэн заалтыг Засгийн газрын 2023 оны дүгээр сарын -ны өдрийн 358 тоот тогтоолоор хүчингүй болгосон.

Ийм учраас хариуцагчийн татгалзлын хууль эрх зүйн үндэслэл нэгэнт хүчингүй болсон учраас хариуцагч нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгох нь зүйтэй юм гэжээ.

7.1. Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байгаа. Иймд гуравдагчийг оролцуулалгүйгээр хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн энэ үүсээд байгаа маргаан нь ******* ******* ******* болох ******* ******* *******-ийн хооронд үүсээд байгаа зээлийн маргаанаас улбаатай. ******* ******* *******-ийн тус шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд иргэн Л.*******ийн хувьд бол байрны төлбөрөө 100 хувь төлсөн гэдэг нь харагдаж байгаа.

Гэсэн хэдий ч ******* ******* ******* болон ******* ******* ******* хоёрын хоорондын зээлд ******* ******* ******* нь иргэн Л.*******ийн төлсөн төлбөрийг ******* ******* *******анд төлөөгүй асуудал үүсээд байгаа юм. Ийм учраас ******* ******* ******* барьцаа хөрөнгийг лж өгөх боломжгүй байгаад байна.

Мөн барьцаа хөрөнгийг лөх асуудал нь Иргэний хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны шүүхийн харьяаллын бус Иргэний эрх зүйн асуудал байгаа юм. Улсын бүртгэлийн газар иргэн Л.******* гэх иргэний мэдүүлгийг хүлээн авч өмчлөгчөөр бүртгээгүй нь үндэслэлтэй буюу тухайн захиргааны акт эрх зүйн зөрчилгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Труулбал Монгол улсын Засгийн газрын 28 оны дугаар тогтоолыг нэхэмжлэгч болон хариуцагч дурдаад байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын тухайн заалтад заасны дагуу үүрэг ногдуулсан өөр хэлцэл байна уу гэдгийг заавал шалгаж үзнэ гэж байгаа.

******* ******* *******наас зээл авахдаа ******* ******* ******* нь олон зүйл барьцаалсан байгаа. Үүнд иргэн Л.*******ийн амьдарч байгаа барилгыг блокоор нь бүхэлд нь барьцаалсан байгаа. Ийм учраас бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

******* ******* ******* болон ******* ******* ******* хоёрын хооронд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд оог хүртэл маргаан үүсээд явж байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэгдээд бол гарсан байсан гэсэн хэдий ч гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу процесс алдаа гарсан гэж үзээд давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан байгаа.

Тиймээс ******* ******* ******* болон ******* ******* ******* хоёрын хооронд үүссэн маргаан дуусаагүй тул барьцаа хөрөнгийг буцаах бол боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалд нэмж нотлох баримт бол гаргаж өгсөн байсантай танилцлаа. Монгол улсын Засгийн газрын 28 оны дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 10.7 дугаар хэсгийг хүчингүй болгосон гэж зүйлийг гаргаж өгсөн байна.

Энэ захиргааны акт нь хүчингүй болсон тогтоолоос өмнө гарсан гэдэг нь харагдаж байна. ******* ******* *******ны барьцаа нөөс лж өгч байгаа болон өмчлөх эрхийг зөвшөөрч байгаа нь иргэний эрх зүйн асуудал байгаа юм. Өөр тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарсан гуравдагч этгээдийн барьцааны эрхийг хамгаалж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн ******* ******* ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан ба, ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр ...нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байгаа, байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана гэж заасантай нийцэж байх тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 2023 оны дугаар сарын -ны, 2023 оны дугаар сарын -ний өдрийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, -р хороо, , дүгээр байрны 4 тоот 113, м.кв 3 өрөө орон сууц, мөн байрны В-2 зоорины давхрын а тоот м.кв гараашны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Л.*******ийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Миний бие 3 өрөө орон сууц болон гараашны үнийг бүрэн төлсөн ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өмчлөгчөөр тогтоосон, гэтэл хариуцагчаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 10.7-д заасныг үндэслэн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус ******* ******* ******* ХХК-иас барьцаа өс хэсэгчлэн лсөн албан бичгийг авч ирж мэдүүлгээ дахин гарга гэж байгаа нь үндэслэлгүй, миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар ******* ******* ******* ХХК-ийн барьцааны эрх хөндөгдөхгүй, барьцааны эрхийн бүртгэлд өөрчлөлт орохгүй, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзвэл ******* уг барьцаа өр үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжтой байхад миний үл хөдлөх ө *******, санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах, өөрийн болон гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлд баталгаа, батлан даалт гаргах, бусад хөлслүүлэх, түрээслэх зэрэг хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарладаг.

Харин хариуцагчаас ... дүгээр байрны 4 тоот орон сууц, зоорины давхрын тоот автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэх үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн буюу *******ны зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй нь журмын зохицуулалтад нийцээгүй гэх агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.

3.2. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууцыг 34,40,000 төгрөгөөр, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоолыг 40,000,000 төгрөгөөр тус захиалж, орон сууц болон автомашины зогсоолын үнийг тус тус бүрэн төлж барагдуулсан болох нь

-нэхэмжлэгчийн ******* Гранд Групп ХХК-тай байгуулсан 20 оны 0 дугаар сарын -ны өдрийн №0 дугаар, 2021 оны дүгээр сарын -ны өдрийн №21 дугаар д хийх гэрээ-гээр /1 дэх хавтаст хэргийн 0-, -21 дэх тал/;

-төлбөрийн тооцоо нийлсэн актууд, ******* Гранд Групп ХХК-ийн 2021 оны дүгээр сарын 11-ний өдрийн Ба-21/ төлбөрийн тооцоогүй тухай торхойлолт болон бэлэн мөнгөний орлогын баримтаар /1 дэх хавтаст хэргийн 1-, 23, 25 дахь тал/ зэрэг нотлох баримт;

Улмаар орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууц, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ******* Гранд Групп ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болсон нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3/ШШ2023/2 дугаар захирамжаар /1 дэх хавтаст хэргийн ... дахь тал/ тус тус тогтоогдож байна.

3.3. Нэхэмжлэгчээс орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууцны болон мөн орон сууцны давхарт . м.кв автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийг /1 дэх хавтаст хэргийн 2, 31 дэх тал/ 2023 оны дугаар сарын -ны өдөр, 2023 оны дугаар сарын -ны өдрүүдэд тус тус гаргасан байна.

3.4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2023 оны дугаар сарын -ны, 2023 оны дугаар сарын -ний өдрүүдэд нэхэмжлэгчийг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлд /1 дэх хавтаст хэргийн 30, 32 дахь тал/ татгалзсан шалтгааныг Үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй гэж, "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1.8-д эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах, 10.7-д Үл хөдлөх эд өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэж заасныг үндэслэсэн байна.

3.5. ******* Гранд Групп ХХК нь Баянзүрх дүүргийн -р хороо, 1 гудамж, тоот хаягт байршилтай 5771.0 м.кв талбайтай, орон сууцны барилгыг 45 хувийн гүйцэтгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй байхад нь тус тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, улмаар 100 хувийн гүйцэтгэлтэй мөн барилгыг 2020 оны 04 дүгээр сарын -ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220443 дугаарт бүртгэж Үл хөдлөх эд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал / Улсын бүртгэлийн газраас ******* Гранд Групп ХХК-д олгожээ.

3.. ******* Гранд Групп ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220443 дугаар бүхий Баянзүрх дүүргийн -р хороо, 1 гудамж, тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх ө бүхэлд нь ******* ******* *******наас авсан зээлийн гэрээнд барьцаалуулсан, ******* ******* Гранд Групп ХХК-тай байгуулсан зээлийн болон зээлийн нэмэлт гэрээ, барьцааны гэрээг тус тус Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба энэ асуудлаар хэргийн оролцогчдоос маргаагүй болно.

4. Хариуцагчийн үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээд болох ******* ******* *******ны зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй гэх татгалзлын тухайд:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 28 оны дугаар сарын -ны өдрийн дугаар тогтоолоор баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1.8-д эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах гэж заасан байна.

Хариуцагчаас татгалзалдаа мөн журмын 10.7.Үл хөдлөх эд өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэх заалтыг үндэслэл болгосон боловч журмын уг заалтыг Засгийн газрын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн 358 дугаар тогтоолоор[1] хүчингүй болсонд тооцсон байна.

Цаг хугацааны хувьд Засгийн газрын 358 дугаар тогтоол нь хариуцагчийн 2023 оны дугаар сарын -ны, 2023 оны дугаар сарын -ний өдрийн татгалзсан шийдвэрийн дараа / сар хоног/ гарсан байгаа хэдий ч шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагчийн татгалзлаа үндэслэсэн журмын заалт нь дээрх байдлаар хүчингүй болсон өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийг ******* ******* *******ны бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгээгүй шалтгаан нь үүгээр арилсан байна.

Иймээс хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзлээ.

5. Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд;

Нэхэмжлэгч Л.*******ийг Баянзүрх дүүргийн -р хорооны орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууц, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба энэ асуудлаар хэргийн оролцогчдоос маргаагүй дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас миний үл хөдлөх эд шударгаар олж авах, өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон эрх, улмаар үл хөдлөх ө *******, санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах, өөрийн болон гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлд баталгаа, батлан даалт гаргах, бусад хөлслүүлэх, түрээслэх зэрэг хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан үндэслэлтэй байна. Үүнд:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1.эд өмчлөх эрхийн гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн -р хорооны орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууц, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоол-ыг тус тус улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрх үүсэхээр байна.

Улмаар нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх олж авснаар Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр тэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д .. үл хөдлөх эд , ... барьцааны зүйл байна гэж, 4.5-д Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох... гэж тус тус зааснаар 113.5 м.кв 3 өрөө орон сууц, м.кв автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд ө өөрийн үзэмжээр тэй эзэмшиж, ашиглан, үл хөдлөх эд ө бусдад барьцаалах, түрээслэх зэргээр эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

Өмнөх хэсэгт дүгнэснээр хариуцагч улсын бүртгэгчийн татгалзал хууль бус болох нь тогтоогдсон, иймээс хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас Монгол Улсын Үндсэн Арван зургаадугаар зүйлийн 3-д үл хөдлөх шударгаар олж авах, эзэмших, өмчлөх,... гэж заасан нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний хувьд баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх , өмчлөлийн үл хөдлөх эд ө барьцаалах, түрээслэх замаар тэй эзэмшиж, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж заасныг баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.ын нэхэмжлэгч Л.*******ийг Баянзүрх дүүргийн -р хорооны орон сууцны барилгын дүгээр байрны 11 давхарт 113.5 м.кв 3 өрөө орон сууц, мөн орон сууцны давхарт м.кв автомашины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.*******ийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ******* ******* *******анд хууль болон гэрээгээр олгогдсон тэргүүн ээлжид барьцааны зүйлээр шаардлагаа хангуулах эрхийг зөрчихгүйгээр үл хөдлөх эд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх учрыг, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнээр гуравдагч этгээд ******* ******* *******ны барьцааны эрх хөндөгдөхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3.4, 10.3. дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн, 2023 оны дугаар сарын -ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг тус тус хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, -р хороо, , дүгээр байрны 4 тоот 113, м.кв 3 өрөө орон сууц, мөн байрны зоорины давхрын а тоот м.кв автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Л.*******ийн /РД:ЕП503/ нэр дээр бүртгэж, Үл хөдлөх эд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=200&showType=1