Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03069

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03069

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * гудамж * байр * давхар* тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *дүгээр байр * тоотод оршин суух, *гийн *

1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь нэхэмжлэгч * ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,275 төгрөг, хариуцагч *гаас 14,275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА