| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00452/И |
| Дугаар | 131/ШШ2024/00472 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00472
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, ******* хороолол, ******* хороолол, ******* тоотод оршин суух,******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, *******, *******, ******* оршин суух, овгийн холбогдох бараа материалын үнэ 18,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: А. бид хоёр 10 жилийн сургуулийг хамт төгссөн, бие биеэ сайн мэддэг ангийн андууд юм.
Тэгтэл А. нь манай Модерн Монголиа Марвелс ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 02 дугаар сарын 13-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд эхнэр Сүхээгийн Тэрбишээр гарын үсэг зуруулан 21,210,000 төгрөгийг нийт 10 төрлийн ханын обой удахгүй мөнгийг өгнө, шилжүүлнэ гэж хэлээд баримтыг нь аваад явсан.
Тухайн мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 18,210,0000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Миний бие И. нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2023 оны 01 сард иргэн И.Уранчимэгээс обой авсан бөгөөд тус материалын үнээс 18,210,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд дээрх үнийг төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч А. нь нэхэмжлэгч И. бараа материалын үнэ 18,210,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул И. нэхэмжлэлтэй А. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн үнийн дүн 18,210,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 124,500 төгрөгийг хариуцагч А.оос гаргуулж, улсын орлогоос 124,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И. олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А. нь бараа материалын үнэ 18,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч А.оос 124,500 төгрөгийг, улсын орлогоос 124,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ