| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03923/И |
| Дугаар | 102/ШШ2024/03053 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/03053
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/03053 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол* байр *тоотод оршин суух, * овогт *ын *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * байр*дугаар орц* давхар * тоотод оршин суух, * овогт *ийн*
Зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нэхэмжлэлийн шаардлага 80,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 55,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 378,975 төгрөг, *гоос 278,975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА