| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00450/И |
| Дугаар | 131/ШШ2024/00469 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2024/00469
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ******* оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр архивын лавлагаа
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 10 дугаар проткол
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хуралд тавих 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1985 онд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдээс зохион явуулсан ажлын тухай илтгэл
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр Ажилд томилох тушаал
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 967 дугаартай лавлагаа,
- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/2465 дугаар лавлагаа
-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Ц.******* нь 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар " ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.
2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр архивын лавлагаанд:
- Цэрэнпилийн ******* нь ******* сумын ******* нэгдлийн 3,4,-р бригадад, 5,7,9 хэсэгт 1978-1981, 1984-1992 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1978-1981, 1984-1991 онуудад дараах цалин, 1980,1986, 1987 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1992 онуудад мэдээлэл гараагүй,
- 1978 оны 7-9, 1979 оны 10-12, 1980 оны 6-8,10,12, 1981 оны 6, 1984 оны 1-12, 1985 оны 1-8, 10,12, 1986 оны 2-3,5-12, 1987 оны 1-12, 1988 оны 1-6,8-11, 1989 оны 1-6, 1990 оны 1-4, 6-8, 12, 1991 оны 4-8 саруудад цалин хөлс авч байсан. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№22-01-435-29-30, Х№22-01-513-92, Х№22-01-532-01 нэгжид хадгалагдаж байгаа
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 10 дугаар протколын 4-р бригадын цэгийн эрүүлжсэн малын суурь дээрээс бичигдсэн Ц.Урнасангийн I эр бярууг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ.
- Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хуралд тавих 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1985 онд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдээс зохион явуулсан ажлын тухай илтгэлд 1985 онд хүндэтгэх шалтгаангүйгээр хөдөлмөр өдрийн доод хэмжээ биелүүлээгүй Ц.******* нарын 20 хүнд албан журам оногдуулахаар шийдвэрлэв гэжээ.
Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр Ажилд томилох тушаал тушаах нь: 2 *******г гэж тэмдэглэгджээ. г
2.2. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 967 дугаар лавлагаанд Цэрэнпилийн ******* БХЯ-ны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Баянхонгор аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 425294 дугаарын батлахтай халагдсан -ыг тодорхойлжээ.
2.3. Хүн амын тооллогын лавлагаа:
- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/2465 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн *******суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч Цэрэнпэлийн ******* 24 настай, эхнэр Баатарын Уранчимэг 23 настай, охин *******гийн Ундармаа 0 настай, охиин *******гийн Хонгорзул 0 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.
2.4 Сургуулийн тодорхойлолт
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтод Тус сургуульд Цэрэнпил овогтой ******* ВТ6407211 регистрийн дугаартай, 1973 онд суралцаж байсан нь үнэн болно гэж тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд барилгын цэргийн 023 дугаар ангид алба хаасан, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж, зохих цалин хөлс авсан үйл баримт тус тус тогтоогдсон болно.
1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллах хугацаанд хүсэлт гаргагч Ц.*******гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******гийн 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Ц.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн Цэрэнпилийн *******г 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаартус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ