Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03200

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03200

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо *

Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо *дүгээр байр * тоотод оршин суух, * онд төрсөн *настай, *овогт *ын *

Гэрээний үүргийн биелэлтэд 77,823,757.8 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 77,823,757.8 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч * нь *-тай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр * тоот, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр * тоот, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр * тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний хугацаа, хуваарийг өөрчилсөн бөгөөд зээлийн хугацаа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байгаа. Зээлдэгч * зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний * дугаартай * дүүрэг * хороо ** гудамж *байр * тоот хаягт байрлах * мкв талбайтай * өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, * маркийн * улсын дугаартай автоачигч, бараа материалыг тус тус барьцаалсан. Зээлдэгч гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 71,167,719.12 төгрөг зээлийн хүүнээс 25,628,027.76 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 1,009.02 төгрөг нийт 96,796,755.91 төгрөг төлсөн байна. Мөн зээлдэгч * нь *******тай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр * тоот зээлийн гэрээ, мөн өдрийн * тоот барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаацай зээлж авсан. Талууд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр * тоот, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацаа, хуваарийг өөрчилсөн байдаг. Зээлийн гэрээнд *гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн гэрчилгээний *дугаартай * дүүрэг *дугаар хороо үйлдвэрийн баруун бүс хороолол * гудамж * байр * тоот хаягт байрлах * мкв талбайтай * өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 11,693,867.13 төгрөг, зээлийн хүүнээс 9,349,392.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 77,830.39 төгрөг нийт 21,121,090.48 төгрөг төлсөн байна. Зээлдэгч * зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөөр байна. Иймд хариуцагч *гээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,080,674.69 төгрөг, хүү 35,224,101.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,981,893.66 төгрөг нийт 66,286,669.93 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/201944905165 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,306,132.87 төгрөг, хүү 2,889,030.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 341,646.28 төгрөг нийт 11,537,087.87 төгрөг гаргуулна. Хоёр зээлийн гэрээний үүрэг нийлээд хариуцагчаас гэрээний төлбөрт 77,823,757.8 төгрөг гаргуулж, зээлдэгч *гийн өмчлөлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч * би *ны гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба дээрх 2 зээлийг эргэн төлөхөд Ковидын цар тахлын хүчин зүйлс нөлөөлж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болж байсан. *-тай ярилцан үндсэн төлбөрөө төлөөд зээлийг дуусгах талаар торхиролцож байсан боловч *нь зээлийн хүү, хүүгийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авч нэмж тайлбар гаргах болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаалбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэл өөрчлөлт оруулах гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, *гийн *дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 04 сарын 27, 07 сарын 21, 09 сарын 06, 12 сарын 13, 2023 оны 01 сарын 17, 02 сарын 13, 08 сарын 01-ний өдрийн зээл төлөх тухай *-наас хүргүүлсэн мэдэгдэл, *гийн гаргасан зээлийг төлөх тухай хүсэлт гэсэн баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Зээлдэгч зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 77,823,757.8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь Хоёр зээлийг эргэн төлөхөд Ковидын цар тахлын хүчин зүйлс нөлөөлж хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон, * нь зээлийн хүү, хүүгийн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэж, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр * тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр * тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр * тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр * тоот зээлийн гэрээ, мөн өдрийн * тоот барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаацай зээлдэж, зээлдэгчийн Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр * тоот, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр * тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний * дугаартай *дүүрэг * хороо улаанхуаран * улаанхуарангийн гудамж * байр * тоот хаягт байрлах* мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, * маркийн* улсын дугаартай автоачигч, бараа материал, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн гэрчилгээний* дугаартай Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс хороолол * гудамж *байр * тоот хаягт байрлах * мкв талбайтай* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулагдсан болох нь зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож, эдгээр баримтад талууд маргаагүй байна.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

4.2. Нэхэмжлэгч * нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нь зээлийн хүү, хүүгийн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч зохигч хэн аль нь зөвшөөрч гэрээ байгуулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлж авсан, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээсэн тул энэ үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5 7.1-т зааснаар зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тул тайлбар нь үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч *гээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл 29,080,674.69 төгрөг, зээлийн хүү 35,224,101.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,981,893.66 төгрөг нийт 66,286,669.93 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 8,306,132.87 төгрөг, зээлийн хүү 2,889,308.72, нэмэгдүүлсэн хүү 341,646.28 төгрөг нийт 11,537,087.87 төгрөг буюу бүгд 77,823,757.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгож, барьцаа хөрөнгө *гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний *дугаартай * дүүрэг * хороо *гудамж * байр *тоот хаягт байрлах * мкв талбайтай 1 өрөө орон сууц, * маркийн *улсын дугаартай автоачигч, бараа материал, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн гэрчилгээний * дугаартай Баянгол дүүрэг * дугаар хороо * хороолол *гудамж * байр * тоот хаягт байрлах * мкв талбайтай * өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх төлбөрийг улсын төсөвт, мөн хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаарр зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *гээс 77,823,757.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар *гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний* дугаартай * дүүрэг* хороо улаанхуаран /13301/ улаанхуарангийн гудамж * байр 1* тоот хаягт байрлах * мкв талбайтай 1 өрөө орон сууц, * маркийн * улсын дугаартай автоачигч, бараа материал, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн гэрчилгээний * дугаартай Баянгол дүүрэг * дугаар хороо үйлдвэрийн баруун бүс хороолол *гудамж* байр * тоот хаягт байрлах * мкв талбайтай *өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 829,328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 201,059 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *гээс 617,269 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА