| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00476/И |
| Дугаар | 131/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2024/00468
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, 131-15 тоотод оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох гар утасны үнэ 200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Б.******* Баруун бүсийн худалдааны төв-д гар утас, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т.******* гэх хүнд S7 маркийн гар утсыг 250,000 төгрөгөөр худалдсан. Түүнээс 50,000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдэгдэл 200,000 төгрөгийг сар болгоны цалингаасаа төлнө гэж тохирсон.
Гэтэл Т.******* нь гар утсыг алга болгосон, үнийг өгч чадахгүй гэсэн. Тухайн гар утсыг авснаас хойш 2 жил болсон. Иймд Д.*******ээс гар утасны үнэ 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Миний бие S7 маркийн гар утсыг охиндоо авч өгсөн. Манай охин утас сонсогдохгүй байна гэж хэлэхээр нь авсан хүндээ буцааж өгөх гэсэн чинь чанга яригч нь болохгүй байна, түүнийг нь солиул гэхээр нь солиулаад барьсан чинь бас ажиллахгүй байсан.
Тэгэхээр нь гар утсыг буцааж өгөх гэсэн чинь охин чинь унагаасан буцааж авахгүй эсвэл дэлгэцийг сольж өг гэсэн. Тухайн утасны дэлгэц үнэтэй байсан учир сольж өгөөгүй.
Тухайн хүн утас зарахдаа эвдэрхий утас өгсөн тул уг мөнгийг төлөх надад харамсалтай байна. Би тухайн утсыг авснаараа хохирсон. Урьдчилгаа болгож 50,000 төгрөгийг өгсөн. Манай охин уг утсыг бариагүй. Иймд миний бие уг мөнгийг төлж чадахгүй тул хүүхэд утсыг эвдсэн гэж хэлсэн.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 50,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 150,000 төгрөгийг төлөх хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна.
4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гар утасны үнэ 150,000 төгрөгийг төлнө. Бид эвлэрсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.******* холбогдох 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 50,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.******* нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 150,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******од төлөхөөр эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 5,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.******* холбогдох 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 50,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.******* нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 150,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******од төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 5,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ