| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00497/И |
| Дугаар | 131/ШШ2024/00474 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00474
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн *******,*******, *******, *******, ******* оршин байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ******* багт оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Зээл 1,577,991.05 төгрөг, хүү 611,130.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,332.28 төгрөг, нийт 2,261,453.85 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б. нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100523904 тоот худалдан авалтын зээлийн цахим эрх нээлгэн 1,890,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр, NOTE11 маркийн 864292063391443 сериал дугаартай гар утсыг лизингийн зээлээр авсан.
Зээл 1,577,991.05 төгрөг, хүү 611,130.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,332.28 төгрөг, нийт 2,261,453.85 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байна.
2. Хариу тайлбарын агуулга: Миний бие *******-ийн нэхэмжилж буй 2,261,453.85 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1,577,991.05 төгрөг, хүү 611,130.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,332.28 төгрөг, нийт 2,261,453.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн үнийн дүн 2,261,453.85 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 25,567 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж, улсын орлогоос 25,567 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1,577,991.05 төгрөг, хүү 611,130.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,332.28 төгрөг, нийт 2,261,453.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 25,567 төгрөгийг, улсын орлогоос 25,567 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ