Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00543

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* байрны ******* оршин байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн ******* ******* ******* овгийн холбогдох

Тавилгын үнийн үлдэгдэл 11,220,000 төгрөг, алданги 7,610,000 төгрөг, нийт 18,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:******* нь Т.ай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22/5-1 дугаартай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу Баянхонгор аймаг, Баянхонгор сум ******* 1 дүгээр багт байрлалтай  буудалд төмөр хийц бүхий тавилга нийлүүлэх, хариуцагч 35,220,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Манай компани нь уг тавилгыг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүрэн дуусгаж, 2022 оны 08 дугаар сарын 24 өдөр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

2. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас******* нөгөө талаас хариуцагч Т. нар харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав.

2.1. Хариуцагч нь 11,220,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хасах,

2.2. Нэхэмжлэгч нь 2,283,000 төгрөгийг нэхэмжилсэн алданги 7,610,000 төгрөгөөс хасах

2.3. Хариуцагч нь 1,522,000 төгрөгт өөрийн МВ зочид буудлаар үйлчлүүлэх эрх өгөх, 3,805,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банк-ны 5114127853 тоот дансанд төлөх

2.4 Хэрэв дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч******* нь хариуцагч Т. холбогдох тавилгын үнийн үлдэгдэл 11,220,000 төгрөг, алданги 7,610,000 төгрөг, нийт 18,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 13,503,000 төгрөгөөс татгалзаж, алданги 7,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2,283,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,805,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, 1,522,000 төгрөгт өөрийн буудлаар үйлчлүүлэх эрх өгөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т. улсын тэмдэгтийн хураамжид 100,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дом арт дизайн ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* нь хариуцагч Т. холбогдох тавилгын үнийн үлдэгдэл 11,220,000 төгрөг, алданги 7,610,000 төгрөг, нийт 18,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 13,503,000 төгрөгөөс татгалзаж, алданги 7,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2,283,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,805,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, хариуцагч нь 1,522,000 төгрөгт өөрийн буудлаар үйлчлүүлэх эрхийг нэхэмжлэгчид өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дом арт дизайн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 100,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч Дом арт дизайн ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАТ