| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/03544/И |
| Дугаар | 102/ШШ2024/03222 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/03222
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/03222 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо * гудамж-* цогцолборт байрлах, *ББСБ ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо* дугаар гудамж * тоотод оршин суух,*гийн *
843,763 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нэхэмжлэлийн шаардлага 843,763 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 343,763 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 24,800 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 12,400 төгрөг, *ээс 12,400 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА