| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0326/э |
| Дугаар | 00347 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 00347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Шүүгдэгч Х.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Х
Шүүгдэгч Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Ганболдыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Урд явж байсан пронтер маркийн машин гэнэт тооромзлохоор нь би мөргөх шахам тулж зогсоод хажууд нь очоод жолоо барьж байсан 50 орчим насны хүн байхаар нь та яаж яваад байгаа юм бэ? гэтэл тоормозоо шалгаж байна гэсэн. Тэгэхээр нь таны тоормоз шалгадаг зам чинь биш шүү дээ гэхэд машинаасаа бууж ирээд бид хоёр маргалдаж улмаар нэгийгээ заамдалцаж авсан. Тэр үед хамт явж байсан Чинзориг, мөн нөгөө залуутай хамт явж байсан хүмүүс бууж ирээд бид хоёрыг салгах үед нөгөө залуу миний нүүрэн тус газар 3 удаа цохисон. Би шүүх хуралд суухгүй, надад ямар ч гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/
-Гэрч М.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нөгөө залуу машинаасаа бууж ирээд Г ах тэр хоёр нэг нэгийгээ заамдалцаж авсан. Тэр үед хамт явсан хүмүүс нь бууж ирээд нөгөө хоёрыг салгах гэтэл нөгөө ах Г нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 11 ху/
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 806 дугаартай дүгнэлт Ч.Г-ын биед зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт үүсчээ. Зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 13 хуудас/,
-Х.Х-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 19-20 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Ч.Г бид хоёрыг салгах үед нөгөө залуу миний нүүрэн тус газар 3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/ хохирогчийн биед зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд үүссэнийг тогтоосон 806 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ч.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.