Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 0601

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Х.Ням-Эрдэнэ

шүүгдэгч нарын өмгөөлөгч : С.Энх-Эрдэнэ

хохирогч Х.У, О.Э

хохирогч Х.У  өмгөөлөгч : Ч.Б

шүүгдэгч: Н.Б, Т.А, У.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н Б, Х овогт Т А нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт У Д холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725011300  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н Б,  199  оны  3 дугаар сарын 31-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Зүүн баян цагааны   дугаар гудамжны   тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УП93033137

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Т А,199  оны  10 дугаар сарын 23-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой, гагнуурчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Баянцагааны   дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй , РД:УП94102356

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт У Д, 199  оны  7 дугаар сарын 14-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай  дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Баянцагааны   дугаар гудамжны   тоотод оршин суудаг , улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УП94071437

 

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Б нь Т.А бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч Х.У зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах,

          Т.А нь  Н.Б бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч Х.У зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах,

          У.Д нь  2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч О.Э  зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол  учруулах  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодьтой шинжлэн судлав.

           Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч У.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

           Хохирогч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хархираа нэртэй амралтын газарт анги хамт олноороо амарч байсан. Шөнө 12 цагаас 1 цагийн үед энэ хэрэг гарсан. Хүмүүс маргаад байсан би тэр маргаан болж байгаа газраас 5, 10 метрын зайтай байсан. Тухайн үед манай ангийхан муудалцаж байна гэж бодоод салгах гээд очиход 1 гар гарч ирээд нүүр рүү цохисон. Тухайн үед манай ангийнхан 15 орчим хүн байсан. Шүүгдэгч нартай хамт байсан хүмүүс бас 15 орчим хүмүүс байсан. Намайг салгах санаатай очоод боль гэхэд шүүгдэгч Т.А намайг цохисон. Тухайн үед шүүгдэгч Т.А бөгжтэй байсан юм билээ. Би духандаа 5 оёдол тавиулсан. Одоо соривоо арилгая гэж эмнэлгээр явахад хамгийн хямдаар сорив арилгахад 600.000 төгрөг болдог юм билээ. Тэгэхдээ миний сорив гүйцэд арилахгүй гэсэн. Сорив үлдэнэ гэсэн. Миний хамрыг эмчилнэ гэсэн. Тухайн үед би нүүрээ дараад унахад миний дээрээс шүүгдэгч Н.Б, Т.А нар 2 уулаа цохисон. Тухайн үед найз охидууд нь аваад явсан. Би босох чадваргүй байхад манай ангийн хүүхэд ирээд намайг аваад явсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч биеэ хянах чадвартай байсан. Би толгойны зураг авахуулсан. Оёдол тавиулсан. Эмийн сангаас авсан эмийн баримтыг шүүгдэгч нар өгсөн. Би хамрын хугарлаа янзлуулаагүй байгаа. Би эмчилгээний зардлаа шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Шүүгдэгч нар энэ хэргээс хойш надтай холбоо бариагүй. Би өөрийнхөө хохирлыг авах гэж шүүгдэгч нар руу залгадаг байсан. Сүүлдээ шүүгдэгч нар надад уурлаж, өгнө шдээ гэж загнадаг болсон. 370.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Шүүгдэгч нараас 2.994.655 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хамрын ясаа янзлуулахад гарах зардал 1.454.755 төгрөг болж байгаа. Үүнийг би эмчээр нь бичүүлж авсан. Гоо сайхны сорив алилгах эмчилгээ хамгийн хямдаар 600.000 төгрөг болж байгаа. Машины шатахууны мөнгө 115.000 төгрөг. Энэ зардал нь эмнэлэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт явсан шатахууны зардал байгаа. Сүүлд хийгдсэн эм, тосны зардал болох 12.900 төгрөг, өмгөөлөгч 800.000 төгрөг болж байгаа. Эдгээрийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэв.       

  Хохирогч О.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Бид нар 3 дугаар сарын 31-ний өдөр Харгираа гэдэг амралтын газарт очсон. Эдний ангийн охин манай ангийн охин 2 зодоон үүсгэсэн. Тэр 2-ыг салгаад байж байхад манай ангийн хүүхэд  ирээд хохирогч Х.У хар гэхээр нь очиход аймаар болсон байсан. Тэгээд шүүгдэгч У.Д намайг заамдаж аваад цохисон. Манай ангийн охин гүйж ирээд намайг салгасан. Би тархины гэмтлээ 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Одоо гомдол санал байхгүй гэв.

            Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 03-р сарын 31-ний өдөр 17-18 цагийн үед байх БЗД-ийн 20-р хороо гачууртаас урагшаа байдаг Харгиа амралтын газар найзуудтайгаа очсон юм. тэгээд бид нар нэг авдар пиво, 4 шил 0.75 летрын архи хувааж ууцгаасан. Тэгээд 00 цагийн үед байх гадна хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой маргалдсан. Тэгэхэд нь С, Х, Т, Б бид нар ирж салгасан. Тэгээд маргалдаж байхад нь энэ сүүлд нэрийг мэдсэн У гэх залуу бид нар луу орилоод дайраад байсан. Тэгэхэд нь Б бид 2 уг залуутай маргалдаж зодолдсон юм. Тэгэхдээ У гэх залуугийн нүүрлүү хэд хэдэн удаа Б бид 2 гараараа цохисон. Улмаар биднийг С ирж салгасан юм. Тэгээд дахин зодоон цохион болоогүй. У гэх залууг Б бид хоёроос өөр хүн цохиогүй. Тэгэхэд Э гэх эмэгтэйг хэн цохисныг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би байнга мөнгөн бөгж баруун гартаа зүүдэг юм. У тогтоосон гэмтлийг Б бид хоёр зодох үед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид У эмчилгээний зардлыг бүрэн төлнө, анх бид нар 150.000 төгрөг бэлнээр өгч уучлал гуйсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг үзэж хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү. Надад өөр санал хүсэлт байхгүй, нэмж ярих зүйл байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэжээ. /хх-н 69/

     Шүүгдэгч  Т.А  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр 17-18 цагийн үед байх БЗД-ийн 20-р хороо гачууртаас урагшаа байдаг Харгиа амралтын газар найзуудтайгаа очсон юм. тэгээд бид нар нэг авдар пиво, 4 шил 0.75 летрын архи хувааж ууцгаасан. Тэгээд 00 цагийн үед байх гадна хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой маргалдсан. Тэгэхэд нь С, Х, Т, Б бид нар очиж салгасан. Тэгээд маргалдаж байхад нь энэ сүүлд нэрийг мэдсэн У гэх залуу бид нар луу орилоод дайраад байсан. Тэгэхэд нь Б бид 2 уг залуутай маргалдаж зодолдсон юм. Тэгэхдээ У гэх залуугийн нүүрлүү хэд хэдэн удаа Б бид 2 гараараа цохисон. Улмаар биднийг С ирж салгасан юм. Тэгээд дахин зодоон цохион болоогүй. У гэх залууг Б бид хоёроос өөр хүн цохиогүй. Тэгэхэд Э гэх эмэгтэйг хэн цохисныг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би байнга мөнгөн бөгж баруун гартаа зүүдэг юм. У тогтоосон гэмтлийг Б бид хоёр зодох үед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид У эмчилгээний зардлыг бүрэн төлнө, анх бид нар 150.000 төгрөг бэлнээр өгч уучлал гуйсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг үзэж хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү. Надад өөр санал хүсэлт байхгүй, нэмж ярих зүйл байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэжээ. /хх-н 69/

   Шүүгдэгч  У.Д   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   2017 оны 03-р сарын 31-ний өдөр цагийг санахгүй байна. БЗД-ийн 20-р хороо гачууртад байдаг Харгиа амралтын газар найзуудтайгаа Б төрсөн өдрийг тэмдэглэхээр очиж амарсан юм. Тэгээд бид нар 1 авдар пиво, 3-4 шил 0.75 лерын архи хувааж ууцгаасан санагдаж байна. Би тухайн үед гэрт согтуу унтаж байсан. Тэгээд дотор муухай оргиод гарч зайдуу алхаж байгаад ирхэд 00 цагийн үед байх гадна бид нартай хамт явсан А гэх охин тэнд байсан өөр танихгүй нэг охинтой юунаас болсныг мэдэхгүй маргалдсан байсан. Би тухайн үед маргаан зодооныг анзаараагүй тэгээд орох гэж байхад манай эхнэр А 4 сартай жирмэсэн болохоор юунаас болсныг мэдэхгүй ухаан алдсан байдалтай гэрийн гадна хэвтэж байсан. Тэгээд эхнэрээ тэврээд байж байтал ухаан ороод гэрт оруулсан. Тухайн үед гэмтэж бэртсэн зүйл байгаагүй. Улмаар миний уур хүрээд гарч тэнд байсан танихгүй охидууд руу манай эхнэрт ямар нэг юм болвол та нартай ярина шүү гэж орилсон. Тэгээд би буцаж гэрт орсон, тухайн үед тэнд болсон маргаан зодооныг анзаарах сөхөө байгаагүй. Тэгээд удалгүй тэр маргаан дуусаад салсан байсан. Тэр залууг хэн зодсон гэдгийг хараагүй, сүүлд нь Б, А 2 зодсон гэдгийг мэдсэн. Тэр танихгүй Э гэх эмэгтэйг би цохиогүй хэн цохисон талаар хэлж мэдэхгүй байна. Тэр эмэгтэйд тогтоогдсон гэмтлийг хэн учруулсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай найзууд чи цохисон хэргээ хүлээчих гээд гүтгээд байгаа юм. Би тэр эмэгтэйг цохиогүй намайг цохисон гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Надад өөр санал хүсэлт байхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэжээ. /хх-н 71-72 /

    Хохирогч Х.У  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сраын 31-ний өдөр одоо сурч байгаа ангийн оюутануудтай БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газар 16 цагийн үед байх очиж амарсан. Тэгээд 00 цагийн үед байх манай ангийн А уг газар амарч байсан нэг танихгүй охинтой гадна маргалдаад бид нар салгасан. Тэгээд би салгах гээд очиход тэнд маргалдаж байсан танихгүй сүүлд нэрийг мэдсэн А гэх согтуу залуу миний нүүрлүү шууд гараараа цохиж газар унасан тэгэхэд дээрээс өшиглөж байхад бас нэг сүүлд нэрийг мэдсэн Б гэх согтуу залуу ирээд нийлж намайг зодсон. Тэгээд нүүр нүдгүй зодуулж байхад биднийг салгасан. Тухайн үед зодуулж байсан болохоор хэн хэн биднийг салгасаныг хэлж мэдэхгүй байна. Уг амралтын газар ямарч камергүй байсан. Би зодуулж байсан болохоор хараагүй бид нар тэднийг танихгүй бид нар бүгд халамцуу байсан. Тэд нар ч бас согтуу байсан. Шинжээчийн 4608 дугаартай дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон энэ гэмтлийг сүүлд нэрийг мэдсэн А, Б гэх 2 залуу намайг зодож учруулсан. Би гомдолтой, эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилнэ, одоогоор нарийн тооцоо баримт байхгүй. Өөрөөр эмж хэлэх зүйл байхгүй, ярьсан зүйл бүгд үнэн гэжээ. /хх-н 20-23/

    Хохирогч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр хамт сурдаг их сургуулийн нэг ангийн найзуудтайгаа БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газар 16-17 цагийн үе байх очиж амарсан. Улмаар 00 цагийн үед байх манай ангийн А гэх охин уг газар амарч байсан нэг танихгүй охинтой юунаас болсныг мэдэхгүй маргалдсан. Тэгээд маргаан болоод салгаж байхад найз залуу У тэнд хүнд зодуулчихсан нүүр нь цус болчихсон байдалтай сууж байсан. Би тухайн үед хэнд зодуулсныг хараагүй. Тэгэхэд сандраад тэр маргаан эхлүүлсэн залуусын байсан гэр лүүл нь очиход гадна сүүлд нэрийг мэдсэн Д гэх согтуу залуу байхад нь маргаанаа салгаачээ гэхэд тэр залуу шууд үгийн зөрүүгүй миний нүүрлүү гараараа 1 удаа хүчтэй цохисон. Би манраад газар унаж, босоод ирэхэд нөгөө залуу явчирсан байсан. Тэгээд маргаан салаад гэр гэртээ орж амарсан. Тухайн үед намайг тэр залууд цохиулхад хажуу хүн байгаагүй. Уг амралтын газар камергүй байсан. Би У зодуулж байхыг хараагүй сүүлд нэрийг мэдсэн А, Б гэх хоёр залуу нийлж зодсон гэсэн. Бид нар бүгд халамцуу байсан гэхдээ нэг их согтоогүй. Тэр маргаан зодоон хийсэн залуус согтуу байсан, хоорондоо бас маргалдсан. Шинжээчийн 4613 дугаартай дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт байхгүй шинжээчийн дүгнэлтээр тогдоогдсон энэ гэмтлийг сүүлд нэрийг мэдсэн Д гэх залуу надад учруулсан. Би гомдолтой, толгойны зураг авахуулсан төлбөрөө нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, ярьсан зүйл бүгд үнэн гэжээ.  /хх-н 24-26/

    О.Э, Х.У, Б.А,Т.А, Н.Б У.Д нараас асууж  авсан тайлбарууд:   /хх-н 6-12/

  Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-н 13-14/

  Гэрч  М.М  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цагийг санахгүй байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байдаг Харгиа амралтын газар нөхөр А, түүний найзуудтай амрахаар очсон. Тэгээд надаас бусад нь пиво, 2 шил байх 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд байж байгаад 00 цагийн орчим байх А гадна тэнд байсан бас танихгүй охиныг мөргөж маргалдсан. Улмаар бидэнтэй хамт явсан залуус, тэнд байсан танихгүй залуус хоорондоо маргалдаж, зодолдсон. Тэгээд бужигнаад юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд манай нөхөр А гараад ирчихсэн явахад би нөхөрөө аваад гэрлүү орсон, харин Б С гэх залуу салгаж аваад орсон. Тэгээд маргаан дууссан. Тухайн үед бужигнаан болсон болохоор хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон гэдгийг огт анзаараагүй. Харин Д эхнэр нь жирэмсэн ухаан алдсан асуудлаас болж Д уурлаж, гэрээс гарч ирээд манай эхнэрт асуудал гарвал та нарыг ална гэж гар далайлгаад орлиж байсан. Миний хамтран амьдрагч Т овогтой А нь 199 онд Улаанбаатарт төрсөн,  настай, яс үндэс халх, бид хоёр 67-р дунд сургуулийн 9-р анги хамт төгссөн бүрэн дунд боловсролтой, мэргэжил гагнуурчин, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй цэргийн алба хаагаагүй, би 5 настай дагавар хүүтэй, бид 2 гэр бүл батлуулаагүй дундаасаа хүүхэдгүй, хамт амьдраад 2 жил болж байна. Эхээс 3-лаа айлын том эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй. Багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн гэсэн. А ааш зангийн хувьд даруу дөлгөөнхөн, хүний үгэнд сайн ордог, хөдөлмөрч гэр бүлдээ халамжтай өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Манай нөхөрийн буруу тогтоогдвол хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ оногдуулж өгнө үү. Надад өөр санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-ийн 27-28/

         Гэрч П.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр БЗД-н 20-р хороо гачууртаас хойшоо найзуудтайгаа Харгиа амралтын газар амрахаар очсон юм. Тэгээд лаазтай пивонууд хэдэн шилийг мэдэхгүй, 0,75 летрын архи хувааж уугаад байж байхад шөнө цагийг санахгүй байна, бид нартай хамт явсан А гэх охин тэнд танихгүй охинтой маргалдсан юм шиг байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй гараад очиход тэр маргаанаас болоод 2 талаас хэдэн хүн байсныг мэдэхгүй хоорондоо маргалдаж зарим нь зодолдож байсан. Тэгээд би очоод салгаад явж байхад С тэнд бас тэднийг салгаж байсан. Улмаар С андууран маргалдаж, харилцан зууралдаад уг газраас зайдуу очоод ойлголцож буцаад очиход маргаан зодоон тарчихсан байсан. Тэгээд бүгд гэртээ орж амарсан. Маргааш нь тэр залуус бид нар хоорондоо учраа олоод тэр зодуулсан гэх залууд нийлж 150000 төгрөг өгсөн. Улмаар ойлголцоод салсан гэж бодсон боловч цагдаад гомдол гаргасан байсан. Тухайн үед бид нар хэдүүлээ явсныг хэлж мэдэхгүй байна. Учир нь би Б, А нараас бусдын сайн танихгүй.  Ер нь бүгд тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан гэхдээ ухаанаа алдатлаа согтоогүй байсан. Би хэн хэн маргалдан зодолдсон талаар мэдээгүй. А, Б 2 тэр залууг зодсон талаар мэдээгүй. Мөн тэнд байсан танихгүй эмэгтэйг хэн цохисныг хараагүй. Уг амралтын газар камергүй байсан. Би бэртэж гэмтээгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй надад санал хүсэлт байхгүй өөр нэмж хэлэх зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-ийн 29/

           Гэрч О.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр цагийг санахгүй байна. БЗД-ийн 20-р хороо Гачууртад байдаг Харгиа амралтын газар амрахаар Б, А, С, Б, Х, Д, А, М, А зэрэг найзуудтайгаа очсон юм. Тэгээд бид нар пиво, 3-4 шил 0.75 летрын архи хувааж уусан. Тэгээд шөнө 00 цагийн үед байх А тэнд байсан танихгүй охинтой маргалдсан. А, Б, С, Б, Х, М, бид нар салгах гээд байж байсан, бусад нь гэр дотор байсан санагдаж байна. Тэгэхэд нэг охин надруу дайраад байхаар нь болиулаад байж байхад нэг залуу ирээд тэр охиныг өмөөрч надтай маргалдаад гэрийн хойно гарч учраа олох гээд байж байхад тэр маргаан эхлүүлсэн охинтой хамт явсан 2-3 залуу нь ирж манай найзуудтай маргалдаж, зарим нь зодолдсон юм шиг байсан. Би тухайн үед байгаагүй болохоор хараагүй. Тэгээд тэр маргалдсан залуутай эвлэрээд буцаад нөгөө хэд дээр очиход маргалдаад зодолдсон байдалтай салчихсан байсан. Тэгэхэд Д эхнэр А нь ухаан алдаад уначихсан байсан , улмаар Д гэр лүү оруулчихаад гарч ирээд эхнэр зулбасан бол та нарыг ална гээд орилоод байсан. Гэхдээ хэн нэгэн рүү дайрч маргалдахыг хараагүй. Тэгээд маргалдаж байгаад удалгүй бүгд салаад гэртээ орж амарсан. Маргааш нь нэг залуу бид нарт зодуулсан гээд байхаар нь бид нар нийлж 150000 төгрөг тэр залууд өгсөн. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нэг их согтоогүй байсан. Би тухайн үед хэн хэн хоорондоо маргалдан зодолдсон талаар хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тухайн үед А, Б 2 тэр залууг зодсон талаар мэдээгүй сүүлд мэдсэн. Мөн тэнд байсан эмэгтэйг хэн цохисоныг хараагүй. Гэхдээ сүүлд Д эхнэр ухаан алдсан асуудлаас Д уурандаа гарч ирэхдээ тэр охиныг цохисон байж магадгүй. Уг амралтын газар камертайг мэдээгүй. Би бэртэж гэмтээгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, надад санал хүсэлт байхгүй өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-н 31/

    Гэрч З.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний төрсөн хүү Т овогтой А нь 19 онд Улаанбаатарт төрсөн  настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжил гагнуурчин одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн алба хаагаагүй, хамтран амьдрагч М, түүний дагавар хүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ батлуулаагүй дундаасаа хүүхэдгүй, энэ 2 хамт амьдраад 2 жил болсон. Хүү маань эхээс 3-лаа айлын том, доороо эмэгтэй эрэгтэй 2 дүүтэй юм. Аав нь 2006 онд өвчнөөр нас барсан. А хүү маань ааш зангийн хувьд төлөв даруу, аав ээжийн үгэнд сайн ордог, ажилсаг, ар гэртээ халамжтай гарын ур дүй сайн хүү байгаа юм. Авъяас сонирхол гэвэл сагс, волейбол тоглох, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, найзуудтайгаа архи дарс ууж уруу татагдаж, улмаар энэ хэрэгт холбогдсон байх гэж бодож байна. Миний хүүгийн буруу тогтоогдвол хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ оногдуулж бидэнд тусална уу. Бид нар тэр хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулж, уучлал гуйх болно. Надад өөр санал хүсэлт байхгүй, нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүг үнэн гэжээ.  /хх-н  32/

    Гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр цагийг санахгүй байна, БЗД-ийн 20-р хороо Харгиа амралтын газар нөхөр Д түүний найзуудтай Б төрсөн өдөрт очсон юм. Тэгээд бид нар пиво, 3-4 шил байх 0.75 летрын архи авч хувааж ууцгаасан би зөвхөн пивоноос бага зэрэг уусан харин М ганцаараа огт уугаагүй. Улмаар 00 цагийн орчим гэрт Д  байхад гадна маргаан болсон. Би хэн юунаас болж маргалдсан гэдгийг мэдээгүй. Тэгээд Д гэрт унтаж байгаад дотор муухайраад байна гээд гарсан. Тэгээд би удалгүй араас нь гарахад гадна маргаан болоод бужигнаж байсан, улмаар салгах санаатай очоод жирмэсэн болохоор юунаас болсныг мэдэхгүй ухаан алдсан байдалтай нэг сэрэхэд Д намайг тэвэрсэн байж байсан. Тэгээд цаана бужигнаад маргалдаад байх шиг байсан, сайн анзаарч хараагүй. Улмаар намайг гэр лүү Д оруулж хэвтүүлсэн. Тэгээд удалгүй маргаан намжаад дууссан байсан. Тухайн үед би гарч очоод ухаан алдаад унасан юу болсныг мэдээгүй. А, Б, Д нар хүн цохиж зодсон талаар юу ч мэдээгүй. Миний хамтран амьдрагч У овогтой Д нь 19 онд Улаанбаатарт төрсөн  настай яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой мэргэжил тогооч одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн алба хаагаагүй, бид 2 гэр бүл батлуулаагүй дундаасаа хүүхэдгүй хамт амьдраад  жил гаруй болж байна. Одоо би 5 сартай жирэмсэн. Эхээс 3-лаа айлын том доороо 2 эмэгтэй дүүтэй. Д ааш зангийн хувьд тайван дөлгөөхөн, уур омог байхгүй, ажилсаг, халамжтай, өрөвч, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй. Авъяас дуулах гар ур сайн, спортод сонирхолтой. Би бэртэж гэмтээгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагаггүй гэж тухайн үед үзсэн юм. Би Д энэ хэргийг хийгээгүй гэж үзэж байна. Манай нөхөрийг гүтгэж байна гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр шалгаж өгөн үү. Надад санал хүсэлт байхгүй өөр нэмж хэлэх зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-н  33/

    Гэрч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр цагийг санахгүй байна. Найзуудтайгаа БЗД-ийн 20-р хороо гачууртад байдаг амралтын газар амрахаар очсон юм. Тэгээд пивонууд хэдэн шилийг мэдэхгүй 0.75 летрын архи хувааж уугаад байж байхад шөнө цагийг нь санахгүй байна. Бид нартай хамт явсан нэрийг нь мэдэхгүй нэг охин тэнд байсан танихгүй охинтой гадна маргалдсан юм шиг байсан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна манай найзууд тэнд байсан танихгүй залуустай маргалдаад 2 талаас хэдэн хүн байсаныг мэдэхгүй. Би гэрт Д эхнэр, Д өөрөө согтуу гэрээс орж гараад байсан санагдаж байна. Тэгээд гадна маргалдаан болоод байхаар очиж маргалдаж байсан охидуудыг салгасан. Тэгээд удалгүй маргаан салаад бүгд гэртээ орж амарсан юм. Тухайн үед бид 10 гаруулаа явж байсан санагдаж байна. Ер нь бүгд тодорхой хэмжээгээр хэрэглэсэн халамцуу байсан. Гэхдээ нэг их согтоогүй байсан. Би ядрах юмуу халуундаа хаяа ундаг болохоор нэг их уугаагүй. Би тухайн үед хэн хэн маргалдан зодолдсон талаар сүүлд гарч ирсэн бужигнаж байсан болохоор мэдээгүй. Харин А, Б 2 тэр залуутай маргалдаж зодолдсон байх би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр Э гэх танхигүй эмэгтэйг хэн цохисоныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Уг амралтын газар камергүй байгаагүй санагдаж байна. Би бэртэж гэмтээгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад санал хүсэлт байхгүй өөр нэмж хэлэх зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ.  /хх-н  35/

    Гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр 18 цагийн үед байх БЗД-ийн 20-р хороонд байдаг Харгиа амралтын газар нэг ангийн 10 гаруй найзтайгаа амрахаар очсон юм. Тэгээд маргаан болоход 00 цаг өнгөрч байсан байх, тухайн үед тэнд байсан танихгүй нэг охинтой зөрөхдөө мөрлөөд маргалдсан юм. Улмаар маргалдаад байж байхад Учиралт сүүлд ирээд биднийг салгах гэтэл тэр маргаан эхлүүлсэн охинтой хамт явсан танихгүй залуу нь У нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд маргалдаад бужигналдаж байхад Учралтыг 1-2 залуу нийлээд цохиод байх шиг байсан. Удалгүй У газар унаад өгчихсөн байхад нь маргаан салаад байж байхад Э нэг залууд нь цохиулсан байсан. Би тухайн үед хэнд цохиулахыг хараагүй. Тэгээд маргаан салаад гэр гэртээ орсон. Тухайн үед маргаан болоход манайхаас хэн хэн байсныг сайн хэлж мэдэхгүй байна. Бид нар бага зэрэг хэрэглэсэн, гэхдээ эрүүл гэхээр байсан. Тухайн үед У, Э хоёрооос өөр хүн ноцтой бэртээгүй. Би бэртэж гэмтээгүй надад өөр санал хүсэлт байхгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-н  36/

    Гэрч Х.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Үдээс хойш БЗД-ийн 20-р хороонд байдаг Харига амралтын газар ангийн 10 гаруй найзтайгаа очсон юм. Тэгээд 00 цагийн үед байх бид нартай хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой юунаас болсоныг мэдэхгүй намайг очиход маргалдаж байсан. Тэгээд очоод маргааныг салгах гээд байж байхад тэр охинтой хамт явсан танихгүй залуус бид нар луу хэл амаар дайрч маргалдсан. Улмаар маргалдаад байж байхад У тэнд байсан танихгүй 2 залуу нийлж зодсон байсан. Би тухайн үед маргааныг салгах гээд бужигнаж байсан болохоор У хэн нь яаж цохисоныг хараагүй. Тэгээд удалгүй Э бас нэг залууд цохиулсан байж байсан. Би мөн хэнд цохиулахыг харж чадаагүй. Тэгээд маргаан салаад гэр гэртээ орцгоосон юм. Тухайн үед маргаан болоход манайхан бүгд байсан байх сайн хэлж мэдэхгүй байна. Бид нар согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан. Гэхдээ согтоогүй байсан. У Э хоёрыг хэн яаж цохисоныг би тухайн үед харж чадаагүй. Би бэртэж гэмтээгүй болохоор надад санал хүсэлт байхгүй өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ.  / хх-н 37/

   Гэрч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр үдээс хойш БЗД-ийн 20-р хороонд байх Харгиа амралтын газар нэг ангийн найзуудтайгаа очиж амарсан юм. Тэгээд цагийг санахгүй байна шөнө бид нартай хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой юунаас болсныг мэдэхгүй байна. Би тухайн үед маргааныг салгах гээд бужигнаж байсан. Тэгэхэд Э бас нэг залууд цохиулсан гээд байж байсан. Би Э хэн цохисоныг хараагүй. Тэгээд удалгүй маргаан салаад гэртээ орсон юм. Тухайн үед С, Ж, М, Э, О түүний эхнэр нар тухайн үед маргаан болход байгаагүй санагдаж байна. Уг амралтын газар хяналтын камер байхгүй байсан. Байсан ч шөнө харанхуйд бичлэгт орох боломжгүй байсан. Бид нар согтууруулах ундаа бага хээмжээгээр хэрэглэсэн байсан. У, Э хоёрыг хэн цохисоныг би тухайн үед хараагүй, би ноцтой гэмтээгүй болохоор гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ.   /хх-н 38/

  Гэрч М.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын 31-ний өдөр үдээс хойш гачууртад байдаг Харгиа амралтын газар ангийнхаа найзуудтайгаа очсон юм. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна. Шөнө бид нартай хамт явсан найз А тэнд байсан танихгүй охинтой мөргөлдөж улмаар маргалдсан. Тэгээд би салгаж гэрт оруулахад дахин гарч очоод мараглдаж, тэгэхэд тэнр танихгүй охинтой хамт явсан залуус гарч ирээд бид нар луу хэрүүл хийж маргалдсан. Тэгэхэд У тэднийг салгахаар гарч ирсэнийг би анзаарч хараагүй. Би тухайн үед маргааныг салгах гээд бужигнаж байсан болохоор Учралтыг яг хэн цохисныг харж чадаагүй. Сүүлд газар уначихсан байсныг харсан. Тэгэхэд Э бас нэг залууд цохиулчихсан гээд байж байсан. Энхдарийг хэн цохисныг би харж чадаагүй. Тэгээд удалгүй маргаан салаад гэртээ орцгоосон. Тухайн үед маргаан болоход манай найзуудаас хэн хэн байсныг бужигнаж байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Уг амралтын газар хяналтын камер байгаагүй. Бид нар согтууруулах ундаа бага зэргээр хэрэглэсэн байсан. Тэр залуус нилээд согтуу байсан. Би У, Э хоёрыг хэн цохисныг хараагүй. Би гэмтээгүй болохоор гомдол санал байхгүй, надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-н 39/

  Гэрч Ч.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03-р сарын сүүлээр өдрийг санахгүй байна, үдээс хойш БЗД-н 20-р хороонд байрлах Харгиа амралтын газар нэг ангийн найзуудтайгаа очсон юм. Тэгээд 00 цагийнүед байх бид нартай хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой юунаас болсныг мэдэхгүй маргалдсан гэсэн. Би тухайн үед тэнд ойролцоо байдаг манай өөр найзын аав, ээжийнх нь гэрт байсан болохоор мэдээгүй. Тэгээд маргаан болоод байх шиг болохоор нь шөнө яваад очиход манай найзуудаас У зодуулж, Э бас цохиулсан гээд байж байсан. Намайг очиход маргаан зодоон дуусчихсан байсан. Би тухайн үед байгаагүй болохоор юунаас болж хэн хэнийг яаж цохихыг хараагүй. Тэр амралтын газар хяналтын камер байхгүй байсан. Бид нар согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор бараг эрүүл байсан. У, Э хоёрыг хэн цохисоныг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Надад санал хүсэлт байхгүй өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн гэжээ. /хх-н 40/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол: /хх-н  41/

          Хүний биед үзлэг хийгдсэн шүүх эмнэлэгийн 4608 тоот  дүгнэлтэд:

        1. Х.У биед баруун гайморовын хөндийн урд хана / хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цохны шарх, зөлөн эдийн няцрал, баруун, зүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тонтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 42/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н  43/

         Хүний биед үзлэг хийгдсэн шүүх эмнэлэгийн  4613 тоот дүгнэлтэд:

        1.О.Э биед зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ъ

   4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44/

          Оролцогч нарт шинжилгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 45-49/

          Шинжээч О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Х.У биед тогтоогдсон баруун гайморовын хөндийн урд хана /хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 50/

          Н.Б Ц.Х, Н.А нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 51-53/

          Т.А М.М, М.М  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 54-56/

          У.Д Б.А, Н.А нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 57-59/

           Н.Б сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 60-65/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 113/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 116/

            Т.А сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 66-69/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 113/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 117/

           У.Д сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 70-74/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 114/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 118/

           Т.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 76/, хувийн байдлын талаарх баримт /хх-н 77-79/

Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 81/

У.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 84/ зэрэг болно.

          Н.Б нь Т.А бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч Х.У зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Х.У  мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд би салгах гээд очиход тэнд маргалдаж байсан танихгүй сүүлд нэрийг мэдсэн А гэх согтуу залуу миний нүүрлүү шууд гараараа цохиж газар унасан тэгэхэд дээрээс өшиглөж байхад бас нэг сүүлд нэрийг мэдсэн Б гэх согтуу залуу ирээд нийлж намайг зодсон. Тэгээд нүүр нүдгүй зодуулж байхад биднийг салгасан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон энэ гэмтлийг сүүлд нэрийг мэдсэн А, Б гэх 2 залуу намайг зодож учруулсан. Би гомдолтой, эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилнэ  гэсэн мэдүүлэг  /хх-н 20-23/

          Х.У биед баруун гайморовын хөндийн урд хана / хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цохны шарх, зөлөн эдийн няцрал, баруун, зүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлйин зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийгдсэн шүүх эмнэлэгийн 4608 тоот  дүгнэлт  /хх-ийн 42//

          Шинжээч О.Б  мөрдөн байцаалтад өгсөн … Х.У биед тогтоогдсон баруун гайморовын хөндийн урд хана /хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг  /хх-н 50/

Гэрч Б.А  мөрдөн байцаалтад өгсөн … Улмаар маргалдаад байж байхад У сүүлд ирээд биднийг салгах гэтэл тэр маргаан эхлүүлсэн охинтой хамт явсан танихгүй залуу нь У нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд маргалдаад бужигналдаж байхад Учралтыг 1-2 залуу нийлээд цохиод байх шиг байсан. Удалгүй У газар унаад өгчихсөн байхад нь маргаан салаад байж байхад Э нэг залууд нь цохиулсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-н  36/

 

          Шүүгдэгч Н.Б  мөрдөн байцаалтад өгсөн … 00 цагийн үед байх гадна хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой маргалдсан. Тэгэхэд нь С, Х, Т бид нар очиж салгасан. Тэгээд маргалдаж байхад нь У гэх залуу бид нар луу орилоод дайраад байсан. Тэгэхэд нь  бид 2 уг залуутай маргалдаж зодолдсон юм. Тэгэхдээ У гэх залуугийн нүүрлүү хэд хэдэн удаа  2 гараараа цохисон. Улмаар биднийг С ирж салгасан юм. Тэгээд дахин зодоон цохион болоогүй. Учралт гэх залууг  бид хоёроос өөр хүн цохиогүй гэсэн мэдүүлэг /хх-н 69/

         Шүүгдэгч  Т.А мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд маргалдаж байхад нь энэ сүүлд нэрийг мэдсэн У гэх залуу бид нар луу орилоод дайраад байсан. Тэгэхэд нь Б бид 2 уг залуутай маргалдаж зодолдсон юм. Тэгэхдээ У гэх залуугийн нүүр лүү хэд хэдэн удаа  гараараа цохисон. Би байнга мөнгөн бөгж баруун гартаа зүүдэг юм. У тогтоосон гэмтлийг Б бид хоёр зодох үед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид У эмчилгээний зардлыг бүрэн төлнө, анх бид нар 150.000 төгрөг бэлнээр өгч уучлалт гуйсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Т.А нь  Н.Б бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч Х.У зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэм хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Х.У биед баруун гайморовын хөндийн урд хана / хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цохны шарх, зөлөн эдийн няцрал, баруун, зүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. Шүүх эмнэлгийн гэмтлйин зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тонтонгид нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42//

          Шинжээч О.Б мөрдөн байцаалтад  өгсөн … Х.У биед тогтоогдсон баруун гайморовын хөндийн урд хана /хоншоор яс/-ны хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг  /хх-н 50

Хохирогч Х.У   мөрдөн байцаалтад өгсөн … манай ангийн А уг газар амарч байсан нэг танихгүй охинтой гадна маргалдаад бид нар салгасан. Тэгээд би салгах гээд очиход тэнд маргалдаж байсан танихгүй сүүлд нэрийг мэдсэн А гэх согтуу залуу миний нүүр лүү шууд гараараа цохиж газар унасан тэгэхэд дээрээс өшиглөж байхад бас нэг сүүлд нэрийг мэдсэн Б гэх согтуу залуу ирээд нийлж намайг зодсон. Тэгээд нүүр нүдгүй зодуулж байхад биднийг салгасан. Би гомдолтой, эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг  /хх-н 20-23/         

     Шүүгдэгч  Т.А   мөрдөн байцаалтад  өгсөн … хамт явсан А тэнд байсан танихгүй охинтой маргалдсан. Тэгэхэд нь С, Х, Т, Б бид нар очиж салгасан. Тэгээд маргалдаж байхад нь энэ сүүлд нэрийг мэдсэн У гэх залуу бид нар луу орилоод дайраад байсан. Тэгэхэд нь Б бид 2 уг залуутай маргалдаж зодолдсон юм. Тэгэхдээ У гэх залуугийн нүүрлүү хэд хэдэн удаа Б бид 2 гараараа цохисон. Улмаар биднийг С ирж салгасан юм. Тэгээд дахин зодоон цохион болоогүй. У гэх залууг Б бид хоёроос өөр хүн цохиогүй. Тэгэхэд Э гэх эмэгтэйг хэн цохисныг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би байнга мөнгөн бөгж баруун гартаа зүүдэг юм. У тогтоосон гэмтлийг Б бид хоёр зодох үед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид У эмчилгээний зардлыг бүрэн төлнө, анх бид нар 150.000 төгрөг бэлнээр өгч уучлалт гуйсан юм. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          У.Д нь  2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа амралтын газарт хохирогч О.Э  зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.Э мөрдөн байцаалтад өгсөн .. манай ангийн А гэх охин уг газар амарч байсан нэг танихгүй охинтой юунаас болсныг мэдэхгүй маргалдсан. Тэгээд маргаан болоод салгаж байхад найз залуу У тэнд хүнд зодуулчихсан нүүр нь цус болчихсон байдалтай сууж байсан. Би тухайн үед хэнд зодуулсныг хараагүй. Тэгэхэд сандраад тэр маргаан эхлүүлсэн залуусын байсан гэр лүү нь очиход гадна сүүлд нэрийг мэдсэн Д гэх согтуу залуу байхад нь маргаанаа салгаачээ гэхэд тэр залуу шууд үгийн зөрүүгүй миний нүүрлүү гараараа 1 удаа хүчтэй цохисон. Би манараад газар унаж, босоод ирэхэд нөгөө залуу явчихсан байсан шинжээчийн дүгнэлтээр тогдоогдсон энэ гэмтлийг сүүлд нэрийг мэдсэн Д гэх залуу надад учруулсан гэсэн мэдүүлэг   /хх-н 24-26/

          О.Э биед зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт./хх-ийн 44/

Шүүгдэгч У.Д өгсөн … би Э цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд нь 120.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

У.Д нь ямарч шалтаг шалтгаангүйгээр өөдөөс ирсэн Э нүүрэн тус газар нь нэг удаа гараараа шууд цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. У.Д дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд У.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үнэдслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаас өмнө хохирогч О.Э эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг сайн дураар төлсөн, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Н.Б,Т.А нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цашшид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугцаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      Н.Б,Т.А нарт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах / хамраа засуулах мэс засал хийлгэхэд гарсан зардлыг гарсан даруйд нөхөн төлөх/ тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв..

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй байна.

Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн  эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүд, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б овогт Н Б, Х овогт Т А нарыг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, М овогт У Д хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  Н Б,  Т А нарыг тус бүр  /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг Н.Б, Т.А нарт хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Д нь  нь торгох ялыг  6 сарын  дотор  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 6.Н.Б, Т.А, У.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б, Т.А, У.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Н.Б, Т.А, У.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах, Ч.У цаашид гарах зардлыг Н.Б, Т.А нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

      9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг  тус тус дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор  хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтооолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН