Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Т.А

Шүүгдэгч Ч.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ч.Т

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр   хохирогч Т.А-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Т-+ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хүнийг зүгээр байхад нь зодоогүй. Би А-г хашаанд  байгаа айлаас юм авахаар очсон хүн байхгүй байсан. Би А хандаж ... “би энэ айлаас юм авах гэсэн юм ..” гэсэн чинь надад ямар хамаатай юм бэ? пизда минь яв гэхээр нь танай энэ байшинд чинь хоёр удаа хулгай орсон юм уу? гэсэн чинь юу яриад солиороод байгаа юм бэ? гэхээр нь миний эд зүйлийг энэ хашаанд байгаа хүн хулгай ороод алга болсон гэж хэлээд өгөхгүй байна гэсэн чинь юу яриад солиороод байгаа юм бэ, ямар хулгай ордог юм гэж хэлээд манай эхнэрийг мөр хэсэг рүү нь түлхэхээр нь би А-г толгой руу нь цохисон. Нэхэмжилж байгаа 70.000 төгрөгийг төлнө  гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Т.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гарахыг шаардаж хашааны хаалга онгойлгох явцад миний толгой руу цохисон. Гавал ясны рентген зураг авахуулсан 30.000 төгрөг, эмийн зардал 10.000 төгрөг, бариа хийлгэсэн 30.000 төгрөг, нийт 70.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Гэрч Т.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Намайг түлхсэн чинь манай нөхөр уурлаад Артагийг барьж аваад толгой руу нь нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 858 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.А-н биед тархи доргилт, баруун шагайн үе, зүүн шанаа, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд цус хуралт  зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

-Ч.Т-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-05 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  хохирогч Т.А-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн...манай эхнэрийг А мөр хэсэг рүү нь түлхэхээр нь би А-г барьж авсан, надтай барьцалдаж авахаар нь толгой руу нь цохисон гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын  шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн надтай барьцалдаж авахаар нь толгой руу нь цохисон гэсэн мэдүүлэг болон хохирогч Т.А “...Би гарахыг шаардаж хашааны хаалга онгойлгох явцад миний толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.О мэдүүлэг /хх 23/, хохирогчийн биед тархи доргилт, баруун шагайн үе, зүүн шанаа, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 858 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Ч.Т үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гавал ясны рентген зураг авахуулсан 30.000 төгрөг, эмийн зардал 10.000 төгрөг, бариа хийлгэсэн 30.000 төгрөг нийт 70.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлнө гэж байх тул Ч.Т-с гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.