Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0947

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Н п г******* х******* прокурор Т.Эрдэнэт******* дүгнэлттэй, Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Би н П г******* зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Т.Эрдэнэт******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар тоот п дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Н п г******* х******* прокурор Т.Эрдэнэт******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Шүүх Н п г******* х******* прокурор Т.Эрдэнэт******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Н п г******* х******* прокурор Т.Эрдэнэт******* 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Авто т******* үндэсний төв Т******* ө******* ү******* г******* ******* т******* х******* улсын байцаагч Б.Т зөвшөөрснийг баталж, ******* дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН